Ямар ч муу зүйлд өөрийн гэсэн сайн тал байдаг /хов жив/

тодорхой хэмжээгээр найз нөхдийн харьцаатай, дотор нь болж байгай үйл явдлын талаарх мэдээлэлтэй бөгөөд түүнийгээ согтсох ч гэх юмуу зарим нэг тодорхой нөхцөл байдалд тэр мэдээллээ хөндлөнгийн хүмүүст хэлэх боломжтой хүн байжээ. Харин манай хойд хөршийн тайлбар толиудад сплетня буюу хов жив гэсэн үгийг алдаатай эсвэл илэрхий худлаа зүйл үндэслэсэн ямар нэгэн зүйлийн талаарх цуурхал гэж тодорхойлсон байдаг. /энд монгол үгний талаар/ Гэтэл зарим нэг соёлуудад хов жив гэдгийг үгээр олны хүртээл болох ёсгүй хувийн шинж чанартай, баталгаатай мэдээлэл хүргэхийг хэлдэг байна. Хэдийгээр эгэл жирийн хүмүүс өдөр тутмынхаа амьдралдаа хов живийг тун эелдгээр хэлэхэд л таагүй зүйл гэж хүлээж авдаг байхад орчин үеийн сэтгэл судлаачид хов живээр хөөцөлдөх нь шүүмжлээд байх зүйл биш төдийгүй тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд тустай зүйл болохыг нь тогоосон байдаг нь сонин. Учир нь бид хов живээр дамжуулан ёс суртахууны үндсэн зарчмуу, олны дунд биеэ авч явах бичигдээгүй дүрмүүдийг суралцаж авдаг ажээ.
Хүүхдүүд насанд хүрэгчдээс арай өөрөө хов зөөдөг бөгөөд заримдаа ховлож байгаа хүнийхээ дэргэд Энэ чин хамраа ухаад байна эсвэл Чихэр хулгайлчихсан гэж ховлох нь цөөнгүй. Хэдий хачин сонсогдож болох ч ийм хов жив нь багагүй үр ашигтай байдаг бөгөөд өөрийн гэсэн эерэг үүрэг гүйцэтгэдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Учир нь хүүхэд ийм ховын дараагаар юу дуртайгаа хийж болох үл үзэгдэгч биш, түүнийг хөндлөнгийн хүмүүс бас ажиглаж байдаг гэдгийг ухамсарладаг байна. Тэгэхээр хүмүүс түүнийг ажиглаж байгаа бол яах хэрэгтэй вэ? Мэдээж хэрэг өөрийгөө, үйл хөдлөлөө хянах хэрэгтэй болно. Томчууд улс төрчид, одууд, бөхчүүд, дарга нарынхаа талаар дам яриа, хов жив ярьснаар тэд нарыг доош нь хийж нэг ёсондоо өөрсдийгөө тайтгаруулдаг бол хүүхдүүд ямар нэг байдлаар өөрсдөөс ялгаатай, дутагдлатай, доогуур хүүхдүүдийн хов живийнхээ бай болгон сонгодог.
Жэфри Паркер гэгч Мичиганы их сургуулийн сэтгэл судлалын профессор цолтой хүн судалгааныхаа явцад өсвөр насны эрэгтэй хүүхдүүд цагийн дотор дунджаар 18 удаа ямар зүйл ярьдаг болохыг тогтоожээ. Тэдний ярианы 50% хувийн энэ эрдэмтэн хов жив гэж тодорхойлсон байна. Мөн түүнчлэн эрэгтэй хүүхдүүд өөрсөдтэйгээ ижил хүйстэй хүүхдүүдийн талаар охидын талаар ярьдгаасаа гурав дахин олон ярьдаг бөгөөд бусад бусад хүмүүс хоорондын харьцааг өөрсдийнхөө хувийн харьцаанаас дутахааргүй их сонирхдог болох нь тогтоогджээ.
Харин охидууд өөрсдөдөө таалагддаг эрэгтэй хүүхдүүдийн талаар илүүтэй их ярьдаг бөгөөд тэр хүүхэд нь бусдын дунд нэртэй байх тусам ярих нь ихэсдэг байна. Гэтэл хамгийн нэр хүндтэй эрэгтэй хүүхдүүд ч гэсэн таалагдаж байгаа охидынхоо талаар ярих нь тун цөөн байдаг аж.
Харин эрэгтэй хүүхдүүд хоорондын нөхөрлөл бат бэх байх тусам хамтдаа өнгөрүүлдэг цагаа хов жив, цуу ярианд зарцуулах нь улам багасдаг байхад охидууд найз болох тусам хоорондоо хов жив ярилцах нь нэмэгддэг байна.
Нас ахихын хэрээр хов живийн агуулга тун бага өөрчлөгддөг ажээ. Нэгэн удаа Ральф Росноу гэгч сэтгэл судлалын профессор хүн цайн газар сууж байхдаа ярьдаг зүйлээ диктофон дээр бичиж ирэхийг оюутнуудаасаа хүсчээ. Ингэхэд охидууд гэр бүлийн гишүүн, хамаатнууд, хөршүүд гэх мэтийн өөрсдийнхөө хувьд ямар нэг байдлаар чухал гэж үзсэн хүмүүсийнхээ талаар ярьдаг байхад залуучууд нь нэртэй улс төрчид, алдартай тамирчид болон нэг өөр бүлэгт сурдаг өөрсдийнхөө бараг танихгүй шахам оюутнуудынхаа талаар ярилцаж байжээ.
Нийгэм судлал, криминалистикийн профессор Жэк Лэвин нь энэ бүхнийг Хов жив гэдэг нь нэг ёсны сэтгэл зүйн сонжоо юм. Ямар төрлийн хов жив яригдаж байгаагаас тухайн хүний сонирхлын хүрээ илрэн гарч байдаг гэж тайлбарласан байна.
Байранд шинээр нүүж ирсэн, шинээр ажилд орсон, зэрэг нийгмийн аль нэг бүлэгт шинээр элсэн орж байгаа насанд орсон хүмүүс хов живээр хөөцөлдөх процесст халууд-аасаа илүү идэвхтэй оролцож эхэлдэг нь нэлээд сонирхолтой үзэгдэл юм. Ингэж хов жив хөөцөлдснөөр шинэ хүн нэг талаас манай талын хүн болж, нөгөө талаас шинэ хамь олны талаарх мэдээлэл авснаар танихгүй орчинд дасан зохицож байгаа юм.
Өөртөө итгэх итгэл сул, үндэслэлгүй түгшүүр, айдас автдаг хүмүүс хов жив хөөцөлдөх хандлагатай байдаг гэсэн дүгнэлтэнд сэтгэл судлаачид хүржээ. Тэд таарсан хүндээ л долоон булчирхайгаа тоочиж, хов жив ярилцах явцад олж авсан мэдээллээ дөвийлгөх, өсгөх хандлагатай байдаг.
Тохой хугарсан ч ханцуй дотроо гэдэг. Ухаантай хүн гэр бүлийнхээ нэр хүндийг унагахгүйн тулд ойр дотныхоо хүмүүсийн хар барааныг хөндлөнгийн хүмүүстэй хэзээ ч хэлэлцэж ярилцдаггүй. Дэргэд нь байхгүй хүний талаар хэлэлцэн ярилцах үед яриа нь Тэр албан тушаал авсан гэнэ эсвэл Тэр жирэмсэн болжээ гэх мэтийн дундыг баримталан аястай байдаг. Харин Цааш нь хэнд ч хэлж болохгүй шүү гэсэн оршилтой хов жив нүд ирмэх зуур бүгдийн чихэнд хүрдэг. Тэдний далдалж байсан нууц нь таны туслалцаатайгаар олны хүртээл болсон гэдгийг мэдвэл найз нөхдөө алдах нь гарцаагүй тул орь ганцаар үлдэх хамгийн шалгарсан арга болно гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
Тиймээс ховч гэсэн багаар бодоход муухай шошгыг насан туршдаа зүүхийг хүсэхгүй байгаа бол та Магтах үг олдохгүй байгаа бол чимээгүй өнгөр гэсэн эртний нэгэн зүйр цэцэн үгийг удирдлага болгохыг сэтгэл судлаачид зөвлөж байна.
Мөн нэгэн зүйр цэцэн үгэнд Нэг хов авчирсан хүн хоёрыг аваад буцдаг гэсэн байдаг. Хүмүүс голдуу олны дунд нэр хүнд муутай эсвэл ямар нэгэн шалтгаанаар бусдаас онцлог хүмүүсийн тухай хов ярьдаг гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон байна. Харин хов хөөцөлддөг хүмүүс нь өөрсдөө хэл урттайгаасаа болж нэр муутай байдаг.
Хов зөөдөг хүмүүс голдуу өөрсдийгөө хэл амаараа өөд нь татах сонирхолтой байдаг болохоор ярьж байгаа зүйл нь үнэнд огт нийцэхгүй байгааг ч үл тоодог. Америкийн сэтгэл судлаачдын явуулсан нэгэн туршилтыг танд сонирхуулъя. Та уншаап нэгийг бодно биз. Америкийн нэгэн их сургуульд сэтгэл судлаачид хоёр оюутныг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэсэн ямар үндэслэлгүй хов яриа тараажээ. Дараа оюутнуудын дунд асуулга явуулахад 12% нь өөрсдийгөө хуриманд нь очсон гэж тангарагалаад, сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёл чимэглэлийг нэг нэгэнгүй тоочиж байсан гэдэг.
Зарим нэг мэргэжилд худал үнэний хоорондох нарийн заагийг өөрсдөө ч мэдэлгүй зөрчих аюул дагуулж байдаг.Їүнтэй холбоотойгоор Израилийн сэтгэл судлаачид янз бүрийн мэргэжилд хов ярих, тараах хандлагыг тодорхойлдог тусгай сонжоо боловсруулан гаргажээ. Ингээд хов зөөх эрсдэл хамгийн өндөртэй мэргэжлүүдийн жагсаалтыг гаргахад эмч, багш, сэтгүүлчид, нийгэм судлаачид зэрэг хүмүүстэй тулж ажилладаг мэргэжлүүд орсны хамгийн эхэнд нь сэтгэл судлаачид өөрсдөө орсон байна.
Эцэст нь хүмүүс ер яагаад хов ярих дуртай байдаг талаар нэгэн нэртэй сэтгэл судлаачийн хэлсэн үгийг сонирхуулъя. Хов жив нь үнэн хэрэг дээрээ хүмүүс өөрсдийг, өөрсдийнх хүрэх боломжтой хязгаар, орчин тойрноо танин мэдэхэд тус болох үүрэг гүйцэтгэдэг. Хов сонсож, ярьснаараа бид өөрсдийгөө бусадтай харьцуулан, бусадтай адил өндөрлөг өөд тэмүүлэх түлхэц авч, заримдаа өөрсдийгөө бодит байдлаар харцгаадаг. Жишээлэхэд, та биеийнхээ галбирийг алдахгүйн тулд францын кино од Софи Лорен шиг өдөр болгон өчнөөн литр хан борогцойн цэвэр шүүс авч уугаад байж чадахгүй. Гэтэл талийгч Диана гүнж өөрийгөө удирдах чадваргүй ховдоглон идэх сэтгэцийн эмгэгтэй байсан. Харин Том Круз дэлхийн хамгийн царайлаг хүүхнүүдийн нэг гэгддэг Николь Кидманыг хаяад өөр нэг хүүхэнтэй суух гээд байдаг. Энэ мэтийн яриа яриад ирэхээр нэг талаас одуудын зиндаад хүрэхгүй ч гэлээ нөгөө талаар тэдэн шиг нөхөртөө хаягддаггүй эсвэл өөрийгөө хянах чадваргүй болтлоо ховдоглох дон байхгүй гэж бодохоор өөрийн эрхгүй дотор уужраад ирдэг. Їүнээс гадна иймэрхүү цуу яриа нь одуудын нэр төрийг огтхон ч сэвтүүлэггүй төдийгүй тэднийг эгэл хүмүүсийн адил мах цустай хүн гэдгийг харуулдаг тул эгэл хүмүүс тэднийг бүр өрөвдөж эхэлдэг бөгөөд үр дүнд улам ч нэр хүндтэй болдог.
Їүнээс гадна хов яриа нь бидний биеэ авч явах, зан авирыг зохистой байдлаар өөрчилж байдаг. Та шинэ байранд ортол хөрш чинь Танай урд байсан айл ёстой нэг зовлонтой байсан шүү. Шөнөжин хөгжим орилуулаад, архидаад л тайван ч унтуулахгүй гэж өмнөх айлын чинь амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг хов байдлаар хүгэвэл та цаашид хөршүүдтэйгээ муудалцахгүйн тулд биеэ хэрхэн авч явах ёстойг зааж өгч байгаа хэрэг юм. Та ч гэсэн энэ мэтээр болсон явдлаасаа өгүүлэн өөрийнхөө сонирхол, шаардлагыг хүмүүст ойлгуулж болно.
Тиймээс нэг ёсондоо гүн ухаантан Ницшээгийн хэлсэн Цуу яриа, хов гэдэг нь сүргээ хариулж яваа малчин юм гэдгээр болж таарч байна. Та хов живнээс зөрчиж болохгүй хил хаагуур явж байгаа болон тоглоомын дүрмийг мэдэж авдаг. Цуу яриа, хов нь жижиг бүлэг хүмүүсийг чиглүүлэн удирдаж байдаг үгэн хяналтын арга юм гэж нэгэн сэтгэл судлаач дүгнэжээ. Хов ярианы тусламжтайгаар бид дарга хэнд сайн ханддаг хэнээс туслалцаа авах боломжтой, хэнээс зайгаа авах ёстой, хаана зүгээр суугаад харин хаана эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэйг мэдэж авдаггүй юмаа гэхэд баримжаа авч байдаг. Мөн хов яриа нь тухай бүлэг хүмүүсийн дотор зиндаа харуулж байдаг. Харин өөрийн багтдаг бүлэгт хэрэгцээтэй мэдээллийн талаар цагаа олж алтан хошуу хүргэж, өрсөлдөгчдөө оновчтой олиошигдох замаар тухайн бүлэн дэх өөрийн эзэлдэг зиндааг ахиулж болдог нь сэтгэл судлаачдын хувьд цаашид судлах ёстой багагүй сонирхолтой зүйл болж ирдэг.
Хэдийгээр хүмүүс голдуу хов, цуурхал хоёрыг заагалдаггүй ч гэлээ сэтгэл судлаачдын хувьд энэ хоёр ойлголто нь өөр хоорондоо нэлээд ялгаатай зүйлс байдаг юм. Хов ярианы гол баатар нь ямагт хүмүүс өөрсдөө байдаг бөгөөд хов үнэхээр болсон эсвэл таамаг хоёрын нэг нь байдаг. Цуу ярианы гол баатар нь тэр болгон хүмүүс байдаггүй бөгөөд хэзээ ч бодитоор болж байгаагүй байдаг. Цуу яриаг сэтгэл судлаачид олныг хамарсан ховс гэж нэрлэдэг.
Цуурхал, хов жив гэдэг зүйлсийг бид зохиогоогүй биднээс цаашид ч байх бөгөөд хүн төрлхтөн байсан цагт байсаар байх болно гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй байх. Тиймээс нэгэн бодитоор байгаа зүйлийн сайн мууг мэдэж, ойр тойрныхон болон өөртөө гай тарихгүйгээ хэрэглэж сурах нь прагматик хандлага ноёлж байгаа өнөөдрийн нийгэмд хамгийн зөв алхам болох байх гэж бодож байна. Юм болгон хоёр талтай.
Їгэн бус харьцаа буюу орон зайгаар санаагаа илэрхийлэх нь
Хүмүүс сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй байх эсвэл илэрхийлэхээс зайлсхийх нь олонтаа. Їг хэрэглэлгүйгээр гүйцэтгэж байгаа бүх төрлийн харьцааг үгэн бус харьцаа гэдэг. Хөгжим зохиож байна уу эсвэл эвшээж, хэн нэгний нүд рүү ширтэж байна уу хамаагүй бүгд үгэн бус харьцааны илрэл юм. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үгэн бус харьцааны нэг эсвэл хэдэн арга хэрэглэн мэдээлэл дамжуулж байгаатай адилаар бусдад хүргэж болдог. Тэдгээрийн зарим нэгний талаар энд өгүүлэх болно.
Їгэн бус харьцааны төрө зүйл
Хүмүүс хооронд санаа, сэтгэл хөдлөлөө хөгжим бичих, уран зураг зурах, замын тэмдэг тавих, нөхцөл байдалд тохируулан хувцаслах, үсээ янзлах, нүүрээ будах зэрэг олон янзын үгэн бус аргаар илэрхийлдэг.
Эдгээрээс гадна хүн хүнтэй харьцахдаа барьж байгаагаа зайгаагаар тухайн хүнд хэрхэн хандаж байгаагаа илэрхийлдэг. Байранд хүмүүс хоорондын харьцаны дөрвөн бүсийг ялгаж үздэг.
Дотны харьцааны бүс/хагас метрээс шууд биер шүргэх хүртэл/. Хайртай хосууд, эцэг, цэх хүүхдүүд, дотны найз нар ийм зайнд хоорондоо уулздаг. Огт танихгүй хүн танд ийм зайнд ойртвол та нэлээд тухгуй байдалд орох нь лавтай. Хамгийн ойр дотны хүмүүсээс гадна эмч, оёдолчин, сувилагч зэрэг мэргэжлийн хувьд үйлчлүүлэгчийнхээ биенд хүрэх шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг ийм зайнд өөртөө ойртуулдаг. Хэн нэгэнтэй уулзахдаа энэ бүсд орохыг оролдсноор та тухайн хүнтэй найзлах, дотно харьцаатай болох хүсэлтэй байгаагаа ойлгуулж байгаа хэрэг юм. Аз жаргалтай хосууд яг энэ бүсд байж хоорондоо тухтай харьцдаг гэдгийг сэтгэл зүйн туршилтууд нотолсон байдаг. Тэгэхээр хоорондоо түнжин муутай хосууд нэгнийхээ дотны харьцааны бүсд орохоос аль болох зайлсхийдэг болох нь ойлгомжтой байх.
Хувийн харьцааны бүс /0.5м-1.5м/. Энэ бүсийн хязгаар нь соёлоос хамаараад ялгаатай байдаг. Ийм зайнаас сайн танилууд хоорондоо харьцдаг. Ийм зайн нь хүмүүст гар барих, нэгнийхээ мөрийг алгадах зэргээр бие биендээ гар хүрэх боломж олгодог. Ихэнх хүмүүс энэ бүсийг өөрийнхөө хувийн орон зай гэж үздэг бөгөөд хөндлөнгийн хүмүүсийг түүндээ оруулах дургүй байдаг гэдгийг сэтгэл судлаачид тогтоожээ. Та автобус, такси зэрэг хүн олноор цугалсан газар хүмүүс аль болох харц тулгарахгүй байхыг хичээж, цонх, хана, эсвэл тааз руу ширтдэгийг та санаж байгаа байх. Тэд хувийн орон зайндаа хөндлөнгийн хүнийг оруулахгүй гэсэндээ тийм үйлдэл хийдэг.
Албан ёсны бүс/1.5м-3м/. Ийм зайнаас голдуу ажил хэргийн эсвэл ач холбогдол багатай, гэнэтийн уулзалтууд явагддаг. Дарга, албан хаагч эсвэл таагүй хүнтэй уулзах талаар зайгаа авах гэж ярьдаг гэдгийг та санаж байгаа байх. Їнэхээр та хэн нэгэнтэй ямар нэг чухал, эсвэл дотны яриа өрнүүлэхдээ хоорондоо 1.5-3 метр зайн зогсочихоод ярихыг төсөөлөхөд бэрх. Ийм зайнаас ёс төдий, албархаг байдлаар харьцахад тохиромжтой гэдэг нь ойлгомжтой.
Нийтийн харьцааны бүс /3 метрээс цааш/. Та том зааланд суугаад илтгэл тавьж байгаа хүний яриаг сонсож байгаа бол олон нийтийн харьцааны бүсд оржээ гэж болно. Илтгэл тавьж байгаа хүн та хоёрын хоорондох зай нь нийтийн харьцааны бүс юм. Ийм зайнаас та гар барих, мөрийг нь алгадах зэрэг дотны хүнтэйгээ харьцахдаа хэрэглэдэг дохио зангаа, тайлбар хийх боломжгүй юм. Ийм зайнаас ажил хэргийн яриа.
Сэдэлдээ тохируулан зорилгоо тавих нь амжилтанд хүрэхийн үндэс
Гэмт хэрэгтний шийтгэсэн тогтоолд шунахайн сэдэлттэйгээр гэсэн байхыг сонин хэвлэлээс уншиж эсвэл зурагтын нэвтрүүлгээ сонсож байсан нь лавтай. Тухайн хүнийг ямар нэгэн гэмт хэрэг хийхэд түлхэсэн зүйл нь эхнэр нь, найз нөхөд нь, эсвэл хөрш нь биш харин тэр шунахайн сэдэлт нь юм. Ер нь хүний ухамсартайгаар хийсэн ажил, хэрэгжүүлсэн санаа болгоны тулгын чулуу, хөдөлгөгч хүч нь сэдэлт байдаг. Тиймээс сэдэлт нь өөрөө хүн болгонд өөрөө байж, олон янз байх нь ойлгомжтой.
Таныг өглөө босч ажилдаа явах, найз нартайга уулзах болгоны ард сэдэлт байгаа. а ч өрнүүлэх боломжгүй байдаг.
Энд өгүүлэгдсэн зүйлс таны мэдлэгийн санд нэмэр болж хүмүүстэй харьцах, ажил хэргээ өрнүүлэхэд тань бага ч болов тус болно гэдэгт найдаж байна.
Харин та өөрийгөө ямар сэдэлттэй вэ гэдгийг мэддэг үү?
Їүнийг мэдэхийн тулд мөнгө, цагаа үрж сэтгэл судлаач руу гүйх хэрэггүй. Зүгээр л та өглөө босохдоо ямар бодол толгойнд чинь хамгийн түрүүнд орж байгааг ажиглаарай. Та өөртөө Одоо босохгүй бол болохгүй. Ажилдаа хоцорвол таагүй юм болно гэж өөртөө хэлж, тархинд чинь хэрхэн хожигдож эрүүний шөл ууж байгаа тухай дүр зураг үүсдэг үү?Тэгээд төсөөлөн бодсон дүр зураг чинь тодоос тод болох үед та За за бослоо, босохоос доо гэж дотор хүнээ аргаддаг уу? Энэ бүхний дараа та босоход хангалттай сэдэлттэй болж босдог уу? Зайлсхийхийг хүссэн зүйлийнхээ гарч болзошгүй өрнөлийг төсөөлөх замаар өөөрийгөө дайчилдаг хүмүүс дээр өгүүлсэнтэй төстэй байдлаар хөдөлдөг. Энэ төрлийн сэдэлтийг бүтэлгүйтлээс зайлсхийх гэдэг.
Одоо өөр нэгэн төрлийн сэдэлттэй танилцъя. Та сэрээд ямар ажил амжуулах талаар бодно. Хүрч болох амжилтын дүр зураг таны нүдэнд харагдахад та ямар ч албадлаггүйгээр босон харайна. Ийм төрлийн сэдэлтийг амжилтанд хүрэх сэдэлт гэдэг.
Энэ хоёр сэдэл нь чиглэл болгон янз бүрийн үр дүнтэйгээр өөр өөрөөр ажиллаж байдаг. Хүмүүс тодорхой хязгаарт хүртэл энэ хоёр сэдлийг хоёуланг нь ашиглаж байдаг ч хүн болгон аль нэгийг нь илүү дээр гэж сонгодог. Бүтэлгүйтлээс зайлсхийх сэдэлтэй хүн ажлаас нь халахаар заналхийж байгаа даргыгаа төсөөлөхөөс нааш орноосоо босч чаддагүй байж болох юм. Ийм хүмүүс найз нөхдөө сонгохдоо өөрт нь яршиг төвөг удахааргүй хүмүүсийн голчлон сонгох нь гарцаагүй. Ямар ч таагүй нөхцөл байдал үүссэн гэсэн цааш нь дийлэхээ болилоо гэдгээ мэдрэхээс нааш өөрчлөхийг хичээдэггүй.
Харин амжилтанд хүрэх сэдэлттэй хүн өглөө босохсоо эхлдээ үдийн завсарлага хийх цагаа сонгох хүртэл бүгдийг аль ашигтай, намайг амжилтанд хүрэхэд улам их тус болох вэ гэсэн үүднээс ханддаг. Ийм хүмүүс таатай нөхцөл бүрдэх тоолонд орчноо нааштайгаар өөрчлөхийг хичээдэг. Жишээлэхэд, боломж гарвал илүү өндөр боломж, цалинтай ажилд орж хуучин ажлаа орхино.
Өнгөц харахад амжилтанд хүрэх сэдэлт нь бүтэлгүйтлээс зайлсхийхээсээ илүү зүгээр юм шиг санагдаж байж магадгүй юм. Та өөрийгөө бүтэлгүйтлээс зайлсхийх сэдэлттэй гэж гутрах эсвэл амжилтанд хүрэх сэдэлттэй байна гэж хамраа сөхөх гэж яарах хэрэггүй. Энэ хоёр сэдэлт өөрийн гэсэн сул болон давуу талуудтай гэдгийг сэтгэл судлаачид олон жил явуулсан судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, зарим хүмүүс амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө хэт дайчилдгаас болж замд нь саад, бэрхшээл тохиолдож магадгүй гэдгийг мартдаг. Ажил хэргээ дөнгөж эхэлж байгаа залуу бизнесменүүд голдуу ийм байдлаар сэтгэдэг. Харин гарч болзошгүй бүтэлгүйтлээс хэтэрхий их эмээснээс болж ямар нэг идэвх санаачлага гаргаж чадахгүй болдог хүмүүс нөгөө туйл дээр нь байдаг.
Гэхдээ энэ хоёр стратеги нь адилхан чухал болохоор бусад хүмүүст сэдэлт төрүүлэх, дайчлах зорилгоор ашиглах боломжтой юм. Удирдах ажил хийдэг хүмүүс энэ хоёр сэдэлтийн сул болон давуу талуудын тухай мэдлэг хэн хэнээс илүү хэрэгтэй болдог. Хүмүүсийн зан үйл, биеэ авч явч байгааг сайн ажиглавал зарим нэг нь магтуулж, шагнуулсан тохиолдолд өөрийгөө илүү дайчилж байгааг анзаарч болно. Ийм хүмүүс шагнуулна гэдгээ мэдэж байгаа тохиолдолд илүү шургуу ажилладаг. Ийм хүмүүсийн ажлын бүтээмжийг нэмэхийн тулд ухаалаг удирдагч зорилгыг нь тодорхойлон шагнал өгөх замаар амжилтанд хүрэх урам өгнө. Харин бүтэлгүйтлээс зайлсхийх сэдэлттэй хүнд мөн адил хэмжээний шагнал амласан ч шаардлагатай үр дүнд хүрэхгүй. Энэ нь мэдээж зарим хүмүүсийн гайхлыг төрүүлж болох юм. Ийм нөхцөлд ухаалаг удирдагчид ажлын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа тайвнаар ойлгуулаад цаашид энэ байдлаар үргэлжилбэл халагдаж ч магадгүй байгааг гэж ойлгуулбал ийм хүн туйлын үр бүтээлтэйгээр ажиллаж эхэлнэ.
Їүнээс гадна ямар нэг шинэ ажил эхлэх хэрэгтэй үед амжилтанд хүрэх сэдэлттэй хүмүүсийн зүгээс бүрэн дэмжлэг авна гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. Харин бүтэлгүйтлээс зайлсхийх сэдэлттэй хүмүүс нь гарч болзошгүзй бэрхшээл, хүндрэлийг тоочиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл нэг нь хөдөлгүүр, нөгөөх нь онхол донхлыг давж гарахад хэрэг болох тормозны үүрэг гүйцэтгэж эхэлнэ.
Харин та машины хөдөлгүүр хүчтэй хурдан давхидаг байх тусам найдвартай тормоз хэрэгтэй байдаг гэдгийг мэдэж байгаа биз?