Монгол улс шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч боллоо.
Зургаан оны тэгүүнүүд хамгийн түрүүнд терроризмын эсрэг хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцжээ. Yүнийг шийдвэрлэх зорилгоор алан хядах ажиллагаатай тэмцэх тусгай төвийг байгуулсан тухай мэдээлж байсан билээ. Ташкентын дээд хэмжээний уулзалтад Монгол, Афганистан хоёр урилгаар оролцсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын үеэр үг хэлэхдээ Бүх гишүүд Афганистанд энх тайван тогтож, эдийн засгийг нь сэргээх сонирхолтой байгаа. Энэ асуудлыг шийдхийн тулд дорвитой арга хэмжээ авах боломж ч манай байгууллагад бий. Тиймээс хар тамхи хууль бусаар худалдах явдалтай тэмцэх зорилгоор гишүүн орнуудын газар нутагт аюулгүйн байгуулах санал дэвшүүлсэн юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн даргын газар Афганистаны төлөөлөгчидтэй хамтран тусгай ажлын хэсэг байгуулахыг даатгах нь зүйтэй байх хэмээн онцлон хэлэв. Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын төлөөлөгчид тус байгууллагад гишүүнээр элсэх хүсэлт тавьсан байна. Энэ асуудлыг хэлэлцээд Монголыг ажилагчаар элсүүлэхээр болов. Афганистанд терроризмын эсрэг арга хэмжээ явуулж дууссан байхад хар тамхи үйлдвэрлэл нэлээд хэд дахин нэмэгдсэнд гайхаж байгаагаа Таджикистаны Ерөнхийлөгч илэрхийлжээ. Хамид Карзай үүнд хариулахдаа Хууль бусаар хар тамхи борлуулах явдал нь Афганистаны хувьд маш том асуудал болоод байгаа. Энэ нь манай улсын үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбар бүр мөсөн сүйрсэнтэй холбоотой гэжээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дараагийн дээд хэмжээний уулзалт Казакстанд болох юм байна.