Бохир аргаар цэвэр төр хэзээ ч хаана ч бүрдэж байгаагүй

МАХН үндэснийхээ эрх ашиг, ард түмнийхээ нийтлэг хүсэл, сонирхлыг хүндэтгэн үзэж, суртапчилгааны ажлаа хууль тогтоомжийн дагуу улс төрийн соёл, ёс зүйг чанд баримтлан шударга, ил тод явуулж байна. МАХН өнгөрсөн дөрвөн жилд шинэчлэл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, нийгмийн хамгааллын цощ бодлогуудыг тодорхойлж 2000 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай биелүүлсэн билээ.
Иргэддээ газар өмчлүүлэх бодлого, бусчилсэн хөгжил, үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн болон нийгмийн салбарын хувьчлал, төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжил-тийн шинэ тогтолцоо, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн зэрэг бидний эхлүулж, хийж гүйцэтгэсэн болон одоо ч үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнүүд нь улс орны хөгжлийг хурдасгах, ард иргэдийн амьдрал ахуйг дээш-лүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн гэдэгтэй сонгогч Та бүхэн санал нийлэх байх аа.
Манай Засгийн газар НҮБ-тай хамтран ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, Монгол оронд ардчилал хөгжин бэхжиж байгааг дэлхий дахинд нотлон харууллаа. МАХН Социалист Интернационалд элсэж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, энэ хэмжээгээр манай улсын гадаад харилцаа улам өргөжин гүнзшйрэх сайхан боломж бүрдлээ.
Бид ОХУ-д төлөх их өрийг нэн ашигтайгаар, улс орныхоо эдийн засагт хүнд дарамт учруулахгүйгээр шийдвэрлэлээ. Ардчилал, сайн засаглал, чөлөөт эдийн засаг, нийгмийн хамгааллыг бэхжүүлж байгааг үнэлж, АНУ Мянганы сорилтын сандаа манай улсыг хамруулан ихээхэн хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх боллоо. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, туслан дэмжигч орнууд манай Засгийн газартай идэахтэй хамтран ажиллаж байна.
Бидэнд хийсэн ажил их байгаа ч цаашид хийх ажил чамгүй байгааг гүнээ ухамсарлаж, МАХН ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг өмнөх үйл ажиллагааныхаа залгамж чанарыг хадгалан, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловс- руулан сонгогч Та бүхэндээ өргөн бариад байгаа билээ.
Манай иргэд, сонгогчид МАХН-ын сонгуулийн хөтөлбөртэй нухацтай танилцаж, дэмжиж байгаад талархаж байна. Манай нам хөтөлбөр, нэр дэвшигчдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон зөвшөөрөгдсөн бусад арга хэлбэрээр сонгогчдодоо хүргэхийн тулд хууль тогтоомжийн дагуу сурталчилгаагаа явуулж байна.
Харамсалтай нь Эх орон-Ардчилал эвсэл өнгөн дээрээ хөрөнгө мөнгөгүй, шахагдаж хавчигдагсдын дүр эсгэж, сонгогчдоор өрөвдүүлэхийг оролдож, харин цаанаа сонгуулийн сурталчилгаагаа тун өндәр өртөгтэйгээр, сонгогчдыг мөнгө, архи, эд бараагаар хахуульдах бохир аргаар явуулж байна. Тэд Монгол Улсын хууль тоггоомжийгүл тоомсорлож МАХН-аас нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр туйлын бүдүүлгээр гүтгэн гүжирдэж, МАХН-ын сурталчилгааны самбар, хуудсыг урж тасдах, уулзалтын болон ухуулах байр руу бүдүүлгээр халдах, манай намаас зохион байгуулж байгаа уулзалт цуглаанд зориуд согтуу хүмүүсийг оруулж үймүүлэх зэрэг бохир аргыг хэрэглэж байна.
Эвслийнхэн УИХ-ын 1996 оны сонгуульд оролцохдоо Сонгогчидтой байгуулах гэрээ гэгч хуурамч гэрээгээр ард түмнийг хуурч засгийн эрхэнд гарсан ч төрийг гүн гүнзгий хямралд, улс орныг эмх замбараагүй байдалд оруулсан билээ. Улс орноо тэр хямралт байдлаас МАХН гаргасан гэдэгтэй маргалдах хүн байхгүй биз ээ. Тэгвэл өнөөдөр эвсэл нөгөө л хуурах аргаа дахин хэрэглэж 10000 төгрөгийн Итгэлцлийн гэрээ гэгч хэзээ ч үл биелэх хоосон амлалтаар та биднийг дахин мэхлэх гэж ичгүүр сонжуургүй улайран хөөцөлдөж байна.
Энэ нь иргэд, сонгогчдоо чөлөөт, зөв, шударга сонголт хийж чадахгүй хэмээн басамжилж байгаа хэрэг мөн гэж үзэхээс өөр аргагүй.
Эв нэгдэлгүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй улс төрийн хүчин, тэдний эвслээс ард олон том сургамж авсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Эвслийнхний зохион байгуулж байгаа манай намын нэр дэвшигчдийг гутаан доромжлох, сонгогчдыг хууран мэхлэх, шууд хахуульдах зэрэг хууль бус үйлдэл сонгуулийн кампанит ажлын төгсгөлийн шатанд улам бүр эрчимжиж байгаа талаар сэтгэл зовнисон иргэд, сонгогчид бидэнд хандан анхааруулж байна. Цаашид хууль зөрчсөн бохир ажиллагаа улам гаарч даамжрах хандлагатай болж байна.
МАХН шударга ёс, эв нэгдэлд тулгуурласан жинхэнэ ардчиллын төлөө зүтгэж, ажиллаж байгаа. Манай ард түмэн жинхэнэ ардчилал, эрх чөлөө рүү тэмүүлж, түүнийг эрхэмлэн дээдэлж байгаа.
Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Монголын ардчиллын ололт амжилтаа худал хуурмаг явдал, бохир явуулгын аюулаас хамгаалцгаая. Ардчиллаа хамтдаа хамгаалцгаая. Бохир аргаар цэвэр төр хэзээ ч, хаана ч бүрдэж байгаагүй учир сонгогч түмэндээ хандаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.