Эрүүдэн шүүх нь хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил юм.

Манай улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцид 2000 онд нэгдэн орсон билээ. Энэ Конвенцид эрүүдэн шүүх гэж юуг хэлэхийг дэлгэрэнгүй томъёолж, эрүүдэн шүүсний үр дагавар нь юу болох, эрүүдэн шүүхээс хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж хараат бус хөндлөнгийн хяналтыг тавих зэрэг чухал асуудлуудыг тусгасан. Энэ баримт бичгийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдох хамгийн чухал заалт бол 15 дугаар зүйл юм. Уг зүйлд Оролцогч улс бүр эрүүдэн шүүх замаар гаргуулсан болох нь тогтоогдсон мэдүүлгийг (эрүүдэн шүүсэн хэрэгт) яллагдаж буй этгээдийн эсрэг ийнхүү мэдүүлэг гаргуулсны нотолгоо болгохоос бусад тохиолдолд шүүн таслах ажиллагаанд нотлох баримт болгон ашиглахгүй байх явдлыг хангана гэжээ. Гэтэл манай улсын ЭБШХ-д эрүүдэн шүүхийн тодорхойлолтыг Конвенцид заасан хэмжээгээр хийгээгүй төдийгүй, эрүүдэн шүүх замаар гаргуулсан мэдүүлгийг нотлох баримт болгон шүүн таслах ажиллагаанд ашиглахгүй байхыг тусгаж өгсөнгүй. Үүнээс болж эрүүдэн шүүх замаар гаргуулсан мэдүүлэг нь бусдыг буруутгах нотлох баримтаар үнэлэгдэж, гэм бурууг нотлох баримтаар ашиглагдсаар байгаа нь дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй ноцтойгоор зөрчилдөж буй төдийгүй хүний үндсэн эрхийн том гажуудал мөн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button