Ерөнхийлөгч ШУТИС-т зочлов

Магистр, докторын хамгаалалтыг энэ төвд хийж эхэлсэн байна. Хүнсний технологийн шинжлэх ухааны эрдэмтдийн бүтээл, диссертацуудыг ч хадгалан судлаачдын хүртээл болгодог хэмээн тайлбарлаж байсан. Танхимын нэг ханаар Ерөнхийлөгчийн хөрөг зургууд болон түүний гадаад, дотоодын их дээд сургуулиудаас хүртсэн хүндэт докторын дипломыг жаазлан байрлуулжээ. Мөн Ерөнхийлөгчийн төрийн зүтгэлтэн, хүүхэд ахуй цагийн, хүнсний шинжлэх ухааны салбарт хийсэн бүтээсэн үйл хэргийг агшнуудаар нь ангилан гэрэл зургийн гурван цомог бүтээжээ. Төвтэй танилцсаны дараа Ерөнхийлөгч Хүнсний технологийн мэрэгжилтэйн хувьд энэ салбарт анхааран ажилладгаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд шинэ зууны хамгийн эрэлттэй салбар бол гарцаагүй энэ шинжлэх ухаан гэдгийг дурдаж цаашид Монгол Улс дэлхийн тавцанд хүнсний хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох төвшинд хөгжихийг зорих хэрэгтэй хэмээн доктор профессоруудад зөвлөж байсан. Тэрээр өөрийн мэргэжлийнхээ шинжлэх ухааны номыг олноор цуглуулдаг гээд 20-ийг нь тус төвд бэлэглэлээ. Тус төвийнхөн ч эрдэмтдийнхээ номноос дурсгасан. Энэ салбар одоо 40 гаруй эрдэмтэн доктортой бөгөөд 18 нь ШУТИС-ын Хүнсний технологийн сургуульд багшилдаг юм байна. Ерөнхийлөгч эрдэмтдийн санал бодлыг сонсож мөн сургалт судалгааны төвийн лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Лаборатори 2000 онд байгуулагджээ. Энэ лабораторийг хүнсний шинжлэх ухаан, технологийн чиглэлээр магистр, доктор зэрэгтэй боловсон хүчинийг бэлтгэхэд судалгааны түшиц болгон сорилт туршилт хийлгэдэг аж. Тэрчлэн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний чанарт магадлан шинжилгээ явуулдаг юм байна. 2003 онд гэхэд л үндэсний үйлвэрлэгчдээс хоёр сая гаруй төгрөгийн захиалга авч шинжилгээ хийсэн бөгөөд энэ жил тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэсэгдүүлээд байгаа гэнэ.