Турахад дөхөмтэй энгийн аргууд

*Хоол идэхийн өмнө болон хойно нэг аяга хөөрүүлсэн сүү уу. Энэ нь тослог болон уураг ихтэй хоолны шим тэжээлийг зөөллөж өгөхөөс гадна түүнийг шингээхэд ихээхэн ач холбогдолтой.
*2-р хоолыг багасга. Харин шөлтэй хоолыг ахиу ид. Ногоотой, гурилтай, тунгалаг шөл идэх нь илүүдэл өөх хуримтлагдахаас бүрэн хамгаална. Калори болон уурагт шим тэжээл бага хуримтлагдах тул шингэц сайтай байна.
*Хоолны дараа явган алхах буюу хурдтай алхаа хийх хэрэгтэй. Их хэмжээний хоол идсэний дараа бие нозоорон унтмаар ч юм шиг санагддаг. Ялангуяа өдрийн хоолны дараа яах аргагүй нойр хүрдэг. Ийм үед өргөн буйдан руу бүү хараарай. Харин хурдхан өрөөнөөсөө гараад гадаа салхинд алхах хэрэгтэй. Хэсэг хугацаанд ч гэсэн гудмаар, дэлгүүрээр, номын худалдаагаар алхаад яв. Ихээхэн идсэн хоол чинь шингэж бие тань
хөнгөрөхийг мэдрэх болно.
*Хэдий чинээ их иднэ төдий чинээ идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Энэ зарчим нь идээд суугаад бай гэсэн үгний эсрэг үйлчилнэ. Харин маш сайн хөдөлгөөн хий. Өөртөө таарсан гимнастик ч хийж болох юм.
*Ямар ч үед хоол идэхдээ хурц гэрэлтэй өрөө, тасалгааг бүү сонгоорой. Мөн хэтэрхий чамин хийц, тод өнгийн зурагтай таваг болон аяганд хоол бүү идээрэй. Энэ нь сэтгэлд нийцдэггүй учраас хурдан идэхийн тулд том том үмхлэх хэрэг гардаг. Хоол идэх дур хүслийг тэр дор нь үгүй хийнэ.
*Хоол идсэний дараа өмссөн хувцас чинь биеийг тань барьж эхэлдэг биз дээ. Тэгвэл гэдэсний булчинг чангалаад дотогшоогоо нэлээд гүнзгий амьсгаа ав. Үүнийг нэлээд олон удаа давтан хийгээрэй.
*Хамгийн ур дүнтэй арга бол сексийн тогтмол юм Та долоо хоногийн 3 өдөрт бэлгийн ажил хийдэг бол жилийн турш бие дээ байх илүүдэл 9360 ккал-ыг биеэсээ гадагшлуулна.