Хөмсөг арчлах

Нүдний харандаа зовхины харандаанаас ялгаатай юу?
Мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг фирмүүд хөмсөг, зовхи, уруулын харандааг тусгайлан ялгадгүй ажээ. Харин өргөн хэргэлээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд гоо сайхны харандааг дээрх гурван ангилалд хуваадаг боловч эдгээр бүтээгдэхүүний орц нь адил байдаг юм байна. Иймд нэг харандаа авахын оронд 2-3 харандаа худалдан авах шаардлагагүй. Хөмсгөнд зориулсан харандаанууд ихэвчлэн бор, шар ногоон саарал өнгөтэй байдаг. Хөмсөгний хэлбэрийг фиксатор хэмээх өнгөгүй, сормуусны будаг адил савласан , эргэдэг сойз бүхий шингэнээр бэхжүүлдэг. Фиксаторын найрлаганд витамин эрэндийн тос, кератин зэрэг хөмсөг бэхжүүлэгч бодисууд ордог.
Нүдний харандаа ямар байх ёстой вэ?
Нүдний харандаа нь хүний нүдэнд ямар ч хоргүй, гулгамтгай байх ёстой. Зовхины харандааны өнгөт нь нүдний болон үсний өнгөтэй адил байдаг.
Нүдний сумыг юугаар зурах вэ?
Eye liner нь шингэн нунтаг хоёр төрөл байх ба эдгээрийг No 01 нойтон багсаар түрхдэг.