Монгол улс зүрх судасны төвтэй болох шаардлага байна

ДЭМБ-ын гишүүн орнуудад ялангуяа хөгжиж байгаа орнуудын дунд зүрх судасны өвчлөл сүүлийн 15 жилд хоёр дахин өсч, зүрх судасны өвчний улмаас жил бүр 15 гаруй сая хүн нас барж байгаагийн арав гаруй сая нь хөгжиж байгаа орнуудад тохиолдож эрүүлийг хамгаалахынх нь тулгамдсан асуудлын нэг болж байгаа юм, Манай орны хувьд ч ялгаагүй хүн амын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгдүгээрт цусны эргэлтийн тогтолцооны өвчин, удаахь байрт хавдар, дараа нь осол гэмтэл, хордлого орж байна. Зүрх судасны өвчнөөр нас барах явдал 1951 онд 7.11, 1985 онд 23.4 хувь байсан бол 1995 онд 30.8, 2001 онд 35.3 хувь, 2002 онд 36.7 хувь болж, 1951 онтой харьцуулахад бараг тав дахин нэмэгдсэн, энэ үзүүлэлт сүүлийн арван жилийн дотор хоёр дахин өсчээ. Ийнхүү жилээс жилд зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдлын тоо нь тогтвортой нэмэгдэж, 2000 он гэхэд нас баралтын тэргүүлэх шалтгаан нэгэнт болсон билээ.
Эдгээр олон тоог нуршсан явдал нь эрхэм таныг чилээх бус айдас төрүүлж байж болох юм. Гэвч аливаа тулгамдсан асуудлыг шийдэх, түүнээс зайлсхийх, багасгах арга зам байдаг билээ. Үүний нэг нь Зүрх судасны төв байгуулах явдал юм. Нас баралтын эхний гурван байрыг эзэлж буй гурван өвчний сүүлийн хоёр нь тодорхой хэмжээгээр Монгол Улсын хэмжээнд шийдэгдэн, үүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Гэтэл тэргүүлэх шалтгаан болоод буй зүрхний өвчний талаар төдийлөн ахиц гарч чадахгүй байна. Яагаад гэж та асууж болох юм. Сүүлийн жилүүдэд, ялангуяа зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутагт ядуурал нэмэгдсэнээр хөдөөгийн хүмүүс оноороо хот, суурин газарт шилжин суурьшиж байгаа билээ. Үндэсний статистикийн газраас гаргасан тоо баримтаас харахад нийт хүн амын 60 хувь нь хот суурин газарт амьдарч, тэдгээрийн 72 хувь нь нийслэл болон таван томоохон аймгийн төвд амьдарч байгаа. Тэдний 57 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ нь нийт хүн амын гуравны нэгээс илүү гарч байгаа юм.
Ийнхүү нүүдэлчин амьдралаас суурьшмал амьдралын хэв маяг руу шилжих болон хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын хөдөлгөөн нэмэгдэж байгаа нь өвчлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, амьдралын хэв маягтай холбоотойгоор үүсдэг архаг өвчнүүд түрэн гарч, тохиолдлын тоо нь эрс нэмэгдэж байгаа нь нийгмийн анхаарах гол асуудлын нэг болоод байгаа юм.
Монгол Улсын хүн амын өвчлөл зүйн байдал нь халдварт өвчнөөс халдварт бус өвчинд шилжсэн үедээ байна.
Монгол Улс нь хөгжиж байгаа орон хэрнээ хөгжингүй орны өвчлөлийн бүтэцтэй, зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан нь болсон, уг өвчин гадаад орныхтой харьцуулахад өвчний илрэх шинж тэмдэг нь харьцангуй өөр хэлбэртэй зэрэг нь зөвхөн манай орны судлаачдын анхаарлыг татаад зогсохгүй гадаадын олон орны судлаачдын анхаарлыг татаж, улмаар тэд манай оронд тодорхой хэмжээний судалгааны ажлыг явуулсан юм. Японы эрдэмтэд хийсэн судалгааныхаа дүгнэлтийг монголчуудад танилцуулан улам гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа анхааруулж байгаа юм. Энэ мэтчилэн улсын хэмжээгээр зүрх судасны өвчний гаралт, онцлог, хүндрэл, нас баралт, хөдлөл зүй, тэмцэж буй ажлын үр дүнг судлан тогтоож, цаашид шинжлэх ухааны үндэстэй чиглүүлж байх мэргэжлийн төв өнөөдөр манайд үгүйлэгдэж байна. Одоогоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны сургууль, Анагаах ухааны хүрээлэнгийн дотор өвчин судлалын сектор, Улс болон бүсийн чанартай эмнэлгүүдэд цөөн тооны мзргэжилтзн, улсын хэмжээнд тус бүр нь 30-40 ортой хоёр тасаг, зүрх тусламж үзүүлэх тусгай хэсэггүй, нэг хүртэлх насны хүүхдэд мэс заслын эмчилгээг хийдэггүй зэрэг нь өнөө-гийн шаардлагыг хангахгүй байна.
Зүрх судасны үндэсний төвтэй болсноор ДЭМБ болон бусад орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудтай харилцан холбоо тогтоож, туршлага солилцох, эрдэм шинжилгээний аргачлалыг орчин үеийн өндөр түвшинд хариуцан явуулж, хөдөө.орон нутгийн зүрх судасны кабинетуудыг шууд удирдан, ажлын холбоо тогтоож, хөдөө орон нутгийн онцлогт тохируулан зүрх судас, ревматологийн өвчинтэй тэмцэх ажлыг байгаль, газар зүйн янз бүрийн бүсэд туршин явуулж, хөдөө, орон нутаг, хот, дүүргүүдийн эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хүн амын дунд тохиолдох зүрхний өвчний гаралтыг жил дараалан нарийвчлан судлахын хамт зүрхний өвчин үүсэх, явцыг хурдасгадаг гол шалтгаан -хүчин зүйл хэмээгддэг архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх, таргалах, хөдөлгөөний идэвх буурах, артерийн даралт ихсэлт зэргийг судалж, түүнтэй тэмцэх ажлыг удирдан зохион байгуулах, зүрхний төрөлхийн ба олдмол гажиг илрүүлэх мэс заслыг орчин үеийн өндөр түвшинд хийн, түүний өмнө ба хойд үеийг ажиглан судлах ажлыг өргөжүүлэх, титэм судас, бөөр зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах орчин үеийн эмчилгээний аргуудыг төге эзэмшиж, практикт өргөн нэвтрүүлэх, байгаль газар зүйн янз бүрийн (өндөр, дунд, нам уулын) бүсэд хүмүүсийн дасан зохицох процесст тохиолдох зүрх судасны гол өвчин эмгэг, түүнийг оношлох эмчлэх асуудлыг улам дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн төвтэйгээр явуулах болсноор улс орны өмнө тулгарсан эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг нь болох нас баралтын тэргүүлэх энэхүү шалтгааныг бууруулж, цаашид түүнийг тогтвортойгоор хянаж байх боломжийг бүрдүүлж өгөх юм.
Энэ бүгд Монгол Улсад дэлхийн төвшинд үзүүлж буй тусламжийн бодит шаардлагын хэмжээнд хүрч чадахуйц зохион байгуулалт бүхий зүрх судасны өвчинтэй тэмцэх үндэсний мэргэжлийн төвийг байгуулах шаардлагатайг харуулж байна.

Зүрхний шигдээсээс аспирин хамгаална.
Аспиринийг Европт 100 гаруй жилийн өмнөөс хэрэглэж ирсэн байна. Түүний гол үйлчлэгч бодис нь ацетилсалицилийн хүчил агаад үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлдлийг нь аспиринийг нээхээс өмнө мэддэг байсан аж.
Гэлээ ч XIX зууны хоёрдугаар хагаст Франц, Германы эрдэмтэд
гаж нөлөөг нь арилгаж чадсанаар одоогийн бидний мэдэх аспирин үүсчээ. 1853 онд Францын Чарлс Герхарт, түүнээс хэдэн жилийн дараа Германы Карл Ж.Краут аспиринийг бүтээсэн нь цэвэршилт багатай байсан бөгөөд 1899 оны гуравдугаар сарын 6-нд албан ёсоор патенталжээ.
Байер фирмийн мэдээлснээр бол анхны цэвэр аспиринийг 1897 онд бүтээсэн гэдэг ч жинхэнэ эзнийг тогтоож чадаагүй. Сүүлийн 40 жилд эрдэмтэд аспириний гайхалтай шинж чанаруудыг шинээр нээсээр. Тухайлбал, аспирин өвчин намдаах, үрэвелийн эерэг үйлчилгээтэйгээс гадна зүрхний шигдээс, тархинд цус харвахаас урьдчилан сэргийлэх, цитомегалиа вирусийн тархалтыг зогсоох, хавдрын эсийн өсөлтийг сааруулах шидтэй. Баиер фирм аспириний шинэ шинж чанар, үйлдлийг нээсэн хамгийн сайн бүтээлд Internayional Aspirin Award шагналыг жил бүр олгодог болсон. Өнгөрсөн жил ацетилсалицилын хүчлийн цусан дахь элсэн чихрийн хэмжээг бууруулах үйлдлийн механизмыг тайлбарласан бүтээлээрээ Хятадын эмч Миншэнг Юуан энэхүү шагналыг хүртсэн байна
(өнөөдөр 2004.06.14 139)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button