Эвсэл, МАХН хоёрын рейтинг ойртож байна.

Энэ судалгаа нь цаг хугацааны хувьд 2004 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 7-ний хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгаа өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад Эх орон-Арчилал эвлийн рейтинг өсч эрх баригч намынх нь буурах хандлага ажиглагдаж байна. Түрүүчийн судалгаагаар МАХН-ын рейтинг 50 гаруй хувьтай, харин эвслийнх 28 орчим хувь байсан билээ. Одоо МАХН-ын нийт рейтинг 47, эвслийнх 36 болжээ. Судалгаанд оролцогчдын 71 хувь нь МАХН-ын сонгуулийн сурталчигаа илт давуу байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Хот хөдөөгийн арван улс төрчийн гурав нь МАХН, долоо нь ардчилсан хүчнийх байгаа нь ардчиллын лидерүүд сонгогчдын сэтгэлд илүү хүрдгийг харуулсан үзүүлэлт боллоо. Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид МАХН-аас Н.Энхбаяр, Н.Багабанди, Ч.Улаан, Ц.Нямдорж, ардчилсан хүчнийхнээс Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Л.Гүндалай, С.Оюун, Б.Жаргалсайхан нарыг нэрлэжээ. Засгийн газрын үйл ажиллагаа сэтгэлд их нийцдэг гэсэн үнэлгээг оролцогчдын дөнгөж есөн хувь нь өгсөн байхад нэлээд нийцдэг гэж 47, бараг нийцдэггүй хэмээн 34 хувь нь үзжээ. Судалгаанд хамрагдагчдын таван хувийн сэтгэлд засгийн газрын үйл ажиллагаа огт нийцээгүй байна. Монголын өнөөгийн байдалд улс төрийн байдалд судалгаанд оролцогчдын 32 хувь нь тааруу, зургаан хувь нь муу үнэлгээ тавьжээ. Сонгуулийн өдөр гадаа трж буй энэ үед ийнхүү МАХН, Эвслийн рейтинг ойртсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button