Хөлийн судас бүдүүрэхийн эсрэг хийгдэх эмчилгээ
-Орой хоёр хөлөө өндөр дэрэн дээр тавьж унт
-Зориулалтын резинэн оймс, даруулга хэрэглэ
-Босоо ажлаас түр буюу бүр чөлөөлөгд
-Ажлынхаа цаг зав тутамд хөлөө амраа
Хөлийн судас бүдүүрсний улмаас үүсэх хүндэрлийг оношилж тогтоогоод урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм. Ер нь хөлийн судас бүдүүрэх өвчний гол хүндрэл нь венийн судас үрэвсэж бөглөрөх улмаар тэжээлийн хямрал бий болох явдал юм. Үүний улмаас хөлийн дотор талд шарх үүсч арьс нь борлодог. Үүнээс гадна өргөссөн судас хагарч цус хагарах хүндрэл гардаг. Хөлийн судас бүдүүрсэн хүмүүс венийн судас үрэвсэж бөглөрөхөөс сэргийлж чацарганы шүүсийг тогтмол уух хэрэгтэй. Чацарганы найрлаганд цитрат натри хэмээх бодис байдаг бөгөөд тэр нь цус бөглөрөхөөс сэргийлдэг байна.