Болгарчууд нутаг буцна.

Данийн багийн гарааны бүрэлдэхүүнд Гронкьяр байсангүй, учир нь тэрээр нутаг буцаж эхийнхээ оршуулганд оролцоод ирсэн тул бэлтгэл сайн базаагаагүй гэж дасгалжуулагчид үзсэн бололтой. Английн Челси багт тоглодог уг хөлбөмбөгч хоёрдугаар үед сэлгээгээр талбайд гарсан боловч тун удалгүй уран гоё гоол хийж багийнхаа амжилтыг бататгасан. Yүнээс өмнө хамгаалагч Гравесений эхлэлийг нь тавьсан довтолгоог Томассон гүйцээж эхний гоолыг Болгарын хаалганд хийсэн. Ийнхүү ур чадвараар арай л илүү гэдгээ Даничууд баталж хэсгээсээ шалгарах сайхан боломтой боллоо.