Алдар спорт хороо спартакиадад манлайлав

Спартакиадыг сайн зохион байгуулсан аймгийн биеийн тамир, спортын хороогоор Дархан-Уул, Цорнод, Сэлэнгэ, Завхан, анхан шатны тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын холбоогоор Монголын волейболын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын тзквондогийн холбоо, спартакиадын хүрээнд зохион байгуулсан төрөл бүрийн арга хэмжээг амжилттай сайн зохион байгуулсан байгууллагаар Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар, Дархан-Уул аймаг, Алдар спорт хороо шалгарч, тахир дутуучуудын таван төрөлд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв, Говьсүмбэр аймаг тэргүүллээ.
Нийслэлийн IX спартакиадыг спортын 20 төрлөөр гурван үе шаттай зохиосноос Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэг эхний гурван байрыг эзлэв.
Энэхүү ёслолын үеэр Афины олимпод тамирчдыг бэлтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Мобиком корпорацийг Афины олимпод бэлтгэх үндэсний хорооны мөнгөн цомоор шагнасан бол Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын хорооноос олон улсын хэмжээний мастер Х.Цагаанбаатарт 500 мянган төгрөг бэлэглэснээ гардууллаа.
Үүний дараа МҮОХ-ноос Мехикогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Ж.Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Москвагийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Ц.Дамдин, Атлантын олимпоос хүрэл медаль авсан Д.Нармандах, мөн бэлтгэсэн тамирчин нь олимпоос медаль авсан дасгалжуулагч, С.Магсар, Ч.Насантогтох, О.Балжинням, Ц.Өлзийбаяр, Сөүлийн олимпийн Алтан шүгэл шагналт шүүгч А.Басхүү нарт хүндэтгэл үзүүлж, тусгай шагнал гардуулав.
Мөн ОУОХ-ны шагналыг Монголын радиогийн спортын сэтгүүлч Д.Гэнээ хүртсэн бол Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн картыг Афины олимпод тоосоо өргөх эрх авсан гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, олон улсын хэмжээний мастер У.Мөнх-Эрдэнэ, Э.Долгормаа, Х,Цагаанбаатар, Г.Дашдаваа, Д.Сүлдбаяр, Д.Нямхүү, Ц.Очирбат, Б.Одхүү нарт олголоо.
Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Х.Эрдэнэт-Од нар бусад тамирчдаа төлөөлөн Афины
олимпод амжилттай оролцох тангараг өргөснөөр МБАТ-ий XI спартакиад өндөрлөлөө.
(өнөөдөр 2004-06-15 140)