Сөрөг…

МАХН-ын захиалгат болон захиалгат бус нэвтрүүлгүүд ардчилсан хүчнийхний алдаагаар дүүрэн он жилүүдийг дэлгэцнээ эргүүлэн авчирч, Эх орон-Ардчилал эвслийнхэн УИХ-ын эрхэм гишүүдийн мартагдсан амлалтыг сэргээж сонгогчдын саналыг хоёрдуулан, сонгуулийн кампанит ажил оргил үедээ өрнөж байна. Хамгийн энгийн бөгөөд хүрээ багатайгаасаа эхлэн нийгэмжиж байгаа сөрөг сурталчилгааны хэлбэрүүд харилцан адилгүй. Гэхдээ хачин баялаг. Нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчийнхээ зурагт хуудсыг хуулж хаях, нүд нүүрийг нь урж сохлохоос эхэлсэн сөрөг сурталчилгаа сонгогчдод хандсан уулзалтын үеэр эсрэг этгээдээ баримт, жишээ татан муучлах болтлоо өргөжив. Энэ ч бүр бага хэрэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг сөрөг сурталчилгаандаа ашиглан, мөнгө төлж байгаад өрсөлдөгчөө гоочилсон захиалгат нэвтрүүлэг бэлдүүлэх болтлоо рекламны энэ төрөл хөгжиж байна.
Гурил, будаахнаар зодолддог байсан үе ард хоцорч, сөрөг сурталчилгаа сэтгэхүйн хэлбэрийг олж байгаа нь энэ. Ингэлээ гээд бухимдах хэрэггүй. Сөрөг сурталчилгааны буянаар бид өрсөлдөгч хүчнүүдийн далдын далд нууцалсан хар мэдээллүүд, авлига, албан тушаалын будлиантай танилцаж, эрхэм нэр дэвшигчийн өөрөөсөө ч нууж яваа хүн чанар, ёс суртахуун хөндсөн алдаа болоод амлалтуудыг эргэн дурсч, үүнийхээ хэрээр үнэнд илүүтэй дөхсөн сонголтод хүрэх болно.
Ажиглаад байхад ардчилсан сонгууль хөгжсөн орнуудад сөрөг сурталчилгаа сонгуулийн гол амь нь болдог. Нэр дэвшигчид нь кампанит ажлын төлөвлөгөөнийхөө гол хэсгийг өрсөлдөгчийнхөө эсрэг сурталчилгаанд зориулж, зөвхөн түүгээр дагнасан баг байгуулан ажилладаг. Тэднийхээр бол сайд Ч. Ганзоригийн сонгогчидтойгоо хийж байгаа уулзалтын үеэр өрсөлдөгч Р.Гончигдоржийг нүүрээ хийх газаргүй болтол нь муучилж шүүмжлэх нь ердийн үзэгдэл. Энд энгийн жишээ болган дээрх эрхмүүдийн нэрийг дурдсаныг анзаарсан биз ээ. Харин манайд сөрөг сурталчилгаа далд хэлбэрээр илүү хөгжиж байх шиг. Нэр дэвшигчид энэ богинохон хугацаанд эргээд уулзахгүй, нэг улс орон, нэг нийслэл, нэг нийгэмд багталцан амьдрахгүй юм шиг загнаж байгааг сонгуулийн сөрөг араншин гэлтэй. Гэвч тэрхүү сөрөг араншин сонгогчдын нүдийг нээж, мэдээгүйг нь мэдүүлж буй. Сөрөг сурталчилгаа аль болох үнэн, бодит баримттай байх тусмаа өгөөж нь арвин юм.
Харамсалтай нь зарим тохиолдолд гүтгэлэг маягаар хийгдэж байгаа нь хэцүү. Үнэн, худал нь мэдэгдэхгүй гүтгэлгийн дунд сонгогчид төөрч орхиод, нөгөө нэр дэвшигч нь нэр төрөө сэргэапгэхээр шүүхэдхандсаар байтал сонгуулийн хугацаа дуусч, тэр бүх будлиан утгагүй болж орхино. Сонгуулийн хуулийн бас нэг том дутагдал нь энэхүү шуурхай бус байдал. Кампанит ажлын үеэр гарч болох бүх болзошгүйг багтааж чадаагүйгээс сурталчилгааны явцад сөрөг араншингийн хөлд чирэгдэн нэр хүндээ гутаалгасан нэгэн хохирч үлддэг гэмтэй.
1992 онд баталсан Сонгуулийн тухай хуульд сөрөг сурталчилгааг хориглосон ганц өгүүлбэр бий. Гэсэн ч бид тэрхүү сөрөг… бүхний үр дүнд нийгэм болоод улс төрийг цэвэрлэн эргүүлжүүлэх эхлэлээ тавьж байж ч болох талтай. Дөрөв, найман жилийн туршид эрх баригчдын ард түмнээсээ нууж байсан бүхнийг сөрөг сурталчилгаа дэлгэн тавихаас гадна өрсөлдөгч этгээдүүдийн нэг нэгэндээ хандсан шүүмж Монголын улс төрийн хөгжилд түлхэц авчрах нь тодорхой. Өргөн агуулгаар нь авч үзвэл сонгуулийн үеэр өрнөж байгаа шүүмж судлал нам хүчнүүдийн хувьд дараагийн алхмаа зөв хийх хөрс болж байгаа гэсэн үг.
Сөрөг сурталчилгаа уг нь ардаа амбицгүй бол сайн. Гадаадын орнуудын сонгуулийн явцыг ажиглаж байхад нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө сонгогчдод зайлшгүй хүргэх ёстой хар дансыг сурталчилгааны үеэр хангалттай дэлгэдэг боловч сонгуулийн дүн гармагц ялсан, ялагдсан ялгаагүй бие биедээ баяр хүргэн, хоорондын харилцаа нь хүндэтгэл, хамтран ажиллах зарчмаар солигддог билээ. Харин манайд тийм биш. Сонгуулийн дараа ч өрсөлдөгч талууд үзтэл дайсагналцан, хүч нэгтгэж болох асуудлыг ч хоёр тийш чангаан мушгин гуйвуулах хандлагатай байдаг. Энэ нь яваандаа нийгмийн хямралд хүртлээ хурцдаж, улс орны олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлөх нь бий. Зүй нь төр түшихээр өрсөлдөх эрх авсан нэр дэвшигчид өөрөө өөрийгөө болон өрөөл нэгнийгээ хүндэтгэж байж төрөө дээдэлсэн үзлийг нийгэмд авчрах юм. Энэ үүднээс хэрэв тэд тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж чадвал нэг толгойноосоо хоёр толгой ямагт илүү гэдгийг нотлох билээ. Сөрөг сурталчилгааны сүүлийг зөв жолоодвол шүү дээ.
Өнөөхөндөө манайхан үгийн өргөстэйг, үзэл бодлын өөтэйг нэгнийхээ зүг хайрлах юмгуй шидэлж, түүндээ шархлан, шарх нь хорсох тусмаа улам гүнээс улам их нууц баримт уудлан гаргаж олон түмний зүг будаа мэт цацлан байна. Ашгүй дээ. Хоёр чоно хэмхэлдэхэд дундаас нь өвдөл цөвдөлхөн олж хүртэн, үнэнд ойрхон сонголт хийх боломж сонгогчдын өмнө нээгдэж байгаа юм биш үү. Сөрөг сурталчилгааны төлөө чихээ дэлдийлгэж, нүдээ нээцгээе. Тэгвэл бид төрийг, улс төрийг эрүүлжүүлж чадах зөв сонголтонд түүнийхээ хэрээр дөхөж очно.
Шинээр батлагдах Сонгуулийн хуульд сөрөг сурталчилгааны үндсийг тун зөв суулгаж өгөх юм шүү. Ургуулах хөрс нь нэр дэвшигчид өөрсдөө байг. Харин сонгогч бид түүнийг услан арчлах болно.
(өнөөдөр 2004.06.71 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button