Т.Төмөрмөнх Бельгийн гудамжаар алхаж яваа бололтой

Тэгвэл өөр нэгэн эх сурвалж түүнийг Бельгид байгаа талаарх мэдээллийг цагдаагийнхан авсан гэнэ. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй хүний тухай мэдээлэл, зургийг Хил хамгаалах ерөнхий газарт /ХХЕГ/ өгч хилээргаргахгүй байх арга хэмжээ авдаг гэсэн. Цагдаагийнхан энэ дагуу ажилласан гэнэ.
Ийм мэдээлэл авсан эсэх талаар ХХЕГ-ын зарим удирдлагаас тодруулахад,
-Цагдаагийн байгууллагаас хүн эрэн сурвалжилж байгаа бол манайд мэдэгддэг. Төмөрмөнх гэдэг хүний тухай мэдээлэл ирээгүй байх аа гэв.
Гэтэл дуулиант хэргийн эзэн хэдхэн хоногийн өмнө Бээжин орж тэндээсээ Европ руу явсан нь тогтоогдоод байгаа юм байх. Харин төвлөрсөн боомт /Буянт-Ухаа, Замын-Їүд/-оор уу, эсвэл түр боомтоор гарав уу гэдэг нь тодорхойгүй байна. Дашрамд дурдахад Т.Төмөрмөнхийн дүүг Ганц худагт цагдан хорьсноос хойш хэд хэдэн удаа байцаажээ. Тэрбээр бусдаас залилан авсан их хэмжээний мөнгийг хэрхсэн талаар юу ч мэдэхгүй хэмээн мэдүүлжээ. Залилангийн хэрэг үйлдэхэд энэ залууг хамтран оролцсон гэж үзэж байгаа юм байна.