Мянганы сорилтын сангийн тусламжийг Монголын хөгжилд хэрхэн ашиглах вэ?

Улаанбаатарын гудамжаар бөмбөгөр цагаан мөндөр үсчиж, тэнгэр хангай нижигнэн түр зуур аадар шаагисан үес энэхүү ёслол болсон юм. Америк, Монгол Улс өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэл энэ мөчөөс бодитой сонсогдсоныг олон нийт мэдрэв. Мөнөөх хундага харших чимээ, өнгөрсөн жилийн өдийд Монголын Засгийн газар Иракийн дайныг дэмжиж АНУ-тай түншлэхээ чимээгүйхэн зөвшөөрсөн албан тоот, Ирак, Афганистаныг зорин цэргийн онгоцоор нисч, буух дайчин эрсийн алхаа цугаараа нийлээд нэг үйл явдлын эхэн, өрнөл, шийдлийг илэрхийлж байна.
Персийн булан, дахь том гүрнүүдийн тоглоом-ын хажуугаар жижиг улс өөрийн нүүдлээ хийж, орон нутагтаа дэмжлэг авч буй нь энэ. Санхүүгийн уг туслалцааг Мянганы сорилтын данс хэмээх АНУ- ын шинэ тутам санаачилгаас бид хүртэнэ. Сорилтын данс гэнэ үү, сан хэмээнэ үү монголчуудад чухал бус. Гагцхүү үндэсний хөгжилд үлэмж нэмэр түлхэц өгөхүйц төсөл хөтөлбөрүүдийг Америкийн тал санхүүжүүлэхээр зэхээд байгаа нь гол зүйл. Дээр нь бас 10 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөхөөр өчигдөр хатагтай П.Слуц гарын үсэг зурж орхив.
Энэ бол АНУ-ын ард түмэн, Засгийн газрын тусламж. Ирэх жил ч мөн ийм гэрээг үзэглэнэ хэмээн найдаж байна гэж тэрбээр онцолсон юм. Том хөх хавтастай, олон хуудас баримт бичгийг хүчин төгөлдөр болгохоор сайд Ч.Улаан яарна. Тэрбээр гэрээнд сурмагхан гэгч гарын үсэг зурж дуусахад хатагтайн үзэгний чимээ аниргүй тасалгаанд содон дуулдав. Гүйцээ. Монголчууд өдгөө Америкийн анд. 2004 онд 10 сая ам.долларын буцалтгүй тусламж авна. Мөн ойрын хоёр, гурван сарын хугацаанд Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр ямар төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээ шийднэ МСС-ийн үндэсний зөвлөлийн гишүүд өчигдөр үдээс хойш жаал хуралдав. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Зоригт амьсгаа дээр яваа харагдана.
Санхүү, эдийн засгийн яаманд одоо ийм хурал үе үехэн болоод байх юм. Юуны өмнө олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг албан ёсоор нээхээр тогтоод байна. Үндэсний зөвлөлд СЭЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхүүд, ШУА-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч нарын эрхэм багтжээ. Тус сангаас хувь хүртэх хөгжлийн туслалцааны хөтөлбөр нь өндөр үр дүнтэй хэрэгжих учиртай. Үүний тулд эхлээд олон нийтээр нээлттэй, сайтар хэлэлцэж шалгаруулах ёстой гэж зөвлөлийн гишүүд үзэж байна.
(өнөөдөр 2004-06-16 141)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button