Мобиком үйлчилгээний үнээ бууруулах уу?

Скайтел компанийн захирал болохоор Манайх богино мэдээлэл дамжуулахад бэлэн болсон гэж хоёр жилийн өмнө ярьж байсан. Тэгэхлээр Мобикомд л тоног төхөөрөмжийн асуудал гараад байгаа юм байх.
GSM, CDMA-гийн хэрэглэгчид мессеж дамжуулах нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх компанийг тендерээр шалгаруулчихсан байгаа. Саяхан тус компаниудын хооронд туршилтын мессеж явуулахад амжилтгүй болсон гэнэ лээ. Їүнийгээ тэд бас л техник технологитой холбон тайлбарласан. Ер нь энэ асуудалд Мобиком корпорацийн зүгээс жаахан хойрго хандаад байгаа юм уу гэсэн сэтгэгдэл хүмүүст төрөх болсон нь нууц биш. Тоног төхөөрөмж болохгүй байна, өөр юу ч гэдэг юм, иймэрхүү байдлаар шалтаг тоочоод цаг хугацаа хожоод байх шиг.
Өөр системийн хэрэглэгчидтэй мессеж солилцсоноор Скайтелийнханд ашигтай тусна. Харин Мобикомынхонд үр дүн багатай, хэрэглэгчдээ ч алдах магадлалтай хэмээн ажиглагчид үздэг. Хэрвээ компаниуд богино мэдээлэл дамжуулдаг болчихвол Скайтел руу урвана хэмээн GSM-ийн хэрэглэгчдийн ярихыг олонтаа сонссон. Тэгэхээр Мобиком хэрэглэгчээ алдахгүй, бас ашгаа хуваалцахгүйн тулд аль болох зовлон тоочиж хоног хоногоор ч гэсэн асуудлыг хойшлуулах арга замыг хайгаад байгаа юм болов уу. Нөгөө талаар Мобикомын үйлчилгээний үнэ дэндүү өндөр байгаа нь хэрэглэгчдээ урвах бодол төрүүлэхэд хүргэж буй юм. Скайтелийнхтай харьцуулахад шүү дээ. Харин гадаадынхан манай үүрэн телефоны үйлчилгээний үнийг сонсоод Ямар өндөр тарифтай юм бэ гэж алдан гайхдаг юм билээ.
Мобикомын үндсэн хэрэглэгч 9911…-тэй утас барьдаг нэгэн бизнесмэн Би гар утасныхаа суурь хураамжид 20-иод доллар төлдөг. Дээр нь элдэв үйлчилгээний үнэ гээд сардаа доод тал нь 150 мянган төгрөгийг элбэн зарцуулна. Гэтэл манай эхнэр 9191…-тэй утастай. Түүнийх сард 30-аад мянган төгрөг л гардаг. Ялгаа биз дээ хэмээн ярилаа.
Мобиком компани 200 гаруй мянган хэрэглэгчтэй. Їүний бараг талаас илүү хувийг картын хэрэглэгчид эзэлдэг. Дунджаар 150 мянган картын хэрэглэгчтэй гэж бодоход тэд гурван сард нэг удаа 15600 төгрөгийн үнэтэй нэгжээр картаа цэнэглэдэг. Өөрөөр хэлбэл, сард 5000 төгрөгийн суурь хураамж төлж байна гэж ойлгож болно.Ингээд тооцвол зөвхөн картын хэрэглэгчид нэг сард 750 сая төгрөг Мобикомын данс руу явуулж байна. За тэгээд дугаар харах эрх, интернэт, гадаад руу мессеж илгээх, дуут шуудан, олон улсын ярианы урьдчилсан төлбөрт зэрэг нэмэлт олон үйлчилгээг нь ашиглах бол мөн л мөнгө нэмж төлнө. Миний хувьд Мобикомын 9917… дугаартай хэрэглэгч. Гар утасныхаа төлбөрт сардаа 20-25 мянган төгрөг зарцуулдаг. Нэлээд хэмнэлттэй яриад л тэр шүү дээ. Дээрээс нь орон сууц, цахилгаан удлаан, энгийн утасны төлбөрүүд бий. Цалин хүрэлцэхэд бэрх шүү. Ядахдаа дугаар харах үйлчилгээгээ үнэгүй болгох саналыг хэрэглэгчид тус компанид тавьдаг боловч тоодоггүй аж. Дугаар харах үйлчилгээг үнэгүй болгоход Мобикомын санхүүгийн үзүүлэлтэд нэг их хохирол учрахгүй л баймаар. Харин баяр ёслолын үеэр хөнгөлөлт үзүүлж буй нэрийдлээр богино хугацаанд зарим үйлчилгээний үнээ бага зэрэг бууруулж хөнгөлөлт үзүүлсэн нэр зүүнэ. Гэтэл бусад оронд гар утасныхаа үндсэн суурь хураамжийг төлсөн л бол нэмэлт үйлчилгээг үнэгүй авдаг тухай хүмүүс ярьж байсан.