Яармагийн дэнжид Бурхан багшийн хөрөг заларна.

Энэ үйл явдалд зориулан Монгол шуудан компани нь багц марк хэвлэж зургаадугаар сарын 3-н буюу Бурхан багшийн мэндэлсэн өдрийг сонгож энэхүү маркийн анхны өдөр болгон дэлхий нийтэд зарлажээ. Бурхан багшийн хөргийг Монголд залах ажиллагааг Монгол шуудан ХХК-ийн захирал Ж.Жанцан, Монгол-Японы хамтарсан соёлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Тэцүо Конда болон Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга М.Энхболд нар санаачлан зохион байгуулжээ. Ноён Тэцүо Конда Энэхүү соёлын болоод нэр хүндтэй ажлыг хамтран зохион байгуулсан Монгол шуудан компаний захирал Ж.Жанцан, Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нартаа талархснаа илэрхийлье. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэл төгс байна гэлээ.