Ерөнхийлөгч докторын зэрэг хамгаалав.

Монгол Улсын есөн акдемич, шинжлэх ухааны 12 доктор, профессор бүрэлдэхүүнд нь орсон тус эрдмийн өргөтгөсөн зөвлөлийн эрдэмтэд Нацагийн Багабандийн туурвисан зохиолын эрдэм шинжилгээний агуулга, ач холбогдлыг өдрөөр үнэлж, эрдмийн энэхүү эрхэм дээд зэргийг хүртээжээ. Нацагийн Багабанди улс төр судлалын чиглэлээр 11 ном товхимол, найман түүвэр эмхэтгэл, орос англиар таван ном болон эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл зэрэг 80 шахам бүтээл туурвиж өргөн олон түмний хүртээл болгосныг нь эрдэмтэд онцлон тэмдэглэж байв. Тэрбээр 1987 онд Москва хотын нийгмийн ухааны академид философийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.