Уулын бүргэд үнэт зүйл шүү

Дэлхийд шувуу тэжээж, түүгээрээ ан ав хийдэг казахаас өөр үндэстэн ховор билээ. Түүнчлэн дэлхийд 15 сая казах байдаг атлаа хамгийн олон буюу 400 гаруй бүргэдчинтэй, 100 мянга орчим казахтай цорын ганц орон нь Монгол гэхэд хилсдэхгүй. Казахууд 40 гаруй улс оронд янз бүрийн шалтгаанаар тархан аж төрж байна. Тэдгээрийн дотроос төрлөх хэл, үндэснийхээ зан заншилыг хамгийн ариунаар хадгалж, эдүгээг хүрсэн нь Монголын казахууд юм гэж Казахстаны эрдэмтэд үнэлжээ. Дээр нь бүргэдийг нэмбэл Монгол Улсын бас нэг бахархал биш гэж үү? Бас бүргэдчидийн холбоо Монгол Улсад анх зугаан жилийн өмнө байгуулагдсан. Төрийн бус энэ байгууллагаас эрхлэн бүргэдчидийн баярыг таван удаа өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, бүргэд барьсан морьт анчдын жагсаал болж, арав гаруй орноос ирсэн гадаадын жуулчид, гийчид үнэг, чоно шүүрсэн бүргэдүүдийг хараад бишрэн бахдах үес Монголын үнэт олон зүйлсийн нэг үнэхээр энэ байна гэсэн бодол төрсөн юм. Гэвч энэхүү үнэт эрдэнээ үнэлж, гамнан хайрлаж эдлэхийн оронд анчид энэ махчин шувуугаар алтан сорт ан амьтадыг хороон сүйтгэж байна гэж буруугаар тайлбарладаг хүн ч байдгийг яана! Тэр бол гэрт байсан ч хээр байсан ч байгаль эхээс оноосон хувиа авах тавилантай амьтан шүү дээ. Хээр өвс ургамлаар амь зууж, анчны нөлөөгөөр л ан барина гэж байхгүй. Харин ч гэрт байхдаа өвлөөс бусад цагт салын дайвар бүтээгдэхүүнээр тэжээгллэг юм чинь. Бүргэдийн баярыг Улаанбаатараас Ё.Бадрал захиралтай Номадик Экспедишн компани л ивээн тэтгэдэг. Энэ баярыг сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гадаадыхан ганц хоёроор зориуд хүрэлцэн ирж, бүргэдчидийг дагаж, цаст улаар ан гөрөө хийдэг боллоо. Япон улсын нэг компанийхан хошой аврага бүргэдчин Р.Манаатай айл хөрш сууж, кино зураг авав. Энэ нь аялал жуучлалыг нэмэгдүүлэх, тэр тусмаа өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх эх үүсвэр тавигдаж байгаагийн шинж. Тус аймагт БОЯ-ны дэмжлэгээр Цармын бүргэдийн нийгэмлэг гэдэг төрийн бус байгууллага байгуулагдаж, 2001 оны сүүлчээс Японыхонтой хамтарч Цармын бүргэдийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь тэжээж буй бүргэдийн гуужсан өдийг ашиглах, ирэх жуулчдын тоог олшруулах зэргээр бүргэдчидийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, уламжлалт энэ урлагийг дэмжин хөгжүүлэх зорилготой. Гуужсан өдийг япончууд нум сум хийдэг эртний зан үйлээ сэргээхэд ашигладаг ба зөвхөн өнгөрсөн онд бүргэдчид энэ чиглэлээр 25.5 сая төгрөгийн орлого олсон билээ. Уг салбарын ач холбогдлыг үнэлж, аймгийн ИТХ-аас жил болгон Оны манлай бүргэдчин шалгаруулж, цол, бусад шагналаар гар цайлган дэмжиж буй нь зүйн хэрэг. Гэвч дэлхийд 250 мянга орчим тоотой, Монголд бүр ч цөөхөн цармын бүргэдийг тэжээж, ан бариулахын зэрэгцээ урлаг, спортын чиглэлээр ч ашигласаар байгааг эс мартвал зохино. Баян-Өлгийгөөс гадна Ховд болон бусад аймагт ч бүргэдчид байдаг. Гэтэл бүргэд тэжээхээс ноос ноолуур, арьс ширээрээ арилжаа хийсэн нь дээр гэж үздэг ч юм уу бүргэдчидийн тоо жил ирэх тутам цөөрч, ахимаг насны бүргэдчид л үлдсэнийг анхаарах нь зүйтэй. Бүргэдийн баяр бол бүх нийтийн хөгжөөнтэй үзмэр. Уг асуудлыг цөөн бүргэдчидийн юм уу Баян-Өлгий аймгийн хэмжээнд авч үзэж болохгүй. Бүргэдчид Моногл Улсынх. Дөнгөж дэгдээхий байхад нь дэлүүн сумын Бүргэд уулсын оргил дахь үүрнээс нь авсан бүргэд таван жилийн дараа өнгөрсөн онд Цэнгэл сумын Цагаан голын эхнээс зугтаж, 300 км зайтай газрыг хэдхэн цагт туулж, төрсөн хадандаа хүрсэн баримт нэгийг бодогдуулдаг. Уулын бүргэд үнэхээр улс орны маань үнэт зүйл юм шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button