Монгол охин цагаан ордонтой танилцана.

-Ирээдүйн Ерөнхийлөгчийг бэлтгэнэ хөтөлбөрт дараа жил хүүхэд шалгаж авах уу? Ямар шалгуурыг давж ялагч болох вэ?
-Тэгж ойлгож болно. Шалгаруулалтад нэлээд чамбай хүүхдүүд оролцсон. Тэдний сурлагын дүн Б үнэлгээнээс доошгүй байх. Ирээдүйн Ерөнхийлөгчийг бэлтгэнэ хөтөлбөрийг яагаад сонирхож байгаа тухайгаа англи хэл дээр тайлбарсан эссэ бичиж ярилцлагад орох ёстой байсан. Ялалт байгуулсан хүүхдийн зардлыг Зориг сан дааж байгаа юм. Б.Онон олон улсын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Тэр Америк айлд байрлаж, Цагаан ордон, Вашингтонтой танилцана.
-Зориг сан Залуу удирдагч хөтөлбөрийнхөө анхны төгсөлтийг хийсэн юм байна. Хөтөлбөрийнхөө тухай танилцуулаач?
-Зориг сан монгол залуусынхаа мэдлэг боловсролыг нэмэгдүүлж ирээдүйд карьераа ахиулахад нь туслах зорилгоор Залуу удидрдагч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Жилийн турш хөтөлбөрт хамрагдсан залуус бизнес эдийн засаг улстөрийн салбарын мэдлэг олгох сургалтад хамрагддаг. Эрдэмтэн мэргэд тэргүүний хүмүүс удирдагчидтай уулзаж харилцаа холбоо тогтоох, үйлстэй танилцах тэдэнд маш том оюуны хөрөнгө оруулалт болдог юм. Манай анхны хөтөлбөрт чадалтай, сайн залуучууд шалгарч орж ирсэн. Ирэх найдугаар сард зараа тарааж залуусаа шалгаруулж авна. Бид илүү сонирхолтой хөтөлбөрүүд оруулж элсэгчдийнхээ тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Залуу удирдагч хөтөлбөр Зориг сангийн имиж болно гэж бид найдаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button