Гэдэсний өвчний төрөл зүйл

Гэдэсний гүйцэтгэх үйл ажиллагаа нь
-Ходоодонд боловсорч эхэлсэн хоол нь гэдсэнд боловсорч гүйцнэ.
-Боловсорсон хоол шимэгдэж гүйцнэ.
-Хоолны ашиглагдаагүй үлдэгдэл гадагш ялгагдана. Хоолыг ерөнхийд нь нойр булчирхайн фермент-трипсин, липаз, амилаз, нарийн гэдэсний фермент-эрепсин боловсруулна.
Липаз цөсний тусламжтайгаар өөх тосыг глицерин, өөхний хүчил хүртэл задална.
Диастаз нарийн бүтэцтэй чихрийг уусгаж чихэр болгон хувиргана.
Чихэр нь цусанд шингэж амьтны цардуул, гликоген болгоно. Ходоодноос ялгаатай нь гэдсэнд шүлтийн орчин байна. Уураг, өөх тос, нүүрс ус нь ферментийн нөлөөгөөр уусах байдалд орж нарийн гэдсээр шингэнэ. Гэдэсний ерөнхий хөдөлгөөн нь дүүжин буюу гүрвэлзэх маягтай байдаг. Хоол боловсруулалт 24-36 цаг явагдана.
Гэдэсний өвчин илрэх үндсэн шинж тэмдэг
Өвчин хэрхэн илэрсэн дэс дараалал, элэг, ходоодонд байж болзошгүй өвчнийг эхлэн анхаарна. Мөн хөдөлмөр, ахуйн нөхцлийг сайтар шалгана. Гэдэсний өвчинд мэргэжлээс шалтгаалсан хор өвчин үүсэхэд нөлөөлнө. Жишээ суумгай хүний өтгөн байнга хатах, шүүрхий түүхий хоол идвэл гүйлгэх, будагчин болон хэвлэгч машин дээр ажиллагч хар тугалгын суулга тусдаг. Харин хэт ихээр биеийн жин буурч байвал энэ нь гэдэсний ямар нэг өвчний үрэвсэл байгаагийн шинж юм. Өвчтөний мэдрэлийн байдал, сэтгэлийн шаналгаа, хоолонд дургүй болох, бөөлжис цутгах зэргээр өвчин илэрч болно. Мөн гэдэс гүйлгэх, дүүрэх, өтгөн хатах, гэдэсний ойр орчмын дагуу өвдөлт өгөх, Цус алдах зэрэг байдал үзэгдэж эхэлнэ.
Гэдэсний өвдөлт
Тухайн өвчтөнөөс өвдөлт эхэлсэн цаг, шинж байдал, өвчин хаашаа дамжиж байгаа, юунаас болж өвдөлт нэмэгдэж байгаа болон өвчин эхэлсэн орчныг тодорхойлох ёстой. Базлах өвдөлт нь гялгар булчингийн спазмын улмаас үе үе хөдөлдөг. Үе үе доош суулгамаар санагдавч өчүүхэн төдий салс, шингэвтэр цус гарна. Гэдэсний үрэвслээс өвдөлт эхэлсэн бол ханиах, баах зэрэгт хүчтэй өвдөлт өгнө. Энэ үед гэдэс маш хөндүүр болсон байна. Өтгөн гаргах үед хүчтэй өвдөж байгаа бол шулуун гэдсэн дотор шалбархай үүссэн юм уу, шамбарам, өвчний үрэвсэл хүндэрч эхэлсний шинж юм.
Гэдэс дүүрэх нь
Бактерийн нөлөөгөөр буюу ислэг ихтэй, нүүрс-усархаг хоол хүнс өөрөөр хэлбэл вандуй, байцаа зэргээс болж цусны эргэлт хямарсны улмаас венийн цус тогтонгишиж, хий хуралдах үед гэдэс дотор дүүрнэ. Харин гэдэс дотор хий шингэн их хэмжээгээр хуралдсан үед дотор давчдаж, амьсгал давхцана. Гэдэсний үрэвсэлтэй, мэдрэлийн эмгэгшилтэй хүнд илүү ихээр тохиолдоно.
Суулгах нь
Шингэн баас буюу чацга байнга гүйгэхийг суулга гэнэ. Гэдэсний гүрвэлзэл хүчтэй болох, хоол боловсруулах шүүсний шингэлт хямрах, гэдэсний ханын шүүс гаргалт хэтэрхий нэмэгдэх, хоол боловеруулалтын химийн шат хямарсны улмаас гэдэсний хана цочрох зэрэг болно. Гэдэсний гүрвэлзэл хүчтэй болох үед гэдэс болон хоол боловсруулах шүүс хоол боловсруулж амжихгүй тул ийм суулга нь голдуу айх цочих, сэтгэл санаа түгших зэргээс болж гэдэсний ажиллагаа хямрах үед тохиолдоно. Хэвийн байдалд хүн хоногт 5л орчим хоол боловсруулах шүүс гаргана. Энэ нь хоол боловсруулалт дуусмагц эргэж шингэнэ. Хэрэв эргэх шингэлт хямарвал суулгах нь олон болох бөгөөд их хэмжээтэй гадагшилна. Ходоод нойры булчирхай, гэдэс, элэгний хоол боловсруулах ажиллагаа муудсан үед хоол шингэхгүй суулгана. Суулгыг дотор нь исгэлэн, ялзармал, тосорхог гэж хуваана. Эдгээр суулгыг тус бүрд нь эмчилнэ.
Эмчилгээ
Хүндээр туссан исгэлэн суулгыг анагаахын тулд 1 -2 өдөр хоолыг хорьж зөвхөн чихэртэй цай өгнө. Дараа нь ургамлын бүдүүн эслэг ихтэй хар талх, байцаа, төмс, манжин, шанцай зэрэг хүнсний зүйл идэхийг хориглоно. Харин өвчин намдмагц цөцгийн тос, ээдэм, өндөг, хуурай жигнэмэг, махны шөл ууж идэж болно. Суулга намдмагц нүүрс-ус, нухсан ногоо өгч болно. Нүүрс-хүчилт кальц 0,5 гр-аар өдөрт 3 удаа ууна. Ялзармал суулгын үед хоолыг бүр мөсөн хорих буюу зөвхөн нухсан алим 1 -2 кг-ыг өгнө. Цаашид жимсний шүүс, нухсан будаа, цөцгийн тос өгч уургийн зүйл бага багаар нэмнэ. Харин мах махан хоол, сүүн бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хориглоно. Өвчний хүндрэлтэй үед пепсинтэй давсны хүчил, панкреатин уулгана.
Тосорхог суулгын үед тослог идзэ, хоол хүнс, тосыг бүр мөсөн хориглоно.
Аллергийн суулгаас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хүний хэт мэдрэмтгий хүнсний зүйлийг олж тогтоох хэрэгтэй.
Хэрэв өтгөн тань хатдаг бол…
Өтгөн удаан хугацаагаар бүдүүн болон шулуун гэдсэнд хоригдохыг өтгөн хатна гэнэ. Хэвийн нөхцөлд дан махан хоол хэрэглэхэд мөн өтгөн хатаж болно. Ногоо, жимс, хар талх огт хэрэглэхгүй зөвхөн мах, өндөг, цагаан талх хэрэглэдэг бол гэдэсний физиологиин цочрол дутагдаж хэвийн ажиллагаа алдагдана. Гэдэсний сулралаас болж өтгөн хатах явдал симпатик мэдрэлийн систем, гэдэсний хана дахь ауэрбахын сүлжээсийг цочруулахад үүснэ. Мөн ходоодны яршил өвчтэй, шүүс гаргалт нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн, элэг, мухар олгой өвчилсөн үед гэдэсний спазм үүсч өтгөн хатна. Хэвлийн булчин султай, суумгай амьдралтай, хар бор ажил, биеийн тамирын ямар нэг дасгал хийдэггүй хүний өтгөн байнга хатдаг байна.
Эмчилгээ
Өтгөн хоригдоход түүний шинж байдал, этиологт тохирсон эмчилгээ хийнэ. Харин хавдар, наалдаас, гэдэсний нугаралтаас болж механикаар өтгөн хоригдсон үед мэс заслын зориудын эмчилгээ хийнэ. Ийм үед туулга огт өгч болохгүй. Үүнд баталины рашаан 1 аяга, 5 гр нунтаг карлсбад давс жижиг халбагаар нэг удаа өлөн байхдаа уувал нэн сайн талтай. Ингээд засал авахгүй бол 1 л цэвэр уе, 250 мл наранцэцгийн, тос, 10-15 гр глицериний аль боломжтойгоор бургуй тавина. Мөн иллэг хийх, цахилгаан гүйдлээр шарах, хүйтэн усаар биеэ арчих, 35 градусын бүлээн усны угаалга хийх зэрэг арга хэрэглэж болно. Эслэг, хаягдал багатай, гэдэс цочруулахгүй байх хоол өгөх хэрэгтэй. Үүнд цөцгийн тос, ээдэм зэрэг болно. Мөн өвчний үед гэдсэн дээр халуун жин тавина. Спазмыг багасгахын тулд белладон, атропин хэрэглэж, биеийн ерөнхий тамир засах эмчилгээ хийнэ. Үүнд мэдрэлийн системийг бэхжүүлэх байдалд сайн анхаарах нь чухал.
Гэдэсний сүрьеэ өвчин гэж сонссон уу?
Сүрьеэгийн савханцар хүний биеийн ямар нэгэн эрхтэн, гол төлөв уушигнаас гэдсэнд нэвтрэн ороход гэдэсний сүрьеэ өвчин үүснэ. Энэ өвчин нь гэдсэн дотор уушигны хөндийт сүрьеэгийн үед халдварт цэр залгих, цус тунгалагийн замаар сүрьеэгийн савханцар уушигнаас цус, тунгалагийн замаар дамжин гэдсэнд очино. Гол төлөв ташаа гэдэснээс олгойд орох цутгалан орчмын газар сүрьеэгээр өвчилнө. Өвчилсөн хэсэгт
Илрэх шинж тэмэг
Гэдэсний сүрьеэтэй хүн голдуу сүрьеэгиин хордлогоор хордсон байдаг. Тухайн хүний бие суларч, тамир тэнхээгүй болж, маш их хөлрөмтгий болсон байдаг. Үүний улмаас царай нь цонхийж, хөдөлгөөн нь нэлээд удаарширсан байдаг.
Онцлог шинж нь өтгөн хатах, гүйлгэх зэрэг нь ээлжилж байдаг. Хэрэв шингэн алдаж байхад цустай байвал хичнээн хоолыг нь тохируулсан ч засал авдаггүй. Өвчнийг оношлоход рентген шинжилгээ хамгийн тустай арга юм. Рентгенээр зураг авахад ташаа гэдэсний цутгалан, олгой хоёрын спазм агшилт харагдах бөгөөд энэ хэсгийн салст бүрхэвчиин нугалаас бүдүүрсэн, өгсөх гэдэсний цагариг өөрчлөгдсөн байна.
Эмчилгээ
Уушиг үе мөч, төвөнх бусад эрхтний сүрьеэтэй хүнийг цаг тухайн үед нь эмчлэх нь урьдчилсан сэргийлэх гол арга мөн. Гэдэсний сүрьеэг бусад сүрьеэ өвчний адил эм эмчилгээ, засал аргаар эмчилнэ. Мөн өвчтөний хоол, унданд онцгой анхаарал тавина. Сүрьеэгиин яр шарх цоорох үед яаралтай хагалгаа буюу мэс засал хийнэ. Ийм өвчтэй хүн бүр тус тусдаа сувилгааны хэрэглэлтэй байх шаардлагатай.
Гэдэснии өмөн-үү ховор тохиолддог ч аюултай өвчин
Гэдэснии бүх төрлийн өвчин дотор нарийн гэдэснии өмөн-үү өвчин хамгийн ховор тохиолддог. Харин бүдүүн гэдэснии өмөн-үү өвчин нэлээд элбэг тархсан өвчинд тооцогддог бөгөөд шулуун гэдэснии өмөн-үү маш элбэг байдаг ажээ. Бүдүүн гэдэсний өмөн-өө өвчин үүсэхэд удаан хугацаагаар өтгөн хатах, салст бүрхэвчийн үрэвслээр өвдөлт эхэлдэг. Энэ нь өтгөн ихээр хуралддаг олгой, хотиронхой гэдэс, элэг, дэлүүний нугалаа зэрэг газарт өмөн-үү олон тохиолдоно.
Илрэх шинж тэмдэг
Гэдэс дүүрснээс үүдэж гэдэс хүндэрч томрох бөгөөд хоол идсэнээс хойш 3-4 цагийн дараа дотор харлаж, хоолонд дургүй болно. Энэ үед хэхрэх юм уу огиулж, бөөлжих байдал илэрнэ. Гэдэсний баруун хагаст байрласан хавдар удтал мэдэгдэхгүй байдаг. өвчний эхний үед өвдөлт бага байх боловч хүндэрснээс болж өвдөлтийн байдал ихэснэ. Ийм үед өтгөн байнга хатна. Бүдүүн гэдэснии хавдрын оношийг тогтооход цус илэрнэ. Цус алдалт нь задарч байгаа хавдрын үед тохиолдоно. Шулуун гэдэснээс цус алдахад цусны гемоглобинд гэдэснии шүүс нөлөөлсөн учраас цусны өнгө хувирч хар болох буюу хярамцаг байдалтай болно. Бүдүүн гэдэснии өмөн-үү өвчний үед нийт хорт хавдрын адил цус багадаж тухайн хөний биеийн байдал сульдаж эцэнхийрнэ. Гэдэсний хавдрын онош тогтооход ректороманоскоп, рентген шинжилгээ хамгийн чухал байдаг. Гэдэснии өмөн-үү өвчнийг гагцхүү мэс заслын аргаар эмчилнэ.