Сонгуулийн сурталчилгааны үнийг хэрхэн тооцсон бэ?

Юуны өмнө сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллээр явуулсан сурталчилгааны үнийг хэрхэн тодорхойлсон талаар дахин тайлбарлах шаардлагатай болж байна.
Телевиз, радиогийн сурталчилгааг үргэлжилсэн хугацаагаар, харин сонин хэвлэлийнхнийг талбайгаар тооцож, ингэхдээ тэнцвэртэй, төлбөртэй, мөн далд сурталчилгааны гурван төрлөөр, бас нам, эвсэл, бие даагчдаар тус тус ангилж гаргасан юм. Їүнийгээ мөнгөн дүнгээр илэрхийлсэн болно. Ингэхдээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас сонгуулийн сурталчилгааны төлбөрийн албан ёсны тариф авч ашигласан юм.
Тайланд тусгагдсан үнийн дүн бол тухайн сурталчилгааны өртөгийг илэрхийлэхээс биш, нэг талаас нам, эвсэл, нэр дэвшигчид тийм хэмжээний мөнгийг заавал шууд төлсөн, нөгөө талаас хэвлэл мэдээлэл тийм хэмжээний орлого олсон гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд үнэхээр тарифийн дагуу төлсөн, эсвэл харилцан тохиролцож их, бага төлсөн, мөнгөн биш хэлбэрээр тооцсон, өөр арга замаар төлбөр хийсэн, дараа төлөхөөр гэрээлсэн, эсвэл тухайн хэвлэл мэдээллийн харьяалал, үүсгэн байгуулагчийн улс төрийн байр сууринаас шалтгаалан дэмжиж туслах зорилгоор, мөн албан тушаалаа ашиглан үнэ төлбөргүй сурталчилгаа явуулсан байж болно.
Өнөөдөр манайд хэвлэл мэдээллээр улс төрийн сурталчилгаа явуулах наад захын хэм хэмжээ одоо хүртэл тогтоогүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид 2004 оны УИХ’ын сонгуулийн үеэр нам, эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгаанд шууд оролцож байгаа нь сэтгүүл зүйн наад захын хэм хэмжээг зөрчиж буй хэрэг юм. 2004 оны 4-р сард Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын сонины холбоо, Монголын чөлөөт сонинуудын холбооны нэгдсэн бага хурлаас батласан гаргасан Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим-д заасан …тэнцвэртэй мэдээлэл түгээх, Төрийн санхүүжилт бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй буюу төлбөргүй сурталчилгаа хийхдээ нийтэд ойлгогдохуйц ялган заах, Тухайн нийтлэл, нэвтрүүлгийг бичсэн, бүтээсэн сэтгүүлч нэрээ тавих гэсэн заалтууд хэрэгжихгүй байна. Ихэнх сурталчилгаа далд хэлбэрээр явагдаж байна. Їүний улмаас сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийт тухайн хэвлэл мэдээллийн нийтлэл нэвтрүүлгүүд хэр бодитой, сэтгүүлчийн үзэл бодол, сурталчилгаа алин болохыг мэдэх боломжгүй байна.
Өмнөх сонгуулийн туршлагаас үзэхэд Сонгуулийн дараа улс төрийн намуудаас СЕХ-д ирүүлдэг сонгуулийн санхүүгийн зарцуулалтын тайлан ерөнхий, тухайлбал, сурталчилгаанд зарцуулсан мөнгөний зөвхөн нийт дүнг мэдээлсэн байдаг учраас тодорхой мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаа, үнэ төлбөрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байдаг. Энэхүү арга хэмжээгээр анх удаа сонгож авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр сурталчилгааны цар хэмжээг тодорхойлох алхам хийж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button