Монгольский вектор айсуй.

Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгахын тулд улс хоорондын тээвэр зуучын Туушин компани өөрийн хамтран ажилладаг тээврийн байгууллагууд болох Монголын төмөр зам, Белорусын төмөр зам, ОХУ-ын зам харилцааны яамтай хамтран чингэлэг тээврийн Монгольский вектор хурдан галт тэргийг хоёр жилийн өмнөөс зохион байгуулан аялуулж эхэлсэн. Yйлчлүүлэгчдийнхээ эрх ашигт нийцсэн ийм шинэлэг, үйлчилгээ бий болгож олны сайшаалыг хүлээж байгаа Туушин компаний дээрх санаачилгыг НYБ-ын Ази номхон далайн нийгэм эдийн засгийн зөвлөл дэмжиж, Европ-Азийг холбох тээврийн хэтийн ач холбогдлыг нь үнэлэн өөрийн ивээл дор Монгольский вектор чингэлэг тээврийн хурдан галт тэргийг олон улсад сурталчилах аяллыг зохион байгуулж байна. Сурталчилгааны үзүүлэх аялал зургадугаар сарын 15-ны 23 цаг 36 минутад Белорус улсын Брест өртөөнөөс хөдөлсөн, 26-ны 11 цагт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх нь. ОХУ-ын нутгаар архи, тамхи шар айраг зэрэг барааг транзитаар тээвэрлэх боломжгүй байсныг тухайн орны холбогдох байгууллагуудтай олон удаа хийсэн уулзалт ярианы дүнд Монгольский вектор галт тэргээр барьцаа төлбөр шаардахгүйгээр тээвэрлэх боломж бүрдсэнийг Туушин-гийнхан үйлчлүүлэгчид болон сонирхогчдод уламжилсныг тодотгоё.