Элбэгдорж хар хоринд амьдрахаар болов

Мэдээжийн хэрэг Харвардын их сургуулийг төгсөөд ирсэн түүнд УИХ-д нэр дэвшихээс эхлээд Улаанбаатар хотод хийх ажил мундаагүй. Түүнийгээ ч тэрбээр энэ үед хэлж байсан юм. Тухайлбал түүнтэй хамтарч ажиллах санал УИХ-д нэрээ дэвшүүлэх санал шаардлага нөхдөөс нь ирж байжээ. Тэр бүхнийг энэ хүн хүлээж авсангүй. Зөвхөн Хархорин суманд ажиллаж амьдран эртний нийслэл Хархорумыг сэргээх мөнхийн хүсэлдээ хөтлөгдөн энэ суманд ажиллаж амьдрахаар болсон юм байна. Түүний энэ зррилго эргэлт буцалтгүй гэдэг нь тэнд болсон нэгэн үйл явдлаас тодорхой харагдаж байсан юм. Ц.Элбэгдорж Хархорин суманд амьдрах байшингийнхаа шавыг тавьсан юм. Тэрбээр уг нь сумын төвд ойролцоо газар байшин барих газрын зөвшөөрөл авах гэж байсан юм байна. Гэвч тус сумын удирдлага тэр хүсэлтийг нь хүлээн авалгүй орхижээ. Гэвч тэрбээр энэ хүнд суртлаас халширсангүй. Харин ч сумын төвөөс зайдуу эзгүй хээр газар эдлэнтэй болохоор шийдсэн байна. Энэ нь сумын төвөөсөө 7-8 км орчим Өгөөдэй
нэртэй жуулчдын баазтай хаяа нийлсэн байв. Энд 27×10 хэмжээтэй модон байшин барихаар төлөвлөсөн учир энэ өдөр шавыг нь тависан юм. Хархориныг хөгжүүлэх төслийн хөтөлбөрийг батлах хамгийн оргил үе нь түүний энд амьдрах байшингийнхаа шавыг тавих дээрх үйлдэл байлаа. Тэрбээр энэ суманд ажиллаж амьдрана гэдгээ эгнэгт шийджээ. Түүний УИХ-д нэр дэвшихгүй гэж байсны гол нууц нь энэ байсан болов уу.
УИХ-ын сонгуулийн дараа аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Тэр үөд
Ц.Элбэгдоржийнх Хархоринд төвхнөж, орон нутгийн сонгуульд өрсөлдөх болов уу.
Тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөөд эогсохгуй энэ сумын Засаг дарга болох давхар санаа агуулж байгаа бололтой. Түүний энэ бодол нь тэнд уулзаж учирсан хү-мүүстэй ярьж хэлэлцэж байгаагаас нь ажиглагдаж байсан юм. Энэ өдрийн 18-20 цаг хүртэл Ц.Элбэгдорж Хархорин сумын иргэдийн хүсэлтээр тэдэнтэй уулзсан юм. Энэ уулзалтын амин сүнс нь Хархориныг хөгжүүлэх 4+1 төслийг батлах үеэр түүний хэлсэн үг байв. Иргэдээс та энэ өдөр танхимд сайхан үг хэлсэн байна лээ. Түүнийг тань бид сонсож чадсангүй. Одоо дахин хэлээч ээ гэсэн хүсэлт хэд хэд ирсэн юм. Тэр үед Ц.Элбэгдорж урлагийн тоглолт биш дээ, энэ ч арай дэндэнэ. Миний хэлсэн үг сонин хэвлэлд нийтлэгдэх байх аа. Тэндээс та бүхэн олж үзэж болно.
Тэгээд ч би Хархоринд та бүхний дунд ирж ажиллаж амьдрана. Тэр үед бид энэ байтугай л уулзаж учрах, хэлж ярих, сонсож дуулгах олон юм гарна. Би уг нь энэ захын
цаана газар авч байшин барих гэсэн юм. Гэтэл өгсөнгүй. Намайг энэ захыг худалдаж авна гэж цуурхал тараасан байна. Би ямар шуудай гурил зарах гэж байгаа биш дээ. Энд ирж зах аваад ч яах юм билээ. Гэхдээ яах вэ энд амьдрах байшингийнхаа шавыг өнөөдөр тавьчихлаа. Эзэнгүй газар очиж байгаа биш та нөхдийнхөө дунд байгаа юм чинь болно доо. Гэр барьсан ч болно шүү дээ хэмээн хэлж байлаа. Энэ уулзалт дээр Ерөнхий сайд Н.Энхбаяр ирээд Хархорин сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөөг Засаг даргад гардуулаад явсан. Үүнтэй та танилцсан уу гэсэн асуулт гарсан юм. Түүн дээр Ц.Элбэгдорж тэр тухай мэдээлэл авсан. Гэхдээ тэр ажлын хэсгийнхэнтэй уулзаж ча-даагүй. Цөөхөн хоногт хийсэн төлөвлөгөө, зураг төсөл гэнэ лээ. Хөнгөн хийсвэр хандсан юм байж магадгүй. Би эндээс очоод л энэ төсөв төлөвлөгөөг зохиосон багийнхантай хол-боо барьж уулзахыг бодно. Ийм үйлдэл санаж, сэдэж байгаа хүмүүстэй хамтарч ажиллах нь миний гол зорилго гэж хэлж байв. Сумын соёлын төвд 18 цагт эхэлсэн энэ уулзалт 20 цагт дуусах ёстой байлаа. Гэвч Ц.Элбэгдоржоос үг сонсох гэсэн Хархоринчууд уулзалтын хугацааг нэг цагаар сунгасан юм. Аливаа үйл явдлыг нэг цагаар сунгах нь ердийн үзэгдэл. Гэхдээ энд хэлэх нэг онцпог байгаа юм. 20 цагаас сумын соёлын төвийн баруун тапд зах дээр шоу зарлагдсан байлаа. Шоутай давхацсан энэ уулзалтад хүн ирэхгүй болов уу гэж олон хүн төсөөрч байлаа. Гэвч Хархоринчууд шоунд биш Ц.Элбэгдоржийн уулзалтад цаг зарж ач холбогдол өгч байлаа. Хархорин сумыг хөгжүүлэх их Монгол Улсын нийслэл Хархорумыг сэргээх эрхэм үүрэг Хархорумчууд та бидэнд ногдож байна гэж Ц.Элбэгдорж хэлсэн нь иргэдийн сэтгэлд их хүрч байна билээ. Хархорин сум хөгжсөнөөр бидний үр хүүхдийн ирээдүй улам тодорхой болно. Ийм учраас бид Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэж Хархоринчууд ярьж байна.
(өдрийн сонин 2004.06.21 154)