Сонгогчдод зориулсан цуглуулгын үзэсгэлэн нээгдлээ

Тэрээр УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээ тойргийнхоо сонгогчдод зориулж байна. Энэ удаад 1970 оноос хойш цуглуулсан өөрийн бүхий л цуглуулгаа дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэнд 3000 гаруй марк, 5000 орчим тэмдэг, зааны дүрс бүхий үнэт цуглуулга, дотоодын болон гадаадын 50 гаруй зураачдын 150 орчим уран зураг дэлгэгдсэн байна. Тэрээр үзэсгэлэнгийнхээ талаар Миний цуглуулгын сор нь уран зураг юм. Надад байгаа олон сайхан зургаас хамгийн гайхамшигтай нь дэлхийн шилдэг 100 бүтээлд зураг нь ордог, Хятадын алдарт зураач Ци Байшигийн Далайн амьтад юм. Би зургаа аль болох тохирсон жаазанд хийхийг хичээдэг. Далайн амьтад зургандаа жааз олох санаатай Бээжинд явж байхад нэг хүн миний зургийн каталогит ийм ховор зураг байгаад гайхаж байсан. Ци Байши зураачийн зургийг хайж хятад орон даяар 20 жил зарлаад, хоёр зураг л олж авсан. Одоо энэ зураг музейд хадгалагдаж байгаа гээд намайг Хятадын үндэсний музейд дагуулж очиж байсан юм. Тэр хоёр зураг маш өндөр хамгаалалтанд байдаг юм билээ гэж ярьж байсан. Үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх юм байна.
(өдрийн сонин 2004-06-18 152)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button