Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн шавыг тавилаа

УИХ-аас Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд Засгийн газраас хэд хэдэн удаагийн тогтоол гаргаж уг чөлөөт бүсийн захиргааг байгуулан ажиллуулж байна. Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд УИХ’ын гишүүн, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа ахлагчтай ажлын хэсэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ онд тус чөлөөт бүсийн эхний ээлжийн барилга байгуулламуудыг барьж байгуулахад зориулан 600 сая төгрөгийн санхүүгийн эх үсвэрийг улсын төсөвт тусгаад байгаа бөгөөд уг ажлын тендерийг зарлаад байна. Түүнчлэн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг байгуулж ажиллуулах байгууллагыг шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан бөгөөд үүнд гадаадын нэр хүнд бүхий хэд хэдэн компани оролцохоор саналаа ирүүлээд байгаа юм.
Худалдааны чөлөөт бүсэд эхний ээлжинд 300 га газрыг хуваарилан олгосон бөгөөд цаашид чөлөөт бүс хүрээгээ тэлж Сүхбаатар хотыг бүхэлд нь хамарна гэж төлөвлөж байгаа юм. Энэхүү чөлөөт бүс болон Сүхбаатар хотыг цаашид хөгжүүлэхэд ундны усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс усны хайгуулын ажилд энэ онд 90 сая төгрөг зарцуулж, одоогийн байдлаар 800 шоо метр өрөмдлөгийн ажил хийжээ. Їүний үр дүнд Алтанбулаг чөлөөт бүсийг 25 жил хангахуйц усны нөөцийг тогтоогоод байна. Түүнчлэн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх ажлын хүрээнд ОХУ-тай худалдааны журмыг хөнгөвчлөх асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Чөлөөт бүсийн шав тавих үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Сэлэнгэ аймгийн Засаг дарга Р.Нямсүрэн, ОХУ’ын Буриад улсын Хиагт хотын дарга В.Л.Цэрэнпилов нар үг хэлж, амжилт хүслээ. Түүнчлэн уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Їйлдвэр, худалдааны дэд сайд О.Эрдэнээ, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Сүндэв, албаны бусад хүн оролцлоо.
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн шав тавих ажиллагааны дараа Ерөнхий сайд дагалдан ажиллаж байгаа хүмүүсийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулан, тэдний сонирхсон асуултад хариулж ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button