Соус

Соусандаа цөцгий, масло, өндөгний шар зэргийг хийвэл амттай болдог. Өндөг хийвэл соусны өнгө нь сайжирч, өтгөн болдог бөгөөд гал дээр байгаа халуун соус руу хутгасан өндгийг дусал дуслаар хийж тогтмол хутгана. Харин буцлахаас нь өмнө авахгүй бол өндөг нь бөөгнөрдөг. Ялангуяа зөвхөн шарыг нь хийвэл илүү амттай болдог.