Испаничууд хожиж чадсангүй

Гоол Морьентес 28 мин, Харистеас ббмин.
Цагтаа Бремений Бердер клубыг дэлхийн супер багийн хэмжээнд хүргэж явсан герман дасгалжуулагч Отто Рехагель, Грекийн үндэсний шигшээг нүүр улайлгахгүй хэмжээнд хүргэснийг өнгөрсөн хоёр тоглолт харууллаа. Эхний учраануудаа ялсан хоёр багийн тоглолт харилцан довтолгооноор эхлсэн юм. Тун удалгүй тэмцээн бохирдуу гэмээр төрхөнд шилжиж байсхийгээд л шүгэлийн дуу тоглолтыг зогсоож байв. Үүний тод жишээ нь нэгдүгээр үед тоглогчид нийт таван шар хуудас хүртэснээс гадна Португалид ирээд од болоод буй грекийн Карагунис шар хуудас авснаар дараагийн тоглолтонд оролцох боломжгүй боллоо. Эхний үеийн 28 дахь минутад хамгаалагч Капсисийн гаргасан алдааг Рауль, Морьентес гэсэн Испанийн хослол овжин ашиглаж Грекийн хаалганд эхний бөмбөгийг хийв. Хоёрдугаар үе испанчуудын амжилтаа баталья гэсэн эрмэлзэл бүхий довтолгооноор эхлэв. Гэвч 66 минутад баруунаас зүүн рүү бүхий л талбайг хендлөн давуулсан дамжуулалт Харистеаст хүрэв. Грекийн довтлогч удаан бодсонгүй бембөгөнд нэг хүрч тогтоогоод Икер Касильясын хоёр хөлний завсраар бөмбөгийг хүчтэй өшиглөн оруулснаар тооны харьцааг 11 болгов. Тоглолтын төгсгөлд испаничууд хичнээн ч довтлоод нэмэр болсонгүй, тэмцээн хайнаар дууслаа. Одоо грекчүүд үлдсэн ганц тоглолтондоо /Оростой тоглоно/ тэнцэхэд л хэсгээсээ найдвартай гарах тул бараг л айдаггүйгээ авдрандаа хийсэн болов уу.

Орос-Португал 02 A групп
ОРОС Овчинников, Евсеев, Смертин, Бугаев, Алдонин, Сенников, Аленичев, Лоськов, Каряка, Измайлов, Кержаков.
ПОРТУГАЛИ Рикарду, Нуну Валенте, Жоржи Андраде, Рикарду Карвалью, Мигел, Фигу, Коштинья, Манише, Деко, Симан Саброза, Паулета.
Манише 7 мин, Руй Кошта 88мин.
Хойд хөршүүд маань Евро-2004-өөс хамгийн түрүүнд хасагдаж байгаа багаар тодорсон нь харам-салтай. Цагтаа анхны Европын аварга болж байсан оросуудын хувьд олигтой тоглолт үзүүлэхгүй байсаар л дууслаа. Одоо үлдсэн ганц тоглолт болох Гректэй хийх тэмцээндээ ядаж ганц гоол хийгээсэй дээ. Тэмцээний эхэнд шахуу португалийн Манише, Оросын хамгаалагчдын бүдүүлэг алдааг ашиглан анхны бөмбөгийг хийсэн бол 88 дахь минутанд Руй Кошта, Рональдогийн дамжуулалтаар эзэнгүй шахуу хаалганд хоёр дахь бөмбөгийг оруулав. Дээр нь тоглолтын нэгдүгээр үед үндсэн хаалгач Овчинников улаан хуудас авч талбайгаас хөөгдсөнөөр оросууд хоёр дахь тоглолтоо арвуулаа тоглож дуусгадаг юм байна. Хоёр шар хуудас авсан Смертин, Ярцевтай шөргөөдөлцөөд багаасаа хөөгдсөн Мостовой зэрэг түлхүү тоглогчид нь дараагийн тэмцээнд оролцохгүй учир оросууд Грекийг хожно гэдэг юу л бол! Ийнхүү гараагаа жаахан тиймхэн эхэлсэн эзэн баг Португали дэвжээн дээрээ эхний ялалтаа тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button