Зохиогчийн эрхийн тухай зарим асуудал

1992 онд батлагдсан Үндсэн хуулиар иргэдэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай, таатай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх зэрэг эрхүүдийг олгосон билээ. Энэхүү эдийн засаг, нийгмийн эрхийг хангахад эдийн засгийн өсөлт, хөгжилт хамгийн чухал нөхцөл болдог бөгөөд энэ нь түргэн автоматаар хийгддэг зүйл биш юм.
Иймд би дээр дурдсан эрхүүд дотроос зөвхөн иргэд бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх эрх буюу зохиогчийн эрхийн мөн чанар, иргэд энэхүү эрхээ хэрхэн эдлэж байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгөхийг хичээсэн бөгөөд эдийн засаг, нийгмийн эрхийг бүхэлд нь авч үзэхийг зориогүй болно.
Зохиогчийн эрх нь нэг талаас иргэд зохиол бүтээл туурвих эрх, нөгөө талаас иргэд өөрсдийн туурвисан бүтээлийг өмчлөх эрх байдаг.
Дэлхий нийтийн практикт зохиогчийн бүтээлийнхээ хувьд эдлэх эрхийг
-Эд хөрөнгийн бус амины эрх,
-Эд хөрөнгийн онцгой эрх хэмээн ангилж авч үздэг.
Эд хөрөнгийн бус амины эрхэд
-Зохиогч байх эрх,
-Нэр хэрэглэх эрх,
-Нэрээ дурдуулах эрх,
-Бүтээл нь халдашгүй байх эрх хамаарна.
Зохиогчийн бүтээл туурвих буюу зохиогч байх эрх нь иргэдэд өөрт нь байдаг төрөлх эрх буюу субъектив (эзэнлэг) эрх байдаг. Зохиогч байх эрх нь зохиогчоос салшгүй, төрөлх эрх мөн гэж үздэг ухагдахуун нь XҮII зууны үед Англи, Францын хууль тогтоомжуудад анх илэрхийлэгджээ.
Манай улсын хувьд хүн бүр арьс, үндэс, нас, хүйс, нийгмийн гарал байдал, шашин шүтлэг, эрх зүйн чадвар, чадамж зэргээс үл шалтгаалан зохиогч байх эрхтэй болохыг үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн юм.
Харин зохиогчийн эрхийн тухай хуульд зохиогчийн эдлэх амины эрхүүдийг нэрлэн заахдаа голлох эрх болох зохиогч байх эрхийг орхигдуулсан байна.
Зохиогчийн нэр хэрэглэх, нэрээ дурдуулах, бүтээл нь халдашгүй байх зэрэг эрхүүд нь зохиогч байх эрхийн агуулгыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл иргэд бүтээл туурвисан цагаас эхэлж тухайн бүтээлийг өөрийн нэрээр, зохиомол нэрээр, эсвэл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрх нь үүсч бий болдог. Түүнчлэн бүтээлийг өөрөө буюу бусад этгээдүүд ашиглах, нийтийн хүртээл болгох тохиолдол бүрд нэрээ дурдуулах, нэрээ дурдахыг шаардах эрхтэй байдаг. Зохиогчийн амины эрх нь зохиогчийн нэр төртэй салшгүй холбоотой байдаг учир зохиогчийн тууривсан бүтээлийг тухайн зохиогчийнх нь зөвшөөрөлгүй ашиглах, өөрчлөх, засварлах, тайлбар хийх, өмнөх үг бичих, гажуудуулахыг хориглодог. Энэ нь зохиогчийн бүтээл халдашгүй байдгаар тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл Зохиогч нь бүтээлийнхээ хувьд туйлын эрх эдлэх бөгөөд бусад этгээдүүд тэрхүү эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй байдаг. Жишээ нь Сексийн агуулгагүй бүтээлийг сексийг дүрсэлсэн (порнограф) бүтээлд иш татан, зохиогчийн нэрийг дурдан зохиогчийн зөвшөөрөлгүй ашиглана гэдэг нь зохиогчийн амины эрхийг хөндөж буй хэлбэр юм.
Зохиогчийн эдлэх эд хөрөнгийн онцгой эрх нь 1709 онд Английн парламентаас батлан гаргасан дэлхийн анхны зохиогчийн эрхийн тухай хуульд илрэлээ олжээ. Энэхүү хуулиар анх зохиогч нь өөрийн туурвисан оюуны бүтээлийг өмчлөх эрхтэй болохыг хуульчлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т Иргэдийн туурвисан бүтээл бол зохиогчийнх нь өмч, Монгол улсын үндэсний баялаг мөн хэмээн заасан нь иргэд өөрийн оюуны бүтээлийг өмчлөх эрхтэй болохыг хуульзүйн үүднээс хүлээн зөвшөөрсөн шинэлэг зохицуулалт болсон юм. Өөрөөр хэлбэл зохиогч нь өөрийн туурвисан бүтээлийг өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэхүү эрх нь нийгмийн бусад гишүүдийн эрх, ашиг сонирхлоор хязгаарлагдаж байдаг. Жишээ нь хувьдаа автомашин өмчлөгч нь машинаа хаа сайгүй унан давхиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдад гэм хор учруулж болохгүйн нэгэн адил оюуны бүтээлийг өмчлөгч нь өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ нийгмийн бусад гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй байдаг. Тухайлбал утга зохиолын бүтээл туурвисан этгээд нь өөрийн бүтээлийг ном болгон хэвлүүлэхдээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй цаасан дээр хэвлүүлэх юм уу гутлын ул наах зориулалттай цавуугаар уг номын хавтсыг наана гэдэг бол хэрэглэгчдийн эрүүл мэндэд гэм хор учруулах учраас тухайн зохиогчийн бүтээлээ нийтийн хүртээл болгох эрхийг хязгаарлах үндэслэл болно.
Зохиогчийн эдлэх эд хөрөнгийн эрхийн үндсэн эрх нь хуулбарлах, олшруулах эрх байдаг. Зохиогч өөрийн бүтээлийг хувилж олшруулах, бусад этгээдэд хувилж олшруулах зөвшөөрөл олгох эрхтэй. Үүнээс гадна дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгч компани нь өөрсдийн үйлдвэрлэсэн дуу авиа, дүрс бичлэгийг хувилах, олшруулах, дахин үйлд-вэрлэх эрхтэй болохыг зохиогчийн эрхийн тухай хуульд заасан. Эндээс эрхийн давхардал үүсч байгаа нь харагдаж байна. Тодруулбал зохиогч буюу зохиогчийн эрхийг өмчлөгч нь өөрийн бүтээлийг өмчлөх эрхтэй байхад дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгч энэхүү эрхийг давхар эдлэнэ гэдэг нь зохиогчийн эрхийг зөрчиж буй хэлбэр болно.
Зарим улс оронд (тухайлбал Англи, Япон зэрэг оронд) хуулбарлах, олшруулах эрхийг ялгаатайгаар зохицуулдаг байна. Тодруулбал хуулбарлах эрх нь өөрийн бүтээлийг бичлэгт буулгасан зохиогч буюу зохиогчийн эрхийг өмчлөгчид үлдэж харин уг дуу авиа, дүрс бичлэгийг түрээслүүлэх буюу хөлсөөр ашиглуулах тохиолдолд хувилах, олшруулах эрхийг дуу авиа дүрс бичлэг үйлдвэрлэгч нь эдэлдэг байна.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зохиогч нь өөрийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарласан, олшруулсан гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох эрхтэй. Хэдий тиим боловч өнөөдөр зохиогчийн зөвшөөрөлгүй, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр бүтээлийг нь хуулбарлах, олшруулах тохиолдол элбэг гарч байна.
Зохих судалгаа хийж үзэхэд оюуны өмчийн салбарт гарч буй хэрэг маргааны 90 хувийг зохиогчийн бүтээлийг зөвшөөрөлгүй хувилж олшруулсан маргаан эзэлдэг байна. Жишээ нь Алтангэрэлийн Англи-Монгол толь бичгийг зохиогчийн зөвшөөрөлгүй БНХАУ-д 10000% хэвлүүлсэн, Инээдмийн ТҮЦ хамтлагын ҮCD-г худалдаанд гараагүй байхад нь хуулбарлан олшруулж худалдаж эхэлсэн, Говь, АПУ зэрэг хувьцаат компаниудын олны танил болсон бүтээгдэхүүнүүдийг олноор хуурамчаар үйлдвэрлсэн зэрэг зохиогчийн эрхийг зөрчиж байгаа баримт олныг нэрлэж болно. Энэ нь манайхны хувьд өмчлөх эрхийг гагцхүү материаллаг эд юмстай холбон ойлгож (бусдын эд хөрөнгийг ашиглахдаа л зөвшөөрөл авдаг), харин оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж болох мэтээр ойлгодогтой холбоотой.
Эд хөрөнгийн эрхийн нэг төрөл нь нийтийн хүртээл болгох эрх юм. Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогч өөрийн эх бүтээл, хуулбарласан, олшруулсан болон орчуулсан бүтээлээ худалдах, бусдад шилжүүлэх зэргээр нийтийн хүртээл болгох онцгой эрхтэй.
Бүтээлийг нийтийн хүртээл болсонд тооцох үеийг нарийвчлан зохицуулж, нэг мөр ойлгох шаардлагатай. Учир нь бүтээл нийтийн хүртээл болсон эсэхээс шалтгаалан хийгддэг эрх зүйн зохицуулалтууд бий. Тухайлбал нийтийн хүртээл болсон бүтээлийг гуравдагч этгээд зохиогчийн зөвшөөрөлгүй, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр хуулбарлаж, олшруулах эрхийг хуульчилсан байдаг. Энэ зохицуулалтыг хэрэглэхийн тулд нийтийн хүртээл болсонд тооцох үеийг нарийвчлан тогтоох шаардлага зүй ёсоор урган гарна. Нийтийн хүртээл болгох эрх нь агуулгаараа бүтээлээ нийтийн өмнө тоглох эрх, нийтэд танилцуулах эрх, бүтээлээ радио, телевиз, кабелаар дамжуулах эрх, бүтээлээ бусдад төлбөртэй ашиглуулах буюу худалдах эрхийг багтаасан ойлголт болно.
Гэтэл зохиогчийн эрхийн хуулиар зөвхөн бүтээлээ бусдад худалдах буюу шилжүүлэхийг нийтийн хүртээл болсонд тооцохоор заасан нь учир дутагдалтай юм.
Өөрчлөх, засварлах, орчуулах эрх нь зохиогчийн эд хөрөнгийн эрхэд нэг адил хамаарна. Зохиогч нь өөрийн туурвисан бүтээлээ өөр хэлнээ орчуулах болон орчуулахыг зөвшөөрөх эрхтэй байдаг. Харин өөрийн бүтээлийг засварлах, сайжруулах, түүнчлэн өөрийн бүтээл дээр тулгуурлан өөр бүтээл туурвихыг өөрчлөх, засварлах эрхэд хамруулан ойлгоно. Олон улсын зарчмаар орчуулга, өөрчлөлт, сайжруулалт нь зохиогчийн эрх зүйн харилцааны бие даасан обьект болдог боловч орчуулга хийхийн тулд эх бүтээлийн зохиогчийн зөвшөөрлийг авдаг байна. Харин орчуулгыг ашиглах тохиолдолд эх бүтээлийн зохиогч, орчуулгыг өмчлөгч хоёрын хоёулангийнх нь зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг.
Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн энэ үед эргэн харахад зохиогчийн эрхийг эрх зүйн хүрээнд зохицуулсан боловч уг эрх бүрэн хангагдсан гэж үзэх үндэсгүй юм. Учир нь хуулинд заагдсан хүний эрх нь аяндаа шууд хэрэгждэггүй тул зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх материаллаг болон сэтгэлзүй, оюун санааны бүх баталгааг бүрдүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн зохиогчийн эрхийг хуульчлан зохицуулснаар бус харин зохиогчийн эрх жинхэнэ утгаараа хангагдаж байгаа эсэхээр хүний эрхийн хэрэгжилт дүгнэгдэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button