Хар хориныг хөгжүүлэхэд эхний ээлжинд 78 тэрбум төгрөгний санхүүжилт хэрэгтэй

Хот байгуулалт ТӨҮГ-ын захирал, гавьяат архитектор Д.Сайн-Эр хийсэн ажлаа тайлбарлахдаа сумын төвийн зэрэглэлээс шууд бүсийн төв, тулгуур хотын зэрэглэлд шилжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан нь энэ ажлын онщюг байсныг дурдав. Түүх, соёлын дурсгалт зүйлс ихтэй, байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бололцоотойг харгалзан үзсэнээ мөн тэмдэглэсэн юм. Хархорин хотыг Их хаадуудын цогцолбор, Аялал жуулчлалын цогцолбор, Хотын шинэ төв гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байхаар төлөвлөсөн байна. Их хаадуудын цогцолбор түүхийн холбогдолтой байгууламжуудаас гадна манай улсын томоохон түүх, соёлын дурсгал болох Эрдэнэзуу хийдтэй ерөнхий масштабаараа холбогдож байхаар тусгажээ. Харин Аялал, жуулчлалын цогцолборт өндөр зэрэглэлийн зочид буудал, жуулчдад зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд байх бөгөөд Хотын шинэ төвд хангайн бүсийн засаг захиргаа, агентлагууд, мэдээллийн технологийн парк зэрэг байгууллагуудыг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Манай томоохон хотуудад хамгийн их дутагдалтай байдаг ногоон байгууламжийн асуудлыг Хархорины ерөнхий төлөвлөгөөнд түлхүү тусгаж өгсөн байна. Үүний тулд хотод шинээр байгуулагдах байгууламжуудын байршлыг харьцангуй сийрэг байхаар төлөвлөжээ. Ер нь Хангайн бүсийн төв нь 2020 он гэхэд аялал жуулчлал, мэдээлэл, холбооны технологийн томоохон төв болсон байх чиг хандлагыг уг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн зөв гольдролыг нь тавьж өгөх нь чухал болохыг Ерөнхий сайд дурдан, аялал жуулчлалын чөлөөт бүс болгож татварын тусгай бодлого хэрэгжүүлсэн ч болохыг онцлон тэмдэглэж байлаа. Ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд өнөөдөр Хархоринд томилолтоор ажиллахдаа ард иргэдэд танилцуулах юм.
Энэхүү ерөнхий төлөвлөгөөний дагуу Хархориныг хөгжүүлэхийн тулд юуны өмнө ундны усны хангалттай эх үүсвэрийг шийдвэрлэхийн зэрэгцээ хотын зам тээврийн сүлжээг барьж байгуулах шаардлагатай юм. 2010 он хүртэлх эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд ойролцоогоор 78 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана гэж ерөнхий төлөвлөгөөг зохиогчид үзэж байна. Тэр үед хотын нийт хүн 40 мянгад хүрсэн байна гэж тооцоолж байгаа юм.
Хархорин хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй танилцахад Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн болон Эрүүл мэндийн дэд сайд У.Уламбаяр, Н.Удвал нар
байлцлаа. Ерөнхий төлөвлөгөөтэй танилцаад Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд заасны дагуу баталж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Уг захирамжаар, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын хийгээд гадаадын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн заегийн сайд Ч.Улаан, Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд хангайн бүсийн зөвлөлийн дарга О.Батмөнх нарт үүрэг болгох юм.
(өнөөдөр 2004-06-16 141)