Сонгогчдод паспортоор саналаа илэрхийлэх боломж олголоо.

СЕХ энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч Р.Будыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэлгүй гэж үзлээ. Дараа нь УИХ-ын 2004 оны сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэсэн дүнг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Иогэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга А.Энхжав иргэний үнэмлэх олгох ажлын явцын талаар танилцууллаа. Ийнхүү иргэний бичиг баримтаа цаг хугацаанд нь солиулж амжаагүй сонгуулийн насны иргэдийн сонгох эрхийг бүрэн хангах, сонгуульд тэдний оролцоог өрөгжүүлэх зорилгоор Монгол Улсын СЕХ иргэний үэнмлэхээ солиулаагүй хүмүүст УИХ-ын 2004 оны сонгуульд паспортоор саналаа илэрхийлэх боломжийг өгөв гэж СЕХ-ноос мэдээлэв.