Лү Болд Нэг сэдвээр хоёр үдаа хүүрдаггүй

-Таныг гадаадад докторын зэрэг горилсон сүдалгаа хийж байгаа гэж дүүлсан. Эрдэм номын ажил сайн биз дээ?
-Сүүлийн хэдэн сар Австри болон Германд сүдалгааны ажил хийж байгаад завсарлаад ирлээ.Түхайлбал, Монгол Германы бизнесийн зөвлөлийн айлчлалыг ХБНГУ-д амжилттай хэрэгжүүллээ. Сонин хэвлэлээр мэдээлэгдсэн байгаа. Одоо Германы эдийн засаг, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын Монголд хийх айлчлалд бэлтгэж байна. Зөвхөн ном шагайгаад ч сүүсан юм бас биш. Сонгүүль, түшаалыг нь хүлээсэн олон ажлаа давхар хийж л байна.
-Манай орон ч сонгүүлийн хөлд дарагдсан байдалтай байна. Сонгүүлийн өнгө нэг талаасаа урьд өмнө байгаагүй юм шиг, нөгөө талаасаа нэгл танил юм шиг байгааг та анзаарав уу?
-Энэ сонгууль дэндүү тэгш бус байдалд явагдаж байгаа нь харамсалтай. Хамгийн түрүүнд энэ л нүдэнд тусч байна. Ийм байдал ардчилсан үйл явцад л хортой юм. Сонгууль гэдэг бол иргэний дайн биш, улс төрийн маш чухал сургууль мөн. Ард түмэн ардчилалд суралцаж, улс төрийн намуудаар дамжуулан бодлогоо хэрэгжүүлэх сайхан боломж. Монголчууд энэ удаа сонгуулийн гаж тогтолцооноос болж нэг нам нь бүх эрх мэдлийг авч, хяналтгүй төр тогтоосон дутагдлыг заавал засах ёстой юм.
Сонгууль чухам үүнд өөрчлөлт оруулах түүхэн боломж юм. Монголчууд энэ удаа алдахгүй гэдэгт итгэж байна. Угаасаа хувь хүн л алдаагаа давтдагаас ард түмэн түүхээ давтдаггүй гэдэг. Өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг сайн харагдаж байх шиг байна. Бас нэг хачин гэмээр зүйл байх юм. Бисмаркийн хэлсэн Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг үг амьдрал дээр нотлогдож байна. 2000 оны УИХ-ын сонгуулиар улс төр хатуу тоглоом гэдэг хуулиар Хувьсгалт нам хоёр том худал эүйл зохиож түүнийгээ үнэмштэл ярьж, сурталчилж гарч ирсэн. Нэгдүгээрт С.Зоригийг хөнөөсөн алуурчныг бид мэдэж байгаа, гаргаж ирнэ гэж бохир улс төр хийсэн. Үүндээ Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Д.Мөрөнг ашиглаад одоо хаяж байх шиг байна. Нөгөө нь гэвэл банкны асууд-лаар бүхэл бүтэн гүжир гүтгэлгийн кампани дэгдээж түүндээ намайг болон бусад олон хүнийг хэлмэгдүүлсэн. Энэ удаа харин хэмжээлшгүй эрхт засгаараа юу хийснээ тайлагнаж, цаашид юу бүтээх вэ гэдгээ сурталчлах болов уу гэж горьдсон чинь өнөөх улиг болсон гүтгэлгээ дахин найруулж тоглож байгаа нь хамгийн өрөвдмөөр.
-Та туршлагатай улс төрчдийн нэг. Сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?
-Улсдаа хэрэгтэй зүйл хийхэд заавал Их хурлийн гишүүн болох ёстой юм шиг ойлгож, нийтээрээ хошуурдагаа болимоор юм. Та нар санаж байгаа байх. Их хуралд сонгож байсан бүх хүмүүсийг бодоод үз дээ. сайн ч байна, саарч байна, ухаантай ч нь байна,
урагшгүй нь ч байна. Ийм байдаг нь жам. Миний хувьд бол хоёр ч удаа сонгогдсон. Тухайн үед хийх ёстой ажлаа сайн хийсэн гэж үздэг. Олон улсын парламентын холбооны удирдлагад Монгол багтахад бас хүчин зүтгэсэн. Улсын Бага Хуралд ч суусан. Одоо бусдад боломж олгоё гэж бодсон тал бий. Хэрвээ Ардчилсан эвсэл сонгуульд ялбал төр засгийн алба хашихыг үгүйсгэхгүй. Харин өнөө Үндсэн Хуулийн Цэцээс энэ удаа зөвхөн УИХ-ын гишүүн засагт алба хаана гэсэн шийд гаргаад ирвэл харин болохгүй байх. (инээв) Манайд чинь энэ чиглэлийн хууль зөвхөн хувьсгалт намд л үйлчилдэг ш дээ. Харин Ардчилсан эвслийг сонгуульд ялахаар дотор нь хагалж, будлиан хийж өгөх зориулалттай мэт байдаг.
-Нэр дэвшигчдийн чанар чансаа энэ тэр гээд олон юм яригдаж байгаа. Олны танил биш, хийсэн юмгүй нэр дэвшигчид байна гэж олон нийт жаахан ам муутай байгаа?
-Ямар нам ямар бодлого барьж байна вэ гэдгийг сонгогчид мэдээж их анхаарах ёстой. Дээр нь нэр дэвшигчдээ ч бас сайн таних хэрэгтэй. Улсдаа юм бүтээсэн, цаашид ч бүтээх тийм хүмүүсээ сонгохоос та бидний ирээдүй шууд шалтгаална. Тухайлбал би онцгойлон 70 дугаар тойргийн сонгогчдод уриалмаар байна. Энд Эвслээс Баабар, МАХН-аас Дашдорж гэдэг гишүүн хоёр гол нь өрсөлдөгч. Тэр Дашдорж гэдэг сайн хүн, сайн эцэг, сайн мэргэжилтэн байж болно. Үүнийг үгүйсгэхгүй л дээ. Харин би лав тийм гишүүн байдгийг мэдэхгүй. Улс орондоо хэрэгтэй юм хийх байсан бол өнгөрсөн дөрвөн жилд хийх л байсан. Тийм гоц зүйл сонсогдоогүйг бодоход хийх эүйл багатай хүн байсан биз. Харин Баабарын хувьд бол огт өөр шүү дээ. Тэр бол цаг хугацаагаар шалгарсан улс төрч. Аль социализмын үед л Солженицыныг орчуулсан улс төрийн хэргээр НАХЯ-ны мөрдөнд хүртэл цөлөгдөж байсан юм. 1990 онд дарангуйлагч дэглэмийн эсрэг сөрөн зогсож, ардчиллыг босголцсон хүн. Ард түмний төлөө тэмцлийн галаа хэзээ ч бөхийлгөөгүй. Бүр1980-аад онд Бүү март зохиолоо бичиж байсан. Одоо ч бас аливаа дутагдлыг зарчимчаар шүүмжилж байдаг лидер мөн. Өөрийн үзэл бодолтой, айхтар хүмүүсийн зангаар жаахан зөрүүд ааштай. Намайг сонгоод өгөөч ээ гэж хэзээ ч царайчлахгүй гэдгийг нь би мэднэ. Ард түмэн минь таныг хоосон зусарч төрд төлөөлөх хэрэгтэй байна уу эсвэл цогтой тэмцэгч хэрэгтэй байна уу сайн бодоод зөв шийдээрэй гэж 70 дугаар тойргийнхонд хэлмээр байна даа.
-Тэр тойрогт бас Буян-гийн Жаргалсайхан байгаа шүү дээ. Хүмүүс түүнийг их сонирхож байгаа гэх юм?
-Б.Жаргалсайханы хувьд Монголын анхны бизнесмэнүүдийн нэг, үнэхээр баяжсан хүн гэдэг нь үнэн. Улс төрийн сонирхлыг нь эхэндээ гайхдаг байсан ч одоо гадарлах болсон. 1990 оноос хойш бүх сонгуульд нэр дэвшсэн цорын ганц хүн мөн байх шүү. Хамгийн сүүлд Булган аймагт болсон нөхөн сонгуульд хүртэл оролцож, Э.Бат-Үүлийн онооноос чангаасан. Сонгуульд үзээд л байдаг, харин сонгогдох сонирхол огт үгүй юм шиг байгаа юм. 1996 онд гурав, дөрввдүгээр хороололд билүү дээ нэрээ дэвшүүлсэн хэрнээ сонгуулийнхаа кампанийг хотын төвд миний тойрог дээр хийсэн юмдаг. Миний өрсөлдөгч С.Баярыг дагуулаад л яваад байсан, хэний онооноос татсаныг нь би сайн ойлгоогүй. Тэгэхээр 70 дугаар тойргийнхны хувьд бол түүнд өгсөн санал салхинд хийсгэсэн санал гэж ойлгож болно доо. Тэгээд ч түүний бараг хувийнх нь нам болох БНН сонгуульд ялтал ёстой өдий. Нам нь ялаагүй тохиолдолд бодлогоо хэрэгжүүлнэ, тойрогтоо тусална гэж байхгүй, боломжгүй. Үүнийг Б.Жаргалсайхан өөрөө ч мэдэж байгаа.
-Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хучин нэлээд хэцүү байдалд байсан. Та бүхэнд ямраар тусав. Шалгалт шүүлгэнд их өртөв үү?
-Дарамт хавчлага их байсан шүү. 2000 оны сонгуулийн маргаашаас л нөгөө сонгуульд зориулсан гутгэлэгтээ өөрсдөө итгэчихээд, хэд хэдэн байгууллага, хэдэн арван хүн ирээд ёстой шалгаж өгсөн л дөө. Тэгээд яахав үнэн юм үнэнээрээ болдог хойно доо. Шалгаад юм гарахгүй хойно арай татарсан л даа. Гэхдээ шалгалт ер нь хэвийн зүйл болсон. Шалгаагүй газар ч үгүй. Шилээ дарсан шалгалтынханд зориулаад сүүлдээ бүр тусад нь байнгын ажлын өрөө гаргаж, хариуцсан орон тооны хүн ч шинээр томилсон гээд бод доо. Бусад төрлийн ч дарамт байсныг үгүйсгэх аргагүй. Э.Бат-Yүлийн тракторчдын хөдөлгөөнөөс болсон уу ямар ч Сүхбаатарын талбайн дэргэд бидний барьж байсан Бодь цамхгийн барилга руу том машин оруулахгүй гээд гэнэт шийдчихсэн. Хэдэн сарын турш фургон болон микроавтобусаар барилгын материал, элс шороогоо хүртэл зөөсөн гээд боддоо. Барилгын график алдагдаж их алдагдал хүлээсэн. Туслаарай гээд хашгиралтай биш дээ.
-Таны хамтран зүтгэгч М.Зоригт чинь УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ. Янз бүрийн яриа хэл ч их гарч байх шиг байна?
-Энэ нэг их гайхаад байх юм биш л дээ. Та нар нэг юм анзаарч байгаа байх. Урьд нь намайг гишүүн байхад, намайг Их Хуралд дэвшиж байхад нөгөө гүтгэдэг дайрдаг байсан сэдвээ дахиад тоть шиг давтаж, харин миний нэрийг арилгаад оронд нь М.Зоригтын нэрийг биччихсэн гөрдөөд явж байна. Гэхдээ үүнд үнэмшиж байх ямар амьтан байх вэ дээ. Зах хязгаар нутгийн хүмүүсийг, ард түмнээ тэнэг гэж бодож л сурталчилгаа хийгээд байна уу даа гэж л харагдаж байна. М.Зоригт бол миний сайн нөхөр, Монголын шилдэг залуусын нэг гэдгийг би хаана ч хэлнэ.
-Тэр М.Зоригтыг холбогдуулаад байгаа Ийгл ТВ-ийн асуудал гэдэг нь ямар учиртай юм бэ? Түүнийг долдугаар сарын 5-нд шүүх хурал болж шоронд орно гэж өрсөлдөгч нь ухуулга хийж байгаа гэсэн?
-Энэ талаар хэвлэлд олон удаа бичигдсэн дээ. Нэг зуйлийг арав тайлбарлах болох юм. Одоо шүүхээр асуудлыг шийдүүлэх гэж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч нь М.Зоригт өөрөө шүү дээ. М.Зоригтын хүсэлтээр шүүх энэ асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа юм. Үүнийг өөрийг нь шүүх гэж байгаа гэж урвуулан гужирдэж байгаа юм байна л даа. Аргагүй хувьсгалт намын арга мөн л дөө. Гэхдээ үнэн хэзээд ялдаг шүү дээ. Бид Ийгл телевизийг чөлөөт мэдээллийн хэрэгсэл байлгах баталгаа болгож Монголын талын 50 хувийн хувьцааг ху-далдаж авсан юм. Гэтэл хувийн сонирхолдоо хөтлөгдсөн америк болон монгол захирлууд нь том улсын нэр барьж, биднийг хөөж гаргаад, телевизийг бүрмөсөн хаагаад, Монголын бүх хуулийг уландаа гишгэсэн. Бүх зүйл тодорхой байхад Дэд бүтцийн яамны түшмэлүүд улайм цайм тэдний талд шийдвэр гаргаж гэмт үйлдэл хийсэн. Шинэ гадаад захирал нь одоо болохоор эргээд энэ засагтай нийлж, асуудлыг улс төрийн зорилгоор сонгуулийн сур-талчилгаанд чиглүүлээд сууж байдаг. Тэд ганц чөлөөт телевизийн маань амыг барьж тус хүргэсэн нь тодорхой л доо. Нэг жишээ би хэлье. Асуудал эхлэхээс өмнө америк захирал Стив Позей нэг удаагийн уулзалт дээр бидэнд хандаж нэг зүйл хэлсэн юм. Тэрээр Ерөнхий сайдтай уулзсанаа хэлээд бүх талаар туслая дэмжье гэж байна, ганцхан болзол тавилаа гэв. Тэр юу вэ гэсэн чинь Кill Вааbаг буюу Баабарыг алаад өг гэсэн гээд хоол идэж байсан хутгаа хүзүүнийхээ урдуур хөдөлгөсөн. Тэнд байсан бүх хүн үүнийг гэрчилнэ. Гэхдээ бид арай түүнийг нь зөвшөөрөхгүй байх гэж найдсан чинь удалгүй үнэхээр Баабарын өрөөг нь хурааж, өөрийнх нь байгуулсан, ТУЗ-ийн даргаар нь ажилладаг Ийгл телевизийнх нь үүдээр оруулахаа больж, гар утсыг нь хүртэл тасалсан. Ингээд засагтай хамтарч биднийг шахах, доромжлох нь хэрээс хэтэрсэн л дээ. Үнэн түүх, шалтгаан гэвэл ердөө энэ байгаа юм.
-Дахин сөхөгдөж байгаа нөгөө Сэргээн босголтын банктай холбоотой ямар тайлбар өгөх вэ?
-Улс төрийн нэг нам нэг л сэдвээр хоёр сонгууль хийж болохгүй л дээ. Ард түмнийг нэг аргаар хоёр хуурдаггүй. Банкны реформын энэ асуудлыг улс төржүүлснээр бид шууд болон шууд бусаар их хохирсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Үүнийг бүх талаас шапгаад үнэн мөнийг тогтоосон байгаа. Харин бидний хохирлыг хэн хариуцах вэ гэдэг асуудлыг судалж байгаа. Түүн дээрээ тулбал шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах эрхтэй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ бидэнд жаахан ч гэсэн буруу байсан л бол Хувьсгалт намынхны бяр амтагдсан өнгөрсөн жилүүдэд манайхныг зүгээр өнгөрөөхгүй байсан шүү дээ.
-Өөр нэг зүйл асууя. Улс төрөөс хөндийрсөн энэ дөрвөн жилд та юу амжуулав?
-Ер нь ингэж завсарлаж байх нэг талаар их хэрэгтэй юм байна. Толгойгоо цэнэглэх сайхан боломж. Ном бичлээ, судалгааны ажил хийлээ, франц хэл сурлаа, Бодь цамхгаа босголоо, Голомт хотхон гэдэг томоохон төслөө эхлүүллээ. Бас Зүүн хойд Азийн нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсаа бүс нутгийн интеграцчилалд өргөн оролцуулах бодлогыг хамтран боловсруулсан. Намын даргын Гадаад бодлогын зөвлөхийн хувьд энэ талаар бас хичээж ажилласан. Ардчиллын гол баталгаа болсон намууд нэгдсэн нь энэ дөрвөн жилийн хамгийн том үйл явдал. Намын бодлогыг тодорхойлоход ч чадах чинээ-гээрээ оролцож ирсэн.
-Намын бодлого гэснээс сонгуулийн мөрийн хөтөлбөртэй хэр танилцсан бэ. Хүүхдийн мөнгөний асуудлыг та их дэмжсэн байсан?
-Мөрийн хөтөлбөртэй танилцалгүй яахав. Миний санаа бодол туссан зүйл ч байгаа. Хүүхдийн мөнгө гэдэг бол маш зөв зүйл. Харин төлөх эсэх нь шийдэгдээгүй бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, дээр нь одоо нэгэнт байхгүй болсон Зөвлөлт улсын өрөнд хэдэн зуун сая доллар олдоод байгаа нь факт. Бас элдэв төсөл гэхээр мөнгө олдоод байдаг, тэгэхээр яагаад хүүхдийн хоолонд мөнгө олдохгүй гэж? Тэгээд ч энэ чинь тэнгэрт зүгээр цацаж байгаа мөнгө биш, хэдэн хүн тендер, төслөөр ашиг хийгээд, гадаадад аваад явчихдаг мөнгө биш шүү дээ. Энэ мөнгө 120 тэрбум төгрөг болно гэж бодоход энэ мөнгөний тал хувь нь Монголынхоо банкинд эргээд хадгалагдаж, эдийн засгийн эргэлтэд дахин орчихно шүү дээ. Нөгөө тал нь өргөн хэрэглээний бараа болно, ингэснээр зах зээл нэмэгдэнэ, компаниудын ашиг ч нэмэгдэнэ, улс татвараар илүү мөнгө олно. Тэгэхээр бидэнд эх үүсвэр бий болгох бүрэн бололцоо бий. Энэ сонгуульд Эх орон-Ардчилал эвсэл ялбал Ирээдүй сан-Итгэлийн мөнгө заавал хэрэгжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.
(өдрийн сонин 2004-06-16 150)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button