Лавлах утасны үнэ тариф иргэдийг бухимдуулж байна

Харин бүх төрлийн лавлах 1911, хуулийн лавлах 1916 ямар ч утаснаас ярьсан тохиолдолд 1 минутад 400 төгрөгийн хураамжтай. Банкуудын дэргэдэх лавлах утас минутад 7 төгрөгийг иргэдээс авдаг гэнэ. Ийм эрс тэс үнэ тарифаас болж иргэд ихэд бухимдах болсон гэнэ. Нийслэлийн шуурхай мэдээллийн албанд ч энэ талаар олон иргэд гомдолложээ. Тиймээс НМХГ-аас дээрх газруудад МУ-ын харилцаа холбооны тухай, төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон тэдгээртэй холбоотой дүрэм, журмын биелэлтийг шалгасан байна. Лавлах утас нь хайлт, бүртгэлийн программтай байх шаарлагатай. Гэтэл 1920, 1905 тоот лавлахууд дээрх программгүй байсан байна. Мөн 1913 нэг операторийн дунд гурван утас ажиллуулдаг. Шашны лавлах 1914 мэдээллийн сан бүрдүүлээгүй байжээ. Лавлах утаснууд асуусан зүйлийг нь эрж хайх нэрээр зориуд удаан яриулж мөнгө саадаг гэнэ. Тэр бүү хэл тоолууртай болсноосоо хойш 109-ийнхөн утсаа барьж байгаарай гээд ор тас алга болчихдог гэмтэй болжээ. Лавлах утасны үнийн тарифын талаарх мэдээллийг www.crc.goү.mn имэйл хаягаар авч болох ажээ