Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуульд тусгагдсан хүний эрхийг хангахад чиглэгдсэн

Шинэ хууль дагаж мөрдөгдөөд зургаан сарын хугацаа өнгөрч (2002 оны 9 дүгээр сарын 1-нээс хойш) буй боловч энэхүү дөчин дөрөвдүгээр бүлэгтэй холбогдолтой ямар нэг нэхэмжлэл гараагүй, энэ талаар практикийн ажилтнууд ч, судлаачид ч, хүний эрхийн бай-гууллагууд ч маргаан мэтгэлцээн өрнүүлэхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Хуульд (389 дүгээр зүйл) байцаан шийтгэх ажиллагааны явцад иргэнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах, тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тогтоож өгсөн нь уг эрхийг баталгаатай болгоход чухал ач холбогдолтои. Харин хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй (хуулийн 389.4.) гэсэн заалт Үндсэн хуулийн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх (Арван зургадугаар зүйлийн 16) болон хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах төрийн үүрэгтэй (Арван есдүгээр зүйлийн 1) төдийлөн нийцэхгүй санагдана.
Үндсэн хуульд хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тусгахдаа шууд буюу шууд бус хохирол гэж ялгаагүй ба тэр тусмаа төрийн хувьд ямар нэг ялгавар, хөнгөлөлтийг заагаагүй. Тиймээс ЭБШХ-ийн дээрх зөвхөн шууд хохирлыг төр хариуцна гэсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна.