Чехүүд хэсгээсээ шалгарсан анхны баг болов

Болгарчууд нутаг буцна.
Данийн багБолгар-Дани 02 С групп
Гоол Томассон 44 минут, Гронкьяр 83 минут.
Шведийн багт бут ниргүүлсэн Болгарчууд байдаг чадлаараа үзээд ч Даничуудыг барсангүй. Данийн багийн гарааны бүрэлдэхүүнд Гронкьяр байсангүй, учир нь тэрээр нутаг буцаж эхийнхээ оршуулганд оролцоод ирсэн тул бэлтгэл сайн базаагаагүй гэж дасгалжуулагчид үзсэн бололтой. Английн Челси багт тоглодог уг хөлбөмбөгч хоёрдугаар үед сэлгээгээр талбайд гарсан боловч тун удалгүй уран гоё гоол хийж багийнхаа амжилтыг бататгасан. Yүнээс өмнө хамгаалагч Гравесений эхлэлийг нь тавьсан довтолгоог Томассон гүйцээж эхний гоолыг Болгарын хаалганд хийсэн. Ийнхүү ур чадвараар арай л илүү гэдгээ Даничууд баталж хэсгээсээ шалгарах сайхан боломтой боллоо.
Италичууд хүнд байдалд байна.
Итали-Швед 11 С групп
Гоол Кассано 37 минут, Ибрагимович 82 минут.
Италийн Скудра аздурра энэ тоглолтын өмнө багийнхаа мотор нь болсон гол тоглогч Тоттигоо алдав. Учир нь тэрээр Данитай тоглосон тоглолтод эсрэг багийнхаа тоглогч руу нулимсан гэмтэй тул FIFA-гийн хяналтын комисс Тоттиг гурван тоглолт өнжөөх шийтгэлээр хариу нулимав. Нэгдүгээр үед Тоттигийн оронд талбайд гарсан Кассано эхний бөмбөгийн оруулсан бол тоглолтын төгсгөлд Ибрагимович итгэхийн аргагүй гоё гоол хийж тооны харьцааг тэнцүүлэв.
Латвичууд Германыг дөнгөж орхилоо.
Герман-Латви 00 Д групп
Евро-2004-ийн бүсийн шатандаа Туркийг халз тоглолтоор ялаад гарч ирсэн Латвичууд энэхүү үхлийн бүсийн шалан дээр хэвтэх ганц багаар тодруулаад байсан. Гэтэл юу болов. Эхний тоглолтдоо Чехийг эцсийн мөч хүртэл чичрүүлсэн Старковийн цэргүүд хоёр дахь тоглолтдоо агуу Германы багтай хайнцаж сенсаац дэгдээдэг юм байна. 2006 оны дэлхийн аваргад бэлтгэгдсэн юм болов уу гэмээр залуу авьяаслаг тоглогчидтой Германы баг хичнээн зүтгээд Латвийн хамгаалалтыг нэвтлэх замыг олсонгүй тэнцэж маш чухал хоёр оноогоо алдлаа.
/өдрийн сонин 2004-6-21 154/