Манжингийн оронд хөх тариа

Нэг үе монголын тармилын нэр төрөл үр тарианы хувьд ганцхан улаан буудай, хүнсний ногоо гэхэд төмс, манжин, лууван, сонгино гээд л төгсдөг байсан бол сүүлийн жилүүдэд нэр төрлийн хувьд баяжиж эхлэв. Өөрөөр хэлбэл, бидний хүнсний хэрэглээнд өмнө нь тэр бүр байгаагүй ногоо элбэгшиж, шар манжин мэтийн зарим ногоо хэрэглээнээс хасагдлаа. Энэ талаар хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Одхүүгийн яриаг сонсоё. Тэрбээр сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногоо тариалагчдын тоо олширч байгаагаас гадна тармилын бүтцэд өөрчлөлт орж байна. Иргэд хүлэмжийн аж ахуйг их сонирхож төрөл бүрийн амтлагч, улаан лооль, өргөст хэмх зэрэг эрт ургацын нарийн ногоог ахиу тариалах боллоо. Мөн үр тарианы хувьд ч зөвхөн улаан буудай биш рапас, овъёос, хөх тариа, гуравлжин будааг гадаад зах зээл, дотоодын ургамлын тосны цехүүдийн захиалгаар тариалах нь ихэссэн хэмээв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button