ХЗДХ-ийн дэд сайд Ц.Мөнх-Оргил Сайдаа гэж дуудуулах эвгүй юм билээ

2000 оны 8-р сараас Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Эхнэр, хоёр хүүхэдтэй.-Сургуульд анх орж байсан хүүхэд ахуй үеийн хамгийн дурсамжтай үеэ дурсаач…?
-Нэг дурсамж одоо хүртэл сэтгэлд тод байдаг юм. 23-р сургуульд шалгалт өгч тэнцээд бэлтгэл ангийн анхныхаа хичээлд 1972 оны хавар суусан.Аав , ээж хоёр маань миний нүүрийг мөлчийтөл угаагаад, тос түрхэж өгөөд л аав маань дагуулаад гарсан. Хашааны хүүхэд юм чинь халтар л байсан байлгүй. Халимаг энэ тэр ч байхгүй, халзан толгойтой, дэлдийсэн том чихтэй, мөлчийтөл нүүрээ угаасан хүүхэд л аавыгаа дагаж анх 23-р сургуулийн босгыг алхсан. Бас зүгээр байхгүй, орос сургуульд орохгүй, дөрөвдүгээр сургууль орно гэж уйлж ч үзсэн санагдаж байна. Манай цэцэрлэгийн ангийнхан бүгдээрээ дөрөвдүгээр сургуульд нэг анги болж орно гэж байсан юм. Бэлтгэл анги юм чинь би л лав учраа олоогүй, баахан хүүхдүуд 2-3 цаг шамбийтлаа томоотой суугаад л орос багш баахан юм яриад л. Анх удаа л орос хүн үзэж байгаа нь тэр. Тэгээд л тарсан Аав Жаахан хоцорч ирнэ, сургуулийн өмнө байдаг сандал дээр хүлээгээд сууж байгаарай гэсэн болохоор нөгөө сандал дээр нь хүлээгээд л суулаа. Тэгсэн аав надад анх сургуупьд орж байгаа гээд гоё буу авч өглөө. Хавтгай, олон өнгийн сум бууддаг. Бөөн баяр хашааныхаа хүүхдүүдэд гайхуулаад л. Олон хүүхдийн гарын ая даахгүй дороо эвд-рээд л алга болсон л доо. Гэхдээ л сургуулийн анхны өдөр, шинэ хувцас, олон хүүхэд, орос багш, гоё тоглоом нийлээд мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн дээ.
-Арван жилдээ хэр сурагч байв даа. Сурлага, сахилга батаар ямар байв. Ямар хичээлд илүү сонирхолтой байсан бэ?
-Гайгүй шүү, аравдугаар анги төгсөхөд аттестат дээр онц л дүнтэй байсан. Утга зохиол, түүх, газар зүй, орос хэл зэрэг нийгмийн ухааны хичээлүүдийг илүү сонирхоно. Математик, геометр дээр өөрийгөө аргалаад явчихна. Манай 1982 оны төгсөлт бол 23-р сургуулийн хамгийн сайн төгсөлтийн нэг гэж багш нар маань одоо ч гэсэн ярьдаг юм. Манай ангийн 40 хүүхдээс 13 нь онц төгсөж байсан, ер нь их сурлага сайтай анги байсан. Одоо манай ангийн Эрдэнэбаяр гэдэг залуу АНУ-ын Сиракюзын их сургуульд цөмийн физикээр доктор /Рh.D/, Саруул гэдэг охин мөн АНУ-д Миннесотагийн их сургуульд генийн инженерчлэлээр доктор / Рh.D/ тус тус горилж, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Ант гийн 40 хүүхдээс 4-5 хүүхэд л тухайн үед сургуульд элсэж чадаагүй, 20 гаруй хүүхэд ЗХУ, бусад гадаад оронд их, дээд сургууль төгссөн. Аж амьдрал, ажил хөдөлмөр нь жигдэрсэн хүмүүс байгаа.
-Таныг Сүхбаатар аймгийн уугуул гэж сонссон. Нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье.
-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Аав маань Наваансодовын Цэнд гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул хүн. Бактериологич-вирусологч буюу бактери, вирусын гаралтай халдварт өвчинтэй тэмцдэг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг насаараа хийсэн хүний их эмч хүн байгаа. Саяхан ЗАКЗ гэж аймшигт өвчнийг манайд дэлгэрүүлэхгүй байх ажлыг удирдаж, штабт нь ажилласан. Манай аавын тал олуулаа. Өндөр занги Пяранлай гэдэг хүний удам судар. Ээж маань Баатарын Эвшинхүү гэж Ховд аймгийн Дарви сумын хүн, мөн л хүний их эм. Насаараа нэгдүгээр төрөх, нэгдүгээр эмнэ-лэгт эмэггэйчүүдийн эмч, зүүний эмчээр ажлласан хүн дээ. Аав, ээж хоёр маань АУДС-ийг 1964 он төгсөөд Сүхбаатар аймагт хоёр жил ажиллаад, 1966 онд Улаанбаатарт шилжиж ирсэн юм билээ. Ухаан ороход л манай гэр нэгдүгээр төрөхийн хашаанд, одоо нэгдүгээр төрөхийн хүлээн авах байгаа газар байсан юм. Нэгдүгээр төрөхийн залуу эмч, сувилагч голдуу гучаад гэртэй том хашаа байсан. Намайг 1972 онд нэгдүгээр ангид орох намар манайх нэгдүгээр дөчин мянга-тын 13-р байранд /Их дэлгүүрийн баруун талд/ нүүж очсон доо. Тэнд арван жил амьдарсан.
-Ургийнхаа үүх түүхээс ярихгүй юу?
-Манайх ургийн овгоо өвөөгийн аав өндөр занги Пяранлай гэдэг хүний нэрээр сонгосон. Их өндөр нуруутай, шулуун шударга зантай, нутагусандаа өндөр занги хэмээн алдаршсан хүн байсан гэсэн. Манай аавын тал арван нэгүүлээ, тэгэхээр өндөр занги Пяранлайнхан гэвэл олон хүн бий.
-Эмч нарын хүүхдүүд эцэг эхийнхээ мэргэжлийгөвлөх нь их байдаг. Та яагаад хуульч болчихсон юм бэ?
-Эмчийн мэргэжил надад сонирхолтой байдаг. Одоо ч гэсэн би өөрийгөө эмч болсон бол гэж боддог юм. Эмч нарын хүүхдүүдтэй бужигнаж, амьдрал дунд , нь өссөн болохоор эмч гэдэг их хэцүү мэргэжил гэж санагдах болсон. Эмч нарт баярлалаа гэхээсээ илүү болж бүтэхгүй нь, тэр тээ тэргүй эдгэрэх ёстой байсан, болдгоороо боллоо гээд л уцаарладаг. Өдөр шөнөгүй л хүмүүс утасдана. Ингэж өвдлөө, зовлоо гээд л ярьдаг. Аав, ээж маань дүү бид хоёрыг огт шахдаггүй байсан. Өөрсдөө мэд л гэхээс заавал эмч байх ёстой гэж нөлөөлөөгүй. Аав, ээж анагаахын өчнөөн ном хадгалж цуглуулсан байснаа таван жилийн өмнө Анагаахын их сургуульд хандивласан. Тэртэй тэргүй унших хүнгүй гэж бодсон байх.
-Таныг Америкт магистр хамгаалсан гэж сонссон. Эрдмийн зэрэг, цол хамгаалах талаар ямар бодолтой байгаа вэ?
-Магистр хамгаалчихсан. Харин одоогоор доктор горилох бодолгүй байгаа. Яваандаа зав чөлөө гарвал магадгүй л дээ.
-Америк орон таныг хэр их өөрчилсөн бэ?
-23 настай тэнд очсон. Би Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг онцоос өөр дүн мэдэхгүй төгссөн /инээв/ Тоглоом ч үгүй анх удаа хоёрдугаар курсын оюутан байхдаа кино үзэж байсан. Москвад тухайн үеийн монгол оюутнуудын ганц хийдэг ажил нь кино үзэх байсан л даа. Миний хувьд тийм зав огт гардаггүй байсан. Англи, франц хэл өдөртөө 5,6 цагаар үзээд дээр нь мэргэжлийн хичээл ороод үнэхээр завгүй байдаг байсан. Ер нь 1, 2-р курст кино их үзсэн оюутан эсвэл дунд дүн чирэх, сургуулиас хөөгдөх нь олонтаа байсан. Би ямар нэг юм хэлэхээр тийм хурдан цээжилчихдэг биш, өөрөө сонирхолтой тулдаа л хэлэнд шамдсан. Сүүлд нь 2-р курстээ кино анх үзээд гэж ярихаар найзууд маань худлаа гэдэг л байсан. Оюутан байхдаа дадлага хийгээд ГХЯ-ны шугамаар Парисаар дайраад цаашаа Нью-Йорк явсан. Өөрийгөө франц хэлийг хуулийн хэллэг заалгасан болохоор ярьж чадахгүй гэж бодож байтал сайн ярьж сурсан байсан. 1987 оноос хойш Нью-Йорк, Вашингтон гэсэн хотуудтай амьдралаа холбосон. Энэ үед Гадаад яамны олон ахмад дипломатуудаас ажил амьдралын бага сага юм сурсан гэж боддог. Энэ утгаараа их азтай хүн. Америк амьдралыг хэзээ мэдэрсэн гэхээр НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газар ажиллаад илүү ойлгодог болсон. Харвард төгссөнийхөө дараа Вашингтонд хуулийн зөвлөхөөр ажиллаад ирэхээр тэр амьдрал алган дээр байгаа юм шиг харагдаж ирсэн. Тэр ертөнц бол диваажин биш, хүн ажиллахын төлөө төрсен юм шиг л байх ёстой, түүнийхээ төлөө амьдардаг хатуу нийгэм. Чадалгүй, залхуу, өөрийгөө дайчилдаггүй хүн бол тэр амьдралд хөмрүүлж байгаа юм. Хичээгээд, байнгын тэмүүлэлтэй хүн бол нийгмийн шалгуураар явна. Хүн ёсны харилцаа одоо бол багасч байгаа. Аав, ээж, ах дүүгээрээ түшиг хань болж явна гэдэг юм бараг байхгүй юм шиг санагддаг.
Ийм хатууг даваад гараад ирвэл амьдарч болно.
-Ингэхэд Харвардын Их сургуульд суралцах эрхийг яаж олж авсан бэ?
-Намайг орохоос өмнө Монголоос хоёр хүн Тайванийн Монгол-Түвдийн хорооны цалингаар сурсан байсан. Харвардын их сургууль бол дэлхийн, тэр тусмаа хуулийн хамгийн том, нэртэй сургууль. Энд сурахаар өргөдлөө өгөхөд үндсэн хоёр шаардлага тавьсан. Хэлний мэдлэг, эссе буюу зохион бичлэг бичих. Өөрийнхөө тухай, улс орныхоо тухай болон хуулийн чиглэлээр гэх мэтээр янз бүрийн сэдвээр зохион бичлэг хийсэн. Энэ сургуульд элсэх өрсөлдөөн хатуу, ширүүн юм билээ. Хэлний шалгалт л гэхэд ТОФЕЛ-ийн шалгалтад 600-гаас дээш оноо авч байж тэнцдэг. Ний нуугүй хэлэхэд тухайн үед Монголыг, тэр тусмаа Монголын эрх зүйн хөгжил, шинэтгэлийг сонирхсон гадаадынхны сонирхол, хэлний мэдлэг хоёр л тус болсон юм билээ. Сүүлд нь багш нартайгаа ярьж байхад энэ хоёрыг голлон анхаарч үзээд намайг сонгосон гэдгээ хэлж байсан. Ер нь ороход тийм амархан сургууль биш. Тэр дундаа гадаадынханд. Бид монголчуудодоохондоо бусдаас ялгарах өвөрмөц юмтай. Харьцангуй шинэлэг байгаа учраас тэнд орж суралцахад арай хялбар байгаа юм.
-Өмнө нь Харвардад сурч байсан хүмүүс тэтгэлэг авч байж. Харин та сургалтын төлбөр, санхүүгийн асуудлаа яаж шийдсэн бэ?
-Харвардад суралцахаар шалгалт өгч байгаа хүмүүсийн санхүү, төлбөрийн чадварыг эхлээд харгалздаггүй юм билээ. Харин яг тэнцчихсэн тохиолдолд энэ асуудлыг ярьдаг. Нэгэнт энэ сургуульд сурах эрхийг олоод авчихсан тохиолдолд америкчуудын хувьд санаа зовох зүйл байдаггүй. Учир нь Харвардыг төгссөн хуульчийг хаана ч ажилд авдаг. Тийм болохоор нэгэнт сурах эрхийг нь авчихсан хүн пүүс, компаниудтай гэрээ байгуулан зээл авах өргөн боломжтой байдаг. Үгүй бол банкнаас зээл авч болно. Яагаад гэвэл энэ сургуулийг төгссөн хүн баталгаатай ажлын байртай, хамгийн наад зах нь жилд 100 мянган ам.долларын цалинтай хуульч болно гэдэг нь тодорхой байдаг учраас ямар нэгэн асуудалгүйгээр зээл өгчихдөг. Харин монгол ч юм уу гадаад хүмүүсийн хувьд маш хэцүү. Ивээн тэтгэгч хайж нилээд удаан явсан. Гэвч эцсийн дүндээ аав, ээж, ах, дүү, төрөл төрөгсөд маань байгаа хэдэн төгрөгөө цуглуулсан. Дээрээс нь найз нараасаа дэмжлэг авсан. Тэр үед Монгол улсаас НҮБ-ын дэргэд сууж байсан байнгын төлөөлөгч Л.Эрдэнэчулуун гуай /одоо Гадаад хэргийн сайд/ болон Нью-Йоркод ажиллаж байсан монголчууд их тус дэм үзүүлсэнд би их талархаж явдаг юм.
-Америкт ажлын байр олох амаргуй гэдэг. Харин та яаж ажил олсон бэ?
-Америкийн хамгийн нэртэй 300-гаад хуулийн компанийн төлөөлөгч жил бүрийн аравдугаар сард сургууль дээр ирдэг юм. Тэд төгсөх гэж буй оюутнуудтай ярилцлагаар дараагийн ээлжинд хэнээс шалгалт авахаа шийдэн шигшилт хийдэг. Дараа нь дөрөвдүгээр сард ирэхдээ ажилд авах хүндээ санал тавьдаг. Нью-Йорк, Вашингтон, Лос-Анжелесын хуулийн томоохон компаниуд Харвард, Колумб, Йел, Стэнфорд, Нью-Йоркийн их сургууль гээд үндсэн дөрөв, тавхан сургуулиас л хуульчдаа сонгоод авчихдаг. Сургууль төгсөж буй оюутнууд томоохон хуулийн компанид ажилд орох сонирхолтой байдаг. Учир нь хэн ч өмнө ажиллаж байгаагүй шинэлэг, том хэмжээний, сонирхолтой хэргүүд дээр ажиллах боломжтой. Цалин сайтай, цаашдын амьдралынх нь баталгаа болдог.Тиймээс ярилцлагын үед жинхэнэ тэмцэл явагддаг. Ажлын байртай болохын төлөө оюутнууд сурлага, найз нөхөд, танил тал, нутаг, ах дүүгээрээ уралддаг. Энэ нь ч аргагүй, сайн хуулийн компанид очвол сайн хуульч болох зам нь нээгдэж байна гэсэн үг. Тааруухан компанид ажиллавал мөн ялгаагүй тааруухан л хуульч болно. Хуульч гэдэг хамт ажиллаж байгаа хүмүүсээс их шалтгаалдаг. Удирдан ажиллаж байгаа хуульч нь ямар хүн байна, яг тэр хэмжээний хуульч болно. Түүнээс хэзээ ч илүү гардаггүй.
-Та ямар ямар компанид ярилцлага өгсөн бэ. Олон компаниас урилга ирсэн үү?
-Хичээл их, шалгалтад бэлтгэнэ гээд л цаг зав маш бага байсан тул би эхний шатанд 50 гаруй компанид ярилцлага өгсөн. Хоёрдугаар шатны ярилцлагад урьсан. Харин ажилд орох урилгыг дөрвөн компаниас авсан. Тэд бүгд Орост бизнес хийдэг байсан. Тиймээс миний оросхэлний мэдлэг болоод Орост сургууль төгссөн, тэнд хуульч хийх эрхтэй зэргийг онцлон сонирхсон байх. Ярилцлага дунд л оросоор зохион бичлэг хийлгүүлээд, түүнийгээ орос руу факсдаад хянуулчих жишээтэй. Харин би Вашингтоны арай жижиг компанийг сонгож ажилд орсон.
-Нууц биш бол Америкт хичнээн төгрөгний цалинтай ажилладаг байсан бэ?
-Гайгүй шүү. Хангалттай байсан.
-Улс төрчдийн хувьд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Таны хувьд энэ тухайд юу хэлэх вэ? Нууц биш бол бэл бэнчинг тань сонирхмоор байна?
-Бэл бэнчин гээд байх юм байхгүй дээ. Америкт хэдэн жил ажилласны ачаар хэдэн төгрөг цуглуулсан л даа. Тэр мөнгөөрөө аав, ээжээсээ өрх тусгаарлаж, аятайхан тохилог байр авсан. Байгаа бэл бэнчин гэвэл энэ л байна. Төрийн албан хаагчийн орлогын мэдүүлэгтээ ч бичсэн байгаа. Хувийн унаа тэрэг ч надад байхгүй.
-Хувьцаа эзэмшдэг үү?
-Хувийн компанитай байхдаа хувьцаа эзэмшдэг байсан. Хоёр монгол, хоёр америк бид дөрөв нийлээд анх хуулийн зөвлөгөө өгөх компанийг байгуулсан юм. Тэгээд би ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллах болоод хувьцаагаа өгөөд, манай нөгөө Идэш гээд залуу бас улсын үйлдвэрт ажиллах болоод хувьцаагаа өгсөн. Хуулийн компанид хөрөнгө биш хөдөлмөр хоршдог болохоор тэндээ ажиллахгүй, хөдөлмөрлөхгүй бол хувьцаа эзэмших эрх байдаггүй.
-Анх сайд гэж хэлүүлэхэд танд ямар санагдсан бэ?
-Эвгүй л байдаг юм билээ. Утсаар Мөнх-Оргил сайд уу гэхэд өөдөөс нь Сайд байна гээд байлтай биш. Тийм ээ, Мөнх-Оргил байна л гэдэг. Одоо ч гэсэн сайн дасахгүй л байна.
-Дөрвөн жил хашсан албаныхаа нэрэнд одоо болтол дасаагүйг бодоход та их даруухан байх нь ээ?
-Ер нь сайд гэж дуудуулах эвгүй юм билээ. Найзууд маань тэгж дууддаггүй. Голдуу л манай яамны 20, 30 залуу л сайд гэнэ. Багадаа би Жек гэдэг хочтой байсан. Бодвол тийм Франц маягийн залуу байсан юм байлгүй /Инээв/
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа хааяа сагс тоглодог. Мөн уран зохиолын, мэргэжлийн хол-богдолтой ном уншдаг.
-Хамгийн сүулд ямар ном уншив даа?
-Лондонд томилолтоор явж байхдаа Импресионистууд гэдэг ном альбомыг худалдаж авсан. 1860-1890 оны үед орчин үеийн уран зургийн гол гол урсгалуудын үндэс суурийг тавьсан импресионистууд, тухайлбал Ренаур, Мона, Мане, Цезан, Ван Гог нарын амьдрал, уран бүтээлийг харуулсан гоё ном байна лээ. Энэ номыг өчигдөрхөн эргүүлж харж дууслаа. Ямар их шүүмжлэлийг давж, хувийн амьдралын зовлон бэрхшээл, өвчин, ядуурлыг давж тэр зураачид уран бүтээлээ хүмүүст ойлгуулж, өнөөдрийн энэ хэмжээнд хүртэл үнэлэгдсэнийг харуулсан ном байсан.
-Та уран зураг сонирхдог юм аа даа. Ажлынхаа өрөөг уран зургаар гоёсон байх юм. Уран зураг цуглуулдаг уу?
-Ийшээ тийшээ хааяа явахаараа музей үзэх дуртай. Уран зурагт тэр болган цуглуулах мөн-гөний боломж хүрэхгүй юм даа. Ихэвчлэн орчин үеийн уран зургийн альбом календарь л цуг-луулж сэтгэлээ хуурдаг юм. Манай өрөөнд байгаа зургууд бол Төрийн соёрхолт зураач До. Болдын мөн талийгаач Дуйнхоржавын зургууд. Гэрт бас хэдэн зураг бий. Голдуу бэлгийн зураг. Хувийн компанид ажилладаг, мөнгө төгрөгний боломж гайгүй байхдаа цуглуулдаг байсан. Одоо зав ч гарахгүй юм. Манай зураачдын зураг ч үнэтэй болчихож. Хэдэн сая төгрөгөөр зураг аваад байж чадахгүй байна. Гэхдээ миний хувьд зураг цуглуулахаасаа илүү тэдний тухай унших нь сонирхолтой байдаг юм. Энд тэнд явахаараа цаг гарвал орчин үеийн уран зургийн галерейгаар заавал ордог, ганцаараа галерей үзэх дуртай, олуулаа бужигналдахаар үзсэн болдоггүй. Ганцаараа бултаж байгаад л үзнэ шүү дээ.
-Эрчүуд анд явах дуртай байдаг. Таны хувьд ан авд хэр вэ?
-Би ан хийдэггүй, сонирхдоггүй. Зүв зүгээр мөрөөрөө, байгаль ертөнцдөө явж байгаа буга, үнэг, хярсыг буудаж хороодгийг би ойлгодоггүй. Үнэг хярс чинь холоос харахад сагсайгаад их гоё, буудуулчихаад хэвтэж байгаа нь өрөвдмөөр жаахан амьтан юм байна лээ ш дээ.
-Амьтны амь таслахыг үзэж чаддаггүй чинь сусэг бишрэлтэй тань холбоотой юм уу?
-Би шашин шүтдэггүй юм аа. Манай аав ан хийдэггүй. Ан хийхийг ер нь цээрлэдэг хүн. Хавар болохоор л хүмүүс гөрөөсний цус ууна гээд л анд яваад, өнөөхийнхөө халуун цусыг нь уугаад, тэр нь тэгээд эрүүл мэндэд нь тус болдогч юмуу, үгүй ч юмуу. Эрүүл байхыг л хүсч байгаа юм бол үүнээс өөр зөндөө л арга байгаа байлгүй дээ. Нөгөө талаас өвөө маань гайгүй сайн анчин хүн байсан, тэгээд хань ижлээ залуугаар нь алдаад олон амьтны аминд хүрснээс боллоо гээд ан авыг цээрлэдэг болсон гэсэн. Тэгээд ч тэр үү аав маань ч бас ан хийдэггүй.
-Та гоёлын талаар ямар бодолтой явдаг вэ. Ер нь өөрийхөө юунд илүү анхаардаг вэ?
-Гангалах дургүй дээ. Угаасаа гангарч мэддэг ч үгүй, чаддаг ч үгүй. Тухайн арга хэмжээнд таа-руулаад л цэвэрхэн, зохимжтой хувцаслахыг хичээдэг.
-Цаг, гутал гээд зарим нэг эд зүйл эрчүүдийн хэрэглээ, зиндааг илэрхийлдэг. Нууц биш бол ямар фирмийн хичнээн төгрөгөөр үнэлэгдэх цаг, эд зүйлс хэрэглэдэг вэ?
-Энгийн, байдаг л цаг зүүдэг. Энэ хар л даа. Жирийн л цаг байгаа биз дээ. Фирмийн эсвэл үнэ цэнэтэй зүйл хэрэглэхийг би ер нь голчилдоггүй. Орост сургууль төгсөөд, дараа нь гадаад яаманд ажиллаад дараа нь Америкт 7-8 жил амьдарчихаар ч тэр үү, бүү мэд. Хувцсаараа ч юмуу, эд зүйлээрээ гайхуулаад байх ч бэл бэнчин байсан биш. Эр хүний гангараа өөр байх ёстой байлгүй дээ.
-Таны бичсэн анхны захиа хэнд зориулагдаж байсан бэ?
-Хоёрдугаар ангид байхдаа би аавдаа захиа бичиж байсан. Аав маань Москвад аспирантурт сурч байсан юм. Оросоор халтар хултар наана цаана нь оруулаад л бичсэн байдаг юм. Их хөөрхөн зураг зураад чимчихсэн. Сургууль дээр тэгсэн ингэсэн, тэр багш ингэлээ, тэглээ, санаж байна энэ тэр гэсэн захианууд одоо ч аавд маань байдаг юм. Ер нь захианы соёл гэж байдаг юм байна лээ. Сүүлийн үед бие биедээ захиа бичих нь мань мэтээс нь эхлээд багасчээ. Миний хувьд ч захиа биш албан тоот л бичдэг болсон доо.
-Та едрийн тэмдэглэл хөдөлдөг үү?
-Хөтөлдөггүй, уг нь хөтөлж сурмаар л байгаа юм. Өдрийн тэмдэглэл хөтөлж сурах нь өөрөө том соёл юм. Гадаад хэргийн сайд байсан Дүгэрсүрэн гуай Өдрийн тэмдэглэл хөтөлж сур. Өдөр болгон хийсэн зүйлээ товчхон ч гэсэн бич гээд байнга хэлж сургадаг байсан. Манай аавын ч гэсэн захиж хэлдэг л зүйлийн нэг. Тэгээд нөгөө Илжигний чихэнд алт хийсэн ч адил, уе хийсэн ч адил гэдгийн үлгэр л болж байгаа юм даа. Ялангуяа хуульчдын хувьд тэмдэглэл хөтөлнө гэдэг мэргэжлийн зайлшгүй нэг шаардлага байх ёстой. Америкт хуулийн компанид ажилладаг байхад ажилтнууд нь хийсэн ажлаа бүгдийг нь минут, минутаар өдөр болгон тэмдэглэж үлдээдэг. Цагаар хөлсөө авдаг болохоор тэр тэмдэглэлээрээ эргээд мөнгө нэхдэг, ажлынх нь үр бүтээл харагддаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байгаа юм.
-Та ямар зүйл бэлгэнд авах дуртай вэ? Хамгийн сүүлд хэнээс ямар бэлэг авсан бэ?
-Найзуудаасаа гольфын хэдэн бөмбөг бэлгэнд авсан. Гольф сонирхдог хүнд гоё л бэлэг болдог юм.
-Эхнэртээ юу бэлэглэдэг вэ?
-Цэцэг л өгдөг дөө. Ер нь эмэгтэй хүний сэтгэлд таарсан бэлэг өгнө гэдэг хамгийн хэцүү.
-Хоёр хүүхэддээ юу өвлүүлэн үлдээж байгаа вэ?
-Аав, ээж минь надад юу өвлүүлэн үлдээсэн тэрнийгээ үргэлжлүүлэн үлдээнэ. Манай аав, ээж хоёр олондоо нэртэй эмч нар. Худлаа ярьдаггүй, даруухан, хөдөлмөрч хүмүүс. Энд тэнд очоод Цэнд, Эвшин хоёрын хүүхэд гэхэд манай хоёрыг таньдаг, бүгд л дүү бид хоёрыг сайхан хүлээж авч хүндэлдэг. Сайн нэр төр, сайн удам судраас өөр юу өвлүүлэх вэ дээ.
-Хүүхдүүдийнхээ юунд нь илүү анхаарал тавьдаг вэ?
-Манай хоёр жаахан болохоор одоогоор нэг их анхаарал тавиад байх юу байхав. Том нь естэй, бага нь хэдхэн сартай юм чинь эрүүл саруул л байвал одоохондоо болно доо. Яваандаа тэгээд боловсрол энэ тэр гээд бодно. Би харин хүүхдүүдээ сайн эрхлүүлдэг шүү.
-Гэрийн ажилд хэр вэ? Гарынхаа хоолны жорыг хэлж өгөөч…?
-Би гэрийн ажилд оролцдоггүй ээ. Хоол хийж чаддаггүй. Харин идэх дуртай.
-Та хэр олон найзтай вэ?
-Багаасаа үерхсэн хэдэн найзууд маань л цаг хугацааны шалгуураар шалгарч үлдсэн дээ.
-Танд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button