Чехүүд хэсгээсээ шалгарсан анхны баг болов

Нэгдүгээр үе Голландуудын давамгайлал дунд өрнөж үр шимээ хүртсэн цаг хугацаа байсан бол хоёрдугаар үе тэр чигтээ Чехүүдийн довтолгоон дунд болж өнгөрөв. Хоёр шар хуудас авч талбайгаас хөөгдсөн Хейтингийн дараа Чехүүдийн довтолгоо улам ширүүсч 88 дахь минутад Шмицер эзэнгүй хаалганд гоол хийснээс хойш хоёр минутын дараа тоглолтын цаг дууслаа.