Сэтгүүлч Төрмөнх МАХН манай сэтгүүлчдийг яачих нь энэ вэ

-Эфирээс бидний хүлээж авах дуртай, мэдрэх дуртай сэтгүүлчдийн нэг яах аргагүй та байсан. Гэтэл яагаад сүүлийн хэдэн жил ажин түжин алга болчихов оо?
-Харин тийм ээ, уулзсан хүн болгон л намайг чи чинь Монголд байгаа юм уу гэж асууж байгаа. Ингэх үндэстэй л дээ. Би ер нь сүүлийн арваад жил бараг Монголд суурин байсангүй дээ. Хааяа нэг цөөхөн хоногоор ирээд буцдаг. Харин сэтгүүлчийн амьдралаа хаяад, телевизийг ор тас мартсан гэвэл үгүй л дээ. Гол нь нөгөө нэг худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно гэгчээр сэтгүүлчийн ажлаасаа сөөм хазайгаад кино руу орж орхисон. (инээв) Тэгээд кино руу бүх анхаарлаа тавьчихаад байна л даа. Хүмүүс мэддэг нөгаө Нохойн орон гэдэг кино байгаа. Энэ кино чинь бүр 1994 оноос эхэлж бичигдэж байгаад 1998 онд дууссан юм шүү дээ. Тэрнээс хойш л гадныхантай холбоо-той киноны ажлууд хөөцөлдөөд яваад байдаг.
-Ахиад кино хийсэн үү?
-Ахиад би дорвитой том юм нэг их хийсэнгүй дээ.
-Нохойн орон таны анхны кино юу?
-Энэ анхных нь биш юм аа. Би чинь үүний өмнө гурван ч баримтат кино хийсэн шүү дээ. Бас нэг уран сайхны кинотой. Д.Нацагдоржийн Ламбугайн нулимс-аар хийсэн. Баримтат чиглэлийн кино ер нь миний сонирхлыг илүү татаад байдаг л даа. Сэтгүүлчийн маань мэргэжилтэй холбоотой байх. Халуун салхи гэж бий. Дөрвөн жилийн дараа гэх мэт одоо энэ манай С.Ононбат, Б.Тулга нартай хамтарч хийж байсан кинонууд бий л дээ.
-Өөрийг тань Монголд байгаа гэдгийг МАХН-ын захиалгат нэвтрүүлгээр л мэдлээ. Ингэхэд яаж яваад сураг алдарсан сэтгүүлч Төрмөнх эрх баригчдын дургүйг хургэчихэв ээ?
-Харин би үнэхээр гайхчихаад явж байна. Өдий төдий хүн над руу утасллаа л даа. МАХН-ын захиалгат нэвтрүүлгээр өөрийг чинь элдвээр хэлээд байнаа, киног тань доромжлоод байнаа гээд. Тэгээд би хөөцөлдөж явж байгаад сүүлд нь тэр захиалгат нэвтрүүлгийг нь харлаа л даа. Намайг чинь бараг урвагч л гэж байна. Гадаадын орныхонтой хамтарч кино хийсэн. Энэ кино нь бол ерөөсөө Монголыг гутаан доромжилсон кино. Чингисийн удмынхныг нохойтой зүйрлэсэн юу юу гэнэв.
-Уучлаарай, яг тань руу хальтирсан шалтгаан нь юу юм бэ. Кино сонгууль хоёр хоорондоо ямар холбоотойг тайлбарлаад өгөөч ?
-Би өөрөө ойлгохгүй байна шүү дээ. Ойлгоод байгаа бол өөрт чинь намайг үүний учраас ингэж байгаа юмаа гээд дурайтал яриад өгнө биз дээ.
-Энд тэнд бие даагаад нэр дэвшчихсэн юм биш биз?
-Үгүй. Ямар юмны нь нэр дэвших вэ. Уг нь би аль ч намын гишүүн биш л дээ. Тэгээд зүв зүгээр явж байгаад л үндэсний төв телевизээр, Цагийн хүрд-ийн дараа оргил цагаар миний эсрэг бүхэл бүтэн нэвтрүүлэг гарчихлаа.
-Таны хамт олон, найз нөхөд бүгд тэнд байгаа биз дээ. Асууж сурав уу?
-Асуулаа. Программын хэлтэс рүү утасдаад асуулаа. МАХН-ын захиалгат нэвт рүүлгээр л нэмэлтээр орж ирсэн шүү дээ, харин бид нар бүр гайхаад яагаад Төрөөг ингэж байгаа юм бол гээд ярьж байлаа гэсэн. Тэгээд би МАХН-ын хэвлэл мэдээллийн алба гэдгийн утсыг олоод ярьлаа. Би ингээд сэтгүүлч Төрмөнх гэдэг хүн байнаа гэтэл урдаас өө Төрөө юу байна, би Төрмандах байна гэж байна. Ингээд явдал учраа хэллээ, асууж лавлалаа. Нөгөөх маань огт мэдээгүй гэж байна.
-Мэдэх хүн байдаггүй ээ?
-Байдаггүй. Би ер нь энэ МАХН-д ямар гэм хийчихсэн юм бэ. Хамгийн гол нь миний эмзэглээд байгаа зүйл бол намайг яая гэхэв, юу гэж ч хэлж, яаж ч доромжилж болно. Туранхай, царай муутай юу ч гэж хэлсэн би тоохгүй. Түүнээс гадна нэг урлаг судлаач ч юм уу, киноны зүтгэлтэн хүн суугаад миний уран бүтээлийн тухай ярьж байгаа бол бас тоохгүй.
-Тэгээд зөвхөн киногоор тань гороолоод дайрч байгаа юм уу?
-Мэдэхгүй. Ерөөсөө эд бол Ардчилсан хүчнийг дэмждэг сэтгүүлчид гээд хэдэн хүний нэрийг дурьдсан байна. Тэр дундаа намайг оруулаад л Монгол орноо доромжилсон энэ хүн гээд л явчихсан байгаа юм. Тэгээд тэр нэвтрүүлэгтээ миний киноны дүрснүүдээс ашигласан. Тэгэхээр энэ киноны Белгийн вант улсын найруулагч Петөр Бросенс, Доржхандын Төрмөнх гэдэг хоёр хүний нэр дээр зохиогчийн эрх нь байж байдаг. Дэлхийд зохиогчийн эрхийг хамгаалдаг хоёр том байгууллага байна л даа. Нэг нь Вашингтонд, нөгөө нь Парист байдаг. Тухайлбал би Парист байдаг СКАМ гэдэг байгууллагын гишүүн хүн байхгүй юу. Энэ киногоороо бүртгэгдсэн. Тэгээд яадаг юм гэхээр би чинь улиралдаа нэг удаа тэндээсээ мөнгө авчихдаг. Дэлхийн янз бүрийн улс орнуудаас Японоос ч юм уу, эсвэл Тайваны телевиз миний киноноос нэг хэсгийг ашигласан байж болно л доо. Тэр тохиолдлуудад зохих үнэ төлдөг, тэр үнийн тодорхой хувь нь Петер Бросенс болон миний данс руу орж байдаг ёс горимтой юм.
-СКАМ орлогын хэдэн хувийг өөртөө авдаг юм бэ ?
-33 хувийг нь аваад үлдсэн хувийг нь Петер Бросенс бид хоёрт 50, 50 хувиар хувааж өгдөг. Энэ чинь долоо найман орны хамтарсан кино байхгүй юу. Тэгэхээр МАХН-ын үзэл бодлоор бол энэ долоо найман орон надтай нийлж байгаад Монголыг доромжилсон болж байна л даа. Энэ кино чинь ердөө тийм биш. Хүний урд төрөл бол нохой. Монголчууд нохойг их хайрладаг болохоор үхсэнийх нь дараагаар сүүлийг нь огтолж аваад толгой дор нь дэрлүүлээд, аманд нь шар тос хийгээд оршуулдаг гэсэн энэ домгоос сэдэвлэсэн. Тэгээд нохойны төрөл буцаж хүн төрлийг олдог гэсэн шашны зан үйл дээр үндэслэсэн ийм фантазтай ийм кино байхгүй юу. Хэрэв би бидний киног улс төрийн зорилгоор эрх баригч нам гуйвуулан ашиглаж, уран бүтээлийн нэр хүндийг гутаан доромжилсны төлөө олон улсын байгууллагад хандчих юм бол энэ асуудал олон улсын хэмжээний скандал болно. Би энэ ярилцлагын дараа өөрт чинь нэг захидал өгөх гэсэн юм. Өргөдөл ч гэх юм уу. Н.Энхбаяр сайдад бичсэн. Яагаад гэхээр Засгийн газрын 1998 оны тогтоол бий шүү дээ. Олон улсын хэмжээнд болдог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам гэж. Энэ журмын дагуу би өргөдөл холбогдох материалаа өгөх ёстой бүх газарт нь өгсөн боловч одоо болтол ямар нэгэн хариу алга. Одоо болтол нэг ч цент өгөөгүй. Н.Энхбаяр сайд бол Соёлын сайд байсан хүн, урлагийн өндөр боловсролтой. Ямар ч байсан энэ ярьж байгаа хүмүүс шиг юм ярихгүй байх л даа. Тэгээд би түүнд хандаад үзвэл арай нэг өөр байх болов уу гэж бодож байгаа юм.
-Та шагнал авах ёстой гэж үзэж байдаг. Гэтэл нийтийн дунд таны киног Монгол эх орноо гутаан доромжилсон гэж үзэх үзэл зонхилдог. Ерөөсөө энэ киног хийх зорилго тань чухам юу байсан юм бэ?
-Одоо шүлэг бичихэд зорилго тавьж байгаад бичихгүй биз дээ. Зураг зурахад, хөгжим бичихэд зорилго тавьж байгаад, төлөвлөгөө биелүүлж байгаа юм шиг хийхгүй байх гэж би бодож байна.
-Энэ киногоор та юу хэлэх гэсэн юм бэ?
-Монголчууд нохойг хүний урд төрөл гэж боддог. Нохойнд асар хүндэтгэлтэй ханддаг. Нохой алдаг хүнийг монголчууд үзэн яддаг. Энэ санааг л авсан. Хөдөөнөөс хотыг зорьсон их нүүдэл хөвөрч, үүний золиосонд нохой хөсөр хаягдан зовж яваа тухай кинонд өгүүлдэг. Дээрээс нь оросууд буцахдаа баахан нохойгоо гудамжинд хаяад нутаг буцацгаасан. Хот руу эзнээ дагаад орж ирсэн нохойнууд золбирсон. Ингээд гудамжаар дүүрэн золбин ноход болсон. Дээрээс нь хөдөө гэхэд нохой төрөхөд цээжний гөлөг гээд эр гөлгийг нь аваад бусад охин гөлгийг нь гудамжинд гаргаад хаячихдаг. Охин гөлөгнүүдийн өрөвдөлт хувь тавилан ингээд эхэлдэг. Энэн дээр тулгуурлаж урлагийн хэлээр бол метафор болгож хийсэн зүйл л дээ. Түүнээс биш энэ кинон дээр Монголыг муу муухай орон гэсэн ганц өгүүлбэр байхгүй. Тийм муу бүтээл юм бол яагаад дэлхийн шилдэг 50 кинонд орчихов, яагаад дэлхийн том том уралдаанаас 18 шагнал авчихав аа. Тэр 18 нь дандаа тэргүүн ба дэд байрын шагналууд шүү дээ. Ерөөсөө урлагийн бүтээлийнхээ хувьд дэлхийд ингэж үнэлэгдсэн байхгүй юу. Хүмүүс ерөөсөө үзээгүй байж зөвхөн нэрнээс нь болоод ч юм уу дургүй байж болохгүй биз дээ. Ийм багцаагүй юм гэж хаа байх юм бэ. Эсвэл үзсэн нэг нь ойлгоогүйгээсээ болоод ингэж яаж болох юм бэ,Daүid Straton-ны тэр /аriеtу сэтгүүлд энэ киноны тухай юу гэж бичсэнийг уншчихаад, СNN, Rоиtегs-аар юу гэж дүгнэн ярьсныг сонсчихоод, тэр Баабар гэдэг хүн юу гэж бичсэнийг уншчихаад, тэр киноны нэрт жүжигчин Дамчаа бас юу гээд дуугарчихав гэдгийг мэдрээд, Тimе magazine New-Yогк зэрэг нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн тайлбарлаж байгааг ойлгочихоод, хамгийн гол нь өөрөө үзчихээд, юм мэддэг мэргэжлийн хүн шүүмжилж байгаа бол өөр хэрэг. Гэтэл яахаараа МАХН өөрийн захиалгат нэвтруүлгээрээ уран бүтээлчдийн нэр хүндэд халдаж, гүтгэн доромжилж, түүндээ миний бүтээлийг зөвшөөрөл авалгүй ашиглачихаад хийсэн хүнийг нь дайрч давшилж байгаа юм бэ. Үүнийг би үнэхээр хүлээж авч чадахгүй байна. Манай сэтгүүлчид ямар хачин болчихсон юм бэ. Бараг 90 хувь нь эрх баригчдыг дэмжиж байх юм. Дэмжих дэмжихдээ дэлхийд байхгүй эмгэнэлтэйгээр дэмжиж байх юм. Сэтгүүлч хүн ийм байх ёстой юм гэж үү. Яагаад нэг нэгнийгээ улс төрийн захиалгаар алцгаах болов. Бүгдээрээ айчихсан. Юунаас ч юм бэ жигтэйхэн болгоомжилчихсон. Энэ юу болж байнаа. Нэг жаахан охиныг сонинд юм бичлээ гээд аваачаад хорьчих юм. Үгүй яах нь вэ, тэр муу амьтныг. Тэрэнд тэгж сүр хүчийг үзүүлж яах юм бэ. Хөөрхий нөгөөх нь гарч ирээд би шинэчлэгдсэн МАХН-ынхаа ачаар суллагдлаа гээд ярьж байгаа юм. Тэр хүүхдийн буруу гэж юу байхав. Их өрөвдөж байна. Энэ бүхэн юуг харуулаад байна вэ. Төрөө минь хуучны юм алга болсон. Айхтар нарийн цензурь дунд л амьдарч байна гэж найзууд маань уулзахдаа хэлж байна. Тэр цензурь нь МАХН юм гэнэ. Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэдэг чинь их үнэн үг юм байна. Одоо зүв зүгээр байгаа намайг оролдож байна шүү дээ. Зүгээр нэг яаж байж болохгүй юм байна, тийм үү.
-Сэтгүүлч Төрмөнх эфиртээ эргэж ирэх нь үү?
-Ирнээ. Би хуучин юмнуудаа үргэлжлүүлж хийхээр шийднэ. Манай Г.Золжаргал эд нар одоо хааччихсан юм бэ. Ш.Гүрбазар маань яахав юмаа хагас хугас хийгээд явж байгаа юм байна. З.Алтай маань ажлаа хийж байна. Бусад нь хаачаа вэ.
-Таныг 25 суваг телевизээс өөр газар авах болов уу даа?
-Арай үгүй байлгүй дээ.
(өдрийн сонин 2004.06.19 153)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button