Баянзүрх дүүрэгт буудалцаан болжээ.

Тэд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Б.Нямдорж байлдааны гар буу, Б.Отгонбаатар хийн гар буугаар тус тус нэг удаа буудаж танхайрсан байна. Азаар хүн өртөөгүй ч тэр хавиар явж байсан иргэд болон оршин суугчид багагүй цочирдож цагдаагийнханд ханджээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон ЦЕГ-ын дэргэдэх III тусгай тасгийнхан очиж тэднийг саатуулсан байна. Байлдааны гар бууг төрийн байгууллагын тусгай ажилтан эзэмших эрхтэй байдаг бол хийн гар бууг жирийн иргэд ашиглах ёсгүй билээ. Тиймээс тэднийг ямар ажил эрхэлдэг, буу эзэмших зөвшөөрөлтэй эсэхийг нь цагдаагийнхан шалгаж эхэллээ. Хуулиар 24 цагаас хойш согтууруулах ундаа зарах, үйлчилхийг хориглосон атал тус баар нь 02 цагийн үед ажиллаж байжээ.