Мобикомын өрсөлдөгч удахгүй тодорно

Їүнд тус компанийн Японы талын удирдлага Бид хувьцааны ихэнх хувийг эзэмшдэг ч, орлогыг эргээд хөрөнгө оруулах замаар компанийн үйл ажиллагааг сайжруулахад зориулдаг хэмээн тайлбарладаг.
Мобикомын зүгээс үйлчилгээний үнээ бууруулах бүрэн боломжтой гэнэ. Ер нь үүрэн телефоны салбарт хоёр өөр системийн тендер зарлаж, компаниудыг өрсөлдүүлсэн арга хэмжээг гадаадын мэргэжилтнүүд нэлээд гайхдаг байна. Харин хоёр өөр системийн үүрэн телефоны компаниуд хоорондоо жинхэнэ утгаараа өрсөлдөн ажиллаж чаддаггүй. Нэг нь 200 гаруй, нөгөө нь 50 гаруй мянган хэрэглэгчтэй. Хэрэглэгчдийн тооны зөрүүнээс жишээлэхэд Мобикомд үнээ бууруулах шаардлага харагдахгүй байгаа биз хэмээн үзэх албаны хүн ч байна.
Ийм учраас энэ салбарт гуравдагч компанийг оруулж ирэх бодлогыг төр барьж, тендер зарласан. Энэхүү тендерт гурван компани оролцох саналаа ирүүлсний нэг нь Монголын цахилгаан холбоо компани. Одоо Дэд бүтцийн сайдын тушаалаар уг тендерийг үнэлэх үнэлгээний комисс гарч ажиллах учиртай. Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэд бүтцийн яамтай зөвлөлдөн тендерийг хурдан хугацаанд дүгнэж, гуравдагч оператор компанийг шалгаруулах шаардлагатай байгаа аж. Уг нь материалыг хүлээн авсан өдрөөс хойш тендерийг удалгүй дүгнэж ялагчтай гэрээнд гарын үсэг зурах ёстой юм байна.
Тэгвэл дээрх тендерт оролцогчдын материалыг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээн аваад долоо хонож байна. Їнэлгээний комисс гарсан, ажлыг шуурхайлах талаар ярьсан, хэлсэн зүйлгүй байгаа бололтой. Тендерийг дүгнэхгүй удах тусам хүмүүст эргэлзээ, хардлага төрүүлдэг тухай албаны хүмүүс сануулж байна. Ялагч компани гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Энэ онд багтаж гуравдагч операторын үйл ажиллагаагаа эхлэх эсэх нь тендерийг хэзээ, хэрхэн дүгнэхээс шалтгаалах ажээ.
Харин үүрэн телефоны салбарт ажиллах компанийг тодруулах тендерээс хоёр оператор, ялангуяа Мобикомынхон ихэд айж байгаа гэнэ. Учир нь тендерт ялагч компани GSM системийн гар утасны үйлчилгээг үзүүлэх юм.
Өөрөөр хэлбэл, Мобикомын жинхэнэ өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг.
Энэ салбарт гуравдагч өрсөлдөгч ороод ирвэл ялангуяа Мобикомын үйлчилгээний үнэ буурах магадлалтай. Шинэхэн өрсөлдөгч компани тэднийхээс хамаагүй доогуур үнэ хэлж байж өөрийн хэрэглэгчдийг олж авна биз дээ. Хэрэглэгчид ч аль хямд, чанартай үйлчилгээ үзүүлэх компанийг л сонгох нь мэдээж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button