Консулын хүүг хар тамхичид егүүтгэсэн бололтой.

Цаг орчмын дараа түүнийг хажуугийн орцондоо нас барса байсныг хүмүүс мэдэж гэрийнхэнд нь мэдэгдсэн гэнэ. Чухам ямар шалтаагаанаар ийм байдалд хүрэв гэдэг талаар эцэслэн тогтоогоогүй ч энэ хэргийг хар тамхичид үйлдсэн байж болзошгүй гэж тус улсын хууль сахиулагчид үзэж байгаа гэнэ. Гэмт хэрэгтнүүд талийгаачаас ямар нэг зүйл (мөнгө үнэт эдлэл ч юм уу) авах гэсэн байж болзошгүй байна. Түүний халаасыг нэгжсэн байсан нь ингэж үзэхэд хүргэж байгаа юм болов уу гэж нэгэн эх сурвалж ярилаа. Эрхүү мужид сүүлийн жилүүдэд хар тамхичид, мансуурагчдын тоо эрс нэмэгдэж тэднийг тойрсон элдэв хэрэг байнга гарах болжээ. Консулын хүүг тэдгээр хар тамхичдын золиос болсныг үгүйсгэхгүй байна. Манай улсын гадаад хэргийн яам болсон хэргийн талаар ОХУ-ын холбогдох байгууллагад асуудал тавьсан. Хэргийг мөрдөн шалгах ажил зохих хэмжээнд, нааштай явж байгаа гэсэн хариу авчээ. Гэтэл Эрхүү хотод албаны ажлаар яваад ирсэн прокурорын нэг ажилтан Ажлын далимаар холбогдох хүмүүстэй уулзаж тэр хэргийн талаар асуулаа. Нэлээд ээдрээтэй байгаа гэж надад мэдээлсэн гэж бидэнд өчигдөр ярив.