Ц.Элбэгдорж Хархорум босвол Монгол босно

Энэ нэр Монголчуудын их түүхийн эхэнд эв нэгдлийн билэгдэл, мандан бадрахын дуудлага болон ирсний адил энэ удаа ч түүх эргэж Хархорум маань сэргэн мандлын билэг тэмдэг болон шинэ Монголын их хөгжлиин шинэ эхлэл болох түүхэн боломж бүрдээд байна.
Энд хуран цугласан та бухэн хуурай газрын хэвлийд алдарсан дэлхийн хамгийн том гүрний нийслэл байсан тэр хөрс шороон дээр зогсож байна. Хүн төрөлхтөн түүхэндээ тийм том гүрнийг Монголчуудаас урьтаж 800 жилийн өмнө ч баигуулж байсангүй, өнгөр-сөн зуунуудад ч хичнээн хичээгээд байгуулж чадаагүй
Эндээс матигар сэлэмтэй, атигар морьтой бидний өвөг дээдэс дэлхийд сүр хүчээ үзүүлж, суу алдараа түгээж байсан. Энэ их аугаа түүх, хувь заяагаараа бахархдаггүй Монгол хүн гэж байдаг билүү! Одоо Монголчууд найман зууны тоосонд дарагдсан Хархорумдаа дахин цуглаж түүнийг найман зууны хойно сэргээх гэж ярьж байна. Ийм үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд олон тохиосон гэж үү, хойшид ч олон тохиох юм гэж үү!
Хархорумаар төвөлсөн Орхоны хөндий болох энэ нутаг Монгол үндэстний хөгжил цэцэглэлтийн төв, сүр хүчний илэрхийлэл болж ирсэн түүхтэй. Манай эриний өмнөх үеэс түүхийн хуудаснаа тод бичигдсэн Хүннү, Сянби улсын хаадын өргөө, Нирун улсын нийслэл Мөөмт хот энэ хөндийд байсан гэдэг. Түрэгүүд өргөө нийслэлээ, Уйгурууд хот сууринаа, Киргис, Кидан, Хэрэйд олон аймаг, ханлигууд мөн л энэ хөндийд хот суурин барьж, төвлөрч ирсэн нь түүхнээ үлджээ.
Хархорумд нийслэллэн суусан Хэрэйдийн ван Тоорил 1203 онд Чингис хаанд ялагдаж түүний эзэмшил Монголын ханлигт нэгдсэн тухай судар бичигт өгүүлсэн нь бий. Хамаг Мон-голоо Их Монгол болгож Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан 1220 онд Хар-хорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгохоор зарлиг буулгасан гэдэг. Энэ цагаас эхлэн Хархорумд Өгөөдэй хааны Түмэн амгалант ордон босож, түүний содон гайхамшиг болох эрдэнийн ундаа ундарсан Мөнгөн мод газар газрын хүний гайхлыг төрүүлж, цангааг тайлж байсан.
Монголын түүх дардан байгаагүйн адил Хархорумын түүх дардан байгаагүй. Гэвч үе үеийн Монголчууд Хархорумыг орхисон нь нэгээхэн үгүй. Энэ л газраас тэд эрч хүчээ авч сэргэн мандаж, түүх шашдираа зузаалсаар иржээ. Өдгөө бидэнд мөн л ийм түүхэн хувь заяа тохиож байна.
Гучин гурван үе дамжин шинэ мянганыг угтаж, гурван үеэ улираан шинэ зууныг тоссон өнөөгийн Монголчууд, та бидний үеийнхэн яах аргагүй азтай хүмүүс. Монгол түмэн, Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг хоёрхон жилийн дараа тэмдэглэх гэж байна. Найман зуунд нэг л тохиох энэ их хувь тавиланг улирах цагт тохон зүгээр өнгөрөөх эрх бидэнд байхгүй.
Хэлэхэд хүртэл түүх мэт сонсогдох, бодоход хүртэл сүр хүч ханхлах 2006 оноос хойш 14 жилийн дараа Хархорум хот Монголын эзэнт гүрний нийслэл болсоны 800 жилийн ой бас тохиох юм. Тэр үед өнөөгийн Хархорин сум Хархорум хот болон тэлж, аялал жуулчлалын төв, өндөр технологийн төв, олон улсын агаарын тээврийн төв болон Монгол түмний хөгжил дэвшилийн нэгэн бахархал болох сайхан ирээдүй харагдаж байна. Энэ их үйлсийг эхлэхэд бид нэг хоног, нэг сар, нэг жил алдаж болохгүй. Өнөөдрөөс, одоо, энэ цаг мөчөөс бүгдээрээ энэ их үйл хэргийн эхлэл болцгооё. Энэ үгийг, энэ уриалгыг монгол хүн бүр хүлээж байгааг би мэдэрсэн.
Би сүүлийн саруудад олон хот, олон аймаг, олон сумаар явж олон хүнтэй уулзлаа. Нүүх үү Үлдэх үү гэж ч ярилаа. Би хувьдаа Хархорин руу нүүх шийдлээ аль эрт гаргасан юм. Өнөөдөр та бүхний дунд, та бүхний дэмжлэгтэйгээр энэ тухайгаа зарлаж байгаадаа баяртай байна.
Хархорин бол эгэл жирийн сум байх тавилантай газар бишээ. Хархорум бол Монгол улсыг дундад эртний их гүрэн байсныг илтгэж дэлхийн чихнээ дуурсгаж ирсэн Монгол үндэстний бахархалт газар. Хархорин бол Монголын сэргэн мандалын шинэ дуудлага байх хувьтай нутаг. Хархорумаа Монгол улсын хэмжээнд бүх талаар үлгэр жишээч хот болгож шинэ түвшин, шинэ өндөрлөг, шилдэг бүхний загвар болгон хөгжүүлье. Хархорум бол Монголын их түүх, Монголчуудын мандаж бадарч явсны ул мөр төдий, сонирхсон хүн үдэлж мордоод өнгөрдөг эртний хотын туурь төдий газар биш Монгол түмний бахархал, Монголчуудын хийж бүтээж чаддагийн, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон газар байх ёстой. Хархорумаас үлгэр авч Монгол Улс маань сэргэн мандах болтугай.
Найман зууны тэртээ Евро-Ази, Ойрхи дорнод, Их далайн чанадыг эзэгнэсэн Их гүрний нийслэл, соёл иргэншилт хүн төрөлхтний бахархал болж байсан Монголын Хархорум эргэж сэргэн их хөгжлийн төв, их хөлийн газар, дэлхийн бас нэг бахархал болох түмэн боломжийг агуулсаар өдийг хүрчээ. Өвөг дээдсийнхээ үлдээсэн их түүхийг эргүүлэн нэг харья. Удамт Монгол хүний үр сад болсныхоо хэргийг нэг гаргацгаая.
Хархоринчуудаа, та бүхэн азтай хүмүүс. Та нар дэлхийн зулай, газрын эрчимд ойрхон амьдардаг хүмүүс. Энэ л нутгаас хөгжлийнхөө эрчийг нэмэх гэж, шинэ эрчим хүч авах гэж Монголчууд ирдэг байжээ. Ийм тэнгэрийн хишигт улс үндэстэн дэлхийд тийм ч олон биш ээ. Өнөө цагт жүүдүүд бурхан буусан гэдэг Иерусалим руу, мусульманчууд ариун газар гэж Мекка руу цувдаг шиг Монголчууд, Монгол удам, Монгол цус биенд нь орших хүмүүн бүр Хархорумдаа ирдэг байг. Энэ л нутагт ирсэн бүхний золбоо хийморь сэргэж, буян заяа тэг-ширч байг.
Монголчууд бид дэлхийн хүн. Энэ дэлхийд Монгол хүний хүй, дэлхийн хүй холбогдох нэг л газар бий. Энэ бол Хархорум. Хархоринчууд та бухэн энэ газар шороо, гал голомтын эзэн болж байгаагийн хувьд тэр бүгдийг тосч мэндлэх азтай хүмүүс.
Хархорум бол Монгол түмний их эвлэрлийн, амгалан тайван амьдралын өлгий болж ирсэн нутаг. Их эзэн Чингис Монгол овог, аймгаа нэгтгэн амар амгаланг ус нутагтаа авч ирэхийн төлөө их үйл хэргийг эхэлсэн гэдэг. Хамаг Монгол нэгдэж Их Монгол байгуулагдсанаар, Хархорум хот гурний нийслэл болсноор энэ их зорилго биеллээ олсныг бид мэднэ. Өнөө ца-гийн Монголчууд бид улс төрийн хуваагдал, түүнээс үүдсэн доройтол, хэмхэлдээнээ зог-соож, хаанаасаа хаалгачаа хүртэл хагаралдан зөрчилдөхөө тэвчиж нэгэн их зорилгын төлөө нэгдэх цаг болжээ. Ийм нэгдэл, эвлэрлийн эхлэл нь Хархорум хот байг. Монгол хүн бүрийн амар жимэр, сайхан амьдрах хүсэл мөрөөдлийн төвлөрөл, ихийг хамтдаа бү-тээхийн эхлэл энэ хот болог. Хархорумаа босгох, улс үндсээ шинээр сэргээн хөгжүүлэх дээр бид нэгдэж чадна.
Хархорумд түмэн хэлийн хүн төвлөрч, шүтэн бишрэхийн эрх чөлөө цэцэглэж, цэцэд мэргэд ном хаялцаж, олон орны худалдаачид, элч төлөөлөгчид энэ л нутгийг чиглэн довтолгож байсныг санацгаая. Газар газрын уран дархчууд энд гайхамшгийг бүтээж, морин өртөө, цаасан мөнгө, гүрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын ид хавыг Монголчууд эндээс дэлхийд түгээж байсан юм. Бид дахиад Хархорумаа сайн бүхний цогцлол, сайхан амьдрал, хүн бүрийн хүсэн ирдэг газар болгож чадна.
Монголчууд бид их түүхтэй, ихийг үзсэн, ихийг бүтээсэн, их бүхнийг дагасан их хувь заяатай, бас эрх чөлөөнд дуртай хүмүүс. Найман зууны тэртээ Америк нээгдээгүй, Австрали тив олдоогүй байсан. Африкт зарим нь модноосоо буугаагүй шахуу байхад Монголчууд мо-риндоо мордож улс гэрээ түвшитгэж, дэлхийн гүрэн баийгуулж, соёл иргэншлийг бүтээж бас түгээж явсан юм.
Зовхи нь өөдөө, зориг нь хурц, ухаан сэргэлэн миний ард түмэн сайхан амьдрах хувьтай хүмүүс. Их түүх маань эргэн мишээсэн үүлэн чөлөөний нар мэт ховор то-хиох энэ боломжийг Монгол ах дүү нар минь, та бид алдах ёсгүй. Хархорумаа түшсэн хөгжлийн шинэ төв байгуулж баларч холдоогүй түүхээ сэргээе, уул усаа баярлуулъя, хүн ардынхаа золбоо хийморийг улам дэвжээе.
Монголчууд тал шигээ уужим ухаантай, хөх тэнгэр шигээ үл бүдгэрэх өвөрмөц ёс заншилтай, өвөг дээдсээсээ өвлөсөн үр хойчдоо үлдээх их соёлтой, түүхтэй ард түмэн. Бид энэ бүхнийг дагасан их дархлаа, эрх чөлөө, энгүй сайхан Эх оронтой билээ. Эртний Хархорум маань здгээрийг гэрчилдэггүйсэн билүү! Бид Хархорумыг сэргээх ёстой. Бидний үүрэг ийм юм.
Дахин хэлье. Хархоринчууд та бухэн, хангай нутгийн өвөр араар нутагласан энэ уул усныхан бүгдээрээ үнэхээр азтай хүмүүс. Энэ бол Алтай Хангай хоёрын ирж уулздаг газар. Энэ бол тал хээр хоёрыг эмжин тогтсон нутаг. Энэ бол нарлаг говь, сэрүүн уулс бие биентэйгээ саравчилж харалцдаг сайхан өлгий. Энэ бол ард олон маань зуүн баруун, халх дөрвөд, буриад сартуул, захчин үзэмчин ялгалгүй баяртай уулздаг сайхан газар. Энэ бол яах аргаггүй Монгол гүрний төв байсан. Энэ бол өнөөдөр ч Монгол улсын төв цэг болсон нутаг.
Хархорум хот сэргээгүй, барилгажаагүй байна .гэдэг нь манайхаар бол Сүхбаатарын талбай, гадныхаар бол Нью-Йорк хотын Цаг-Өргөн чөлөө их бүтээн байгуулалтад нээлттэй хэвээр байна гэсэн УГ. Байршил бүхнийг тодорхойлдог гэх эр-гэлзээгүй нэгэн хууль энд л бие-лэлээ олох сайхан цаг ирж байна. Хархоринчуудаа та бухэн бол Монгол нутгийн гал голом-тыг төвлөн сахиж байгаа хүмүүс. Гэрийнхээ голд тулгаа тулсан Монголын гал голомт үеийн уед өөдөө байсан. Монголын төв Хархорумаас эхлэх хөгжлийн гараа өөдрөг байх болно.
Монголчуудыг нүүдэлчин ард түмэн гэдэг. Өнөөдөр Монгол ах дүү нар маань өвсний сор, усны тунгалгийг харж бус амьдрахын эрхшээлээр агаар нь бохир, ус нь тарчиг, олдох нь бага түмэн хүний хөлийн газар бараадаж хөдөө нутаг, хөлбөрч өссөн өвс шороогоо орхин хот суурин бараадан нүүж байна. Энэ нүүдлийг тэд багтаж ядсандаа биш, ядарч туйлдсандаа ихэнх нь хийж байна. Монгол хүн Монгол газар шороон дээрээ хаана ч байсан сайхан амьдрах ёстой. Тийм газрын нэг нь Хархорум болог. Хархоринчуудаа та бүхэн рүү Монгол нүүж ирэх, нийслэл нүүж ирэх цаг ирнэ. Монголыг бид Хархорумгуйгээр төсөөлдөггүй шиг Монголын хөгжил дэвшлийг Хархорумыг сэргээхгүйгээр, энэ төв цэгийг хөгжүүлэхгуйгээр төсөөлөх аргагүй юм.
Хархорумд ирэх зам дардан бишийн адил Хархорумыг сэргээн босгох ажил, энд хөгжлийн шинэ төвийг цогцлоох, их түүхнээс маань ургаж буй энэ их боломжийг ашиглах зам амаргүй байх нь ойлгомжтой. Бурхан хүнийг сайхан амьдруулахын тулд эхлээд хэцүүг дава-хыг шаарддаг юм гэнэ лээ. Идээшиж дассан хот, ижилдэн нөхөрлөсөн олноосоо холдон энд ирэхэд надад амар бишийг би ойлгож байна. Гэхдээ Монгол түмнийхээ хөгжлийн төлөө хэлдэг бас хийдэг байхын төлөө би Хархоринд ирэх шийдэл гаргасан. Энэ бол өнөө цагийн Монгол ах дүү нарын маань ихэнхийх нь амьдрал тарчиг гундуу байгаагийн дэргэд жижиг
зүйл юм. Би энд ирэхдээ ганцаар биш Хархоринчууд та бүхэн минь надтай хамт байгаад би баяртай байна.
Үүнээс гадна энэ нутгаас УИХ-д нэр дэвшиж сонгуулийн сүүлчийн хоногуудтай өрсөн ажиллаж байгаа, та бүхний төлөө сэтгэл шулуудсан сайн нөхөд минь энд байна. Шинээр сонгогдох УИХ-д та нарыг нэр төртэй төлөөлж чадах Гаваагийн Батхүү, Зандаахүүгийн Энхболд, Зэвэгийн Мэндсайхан, Рагчаагийн Бадамдамдин нар энд байна. Энэ дөрвөн нөх-рийнхөө хийх зүйл, хүрэх зорилгод миний бие нэмэгдэж Өвөрхангай аймгийг бүхэлд нь, Хархорумыг Монгол Улсын хөгжлиин шинэ төв болгон хөгжүүлэх 4+1 хөтөлбөр бо-ловсруулсан юм. Эдгээр эрхэм нөхөд маань төрийн эрх барих дээд байгууллагын дотроос санаачлага идэвх зүтгэлтэй ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би хувьдаа орон нутгаас, гаднаас нь хэл хөсөр, гар газар хаялгүй та бүхэнтэй хамтран зүтгэх болно. Ингэж байж бидний ажил бүтэн болж, бидний үйлс зорилго бүтэх болно.
Эрхэм найз нар аа, нэгэн сайн санаа байвал бусадтай хуваалц, нэгэн сайн үйлс бүтээх гэвэл бусдын төлөө зүтэг гэдэгсэн. Сайхан хот цагийн эрхээр гундсан ч буйр нь үлдэх юм, сайхан өвөг дээдэс маань байгалийн жамаар тэнгэрийн оронд одсон ч үйл хэрэг нь үл балрах юм. Энэ бүхэн Монгол түмний эртний нийслэл Хархорум, монгол хүн бүрийн оройн дээд шүтээн эзэн богд Чингис хаан билээ. Монгол хун бүрт байж болох их хүсэл мө-рөөдлийн нэгэн бэлэгдэл Хархорумыг сэргээж, их өвөг дээдсийнхээ тэнгэрлэг сүр сүлдийг цэнгээх цаг ирлээ.
Үе үеийнхэн маань улс гэрийнхээ түүхийг бичилцэж, ул мөрөө тод томруун үлдээж ирсэн. Одоо та бидний ээлж цагийн эргэлтээр ирлээ. Хийх зүйлээ хийж, үлдээх мөрөө гаргацгаая. Эртний Хархорумаа сэргээж улс гүрнийхээ хөгжлиин шинэ голомтыг бадраах их хувь заяа бидэнд тохиожээ. Бид доройтсон оройтсон Монголыг биш, сэргэсэн хөгжсөн, хөгжлиин их үүд хаалга нь нээлттэй Монголыг хойч үедээ хүлээлгэн өгөх ёстой. Та бидний өмнөх бүх үеийнхэн бидний төлөө зүтгэцгээсэн, одоо өөрсдөө хичээж үзьө.
Өнөөгийн Монголчууд та бид азтай хүмүүс. Төв, баруун, зүүн гурван зүгийн орчилд оршсон нутгийнхаа төвөөс их үйлсийг эхлэх хувь тохиол бидэнд л ноогджээ. Өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван үеийн алтан хэлхээ болж улс үндэстнийхээ сэргэн мандалтыг үүрч өндийх ховор хувь тавилан бас биднийх.
Зуугаад жилийн дараа Монголын эзэнт гүрний 900 дэх, эсвэл хоёрхон зууны дараа 1000 дахь жилийн их ойг үр хойч маань сэтгэлийн цэнгэл дүүрэн, эх Монголоо гэсэн энд оршсон нутгийнхаа төвөөс их үйлсийг эхлэх хувь тохиол бидэнд л ноогджээ. Хүлээлгэн өгөх ёст бахархал дүүрэн тэмдэглэх үест та биднийг ямар алба хашиж, аль нам эвсэлд зүтгэж явснаар нь биш юу хийснээр, юу бүтээснээр, юуг үлдээснээр маань дүгнэх болно. Бидний өвөг дээдэс эртний түүхт Монголыг, Хархорум хотыг бидэнд үлдээжээ. Одоо бүгдээрээ шинэ Монголыг, сэргэсэн Хархорумыг хойч үедээ үлдээцгээе.
Монгол Улсыг ядуу буурай гэж хэлэх нь бий. Тийм хүмүүс Хархорумд бидний юу мөрөөдөж, юу хийж, бүтээж чаддагийг харцгааг. Монголыг хол, хүйтэн гэлцдэг. Монгол орон дэлхийн мухарт биш, дэлхийн төвд оршдогийг, Монголчууд хавар зун, намар өвөл ээлжилсэн дөрвөн улирал дунд цэнгэн амьдардагийг харуулцгаая. Найман зууны тэртээ зөрөг бүхэн Хархорумыг зорьж, зам бүхэн Хархорумаас эх авч байсан шиг түмэн цугладаг, түмэн амгалангийн хотыг энд байгуулцгаая.
Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг. Зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг. Түүх уншиж гайхширдаг нэгэн байхад, түүхийг бүтээж бишрүүлдэг нэгэн бас байдаг. Туухийг бүтээж ирсэн, түүгээрээ бусдыг бишруүлж ирсэн үндэстний нэг бол яах аргагүй Монголчууд. Хамгийн цэлмэг тэнгэртэй орон бол Монгол, хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс бол Монголчууд. Сэрэхдээ шувуу шиг сэрдэг, босохдоо унага шиг босдог хийморьтой ард түмэн бол Монголчууд,
Эрхэм Монгол ах дүүсээ! Ерөөл бүхний дээд биелж, Монгол хүн болж энэ газар шо-рооноо та бид төржээ. Бид бүгдээрээ Монголын иргэд, энэ өдрөөс эхлэн бас Хархорумын иргэд болцгоолоо. Хархорум босвол Монгол босно. Татсан нум мэт эрчтэй, бас тийм хэлбэртэй миний Монголын хийморь сүлд үргэлж босоо байг. Давхил дундаа дөрвөн хөл нь үл үзэгдэх, өөдөө дэлт хурдан хүлгийн дүртэй миний эх орны хөгжлийн зам, оршихуйн зай уудам байх болтугай.
(өдрийн сонин 2004.06.21 154)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button