Усны хувцасны хэрэглээ өсөж байна.

. Голдуу спорт бараа зардаг хүмүүс л сонирхон оруулж ирдэг бололтой. Хэдийгээр өргөн хэрэглээ биш ч сүүлийн жилүүдэд усны хувцас эрж сурсан хүний тоо нэмэгдэж байгаа талаар худалдагчид нь ярьж байлаа. Энэ жил содон хурц өнгийн усны хувцас эрэлттэй байгаа гэнэ. Бүсгүйчүүд цээж, нуруу ил гарсан, ташаандаа үдээсэн гоёлтой, этгээд зураг дүрс бүхий хувцасыг сонирхож өөрийн биеийн хэлбэрт тохируулан сонгон авч байна. Үнэ ханшийн хувьд загвар болон материалаасаа шалтгаалан хүүхдийн хувцас 4000-9000 төгрөг, эмэгтэй усны хувцас 8000-12000 төгрөгийн ханштай, эрэгтэйчүүдэд зориулсан усны хувцас 1500-5500 төгрөгийн үнэтэй байна. Усан спортоор хичээллэгч залууст зориулсан малгай, нүдний шил маш өргөн сонголттой, боломжийн үнэтэй байна. Усны хувцасны шуудаг хүйс ил гарсан ерөнхийдөө дөрвөлжин загвартай болсныг yahoo.com сануулж байна.