Оросын хар PR-чид МАХН-ыг сургаж байна.

Та бүхэн МАХН-ын Идэвхтэн даргын өрсөлдөж буй 62 дугаар тойрогт Орос мэргэжилтнүүдийн хийсэн Мониторингийн судалгааны гол ур дүн ба сонгуулийн кампанийг цаашид явуулах зөвлөмж гэсэн гарчигтай Маш нууц гэсэн толгойтой баримт бичгийн орос, монгол хэл дээрх эхийг харж байна. Тэдгээр мэргэжилтнуүд юу зөвлөснийг одоо авч үзье. Уншигчдад ойлгомжтой байлгах үднээс Зөвлөгөөг тод хараар бичсэн болно.
…Манай нэр дэвшигчийн рейтинг нэлээд буурч, өрсөлдөгчийн рейтинг эрө өссөн байна. Энэ нь хангалттай аюултай хандлага бөгөөд үүнийг саармагжуулах шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна Өрсөлдөгч Чулуунбаатарын хүүхдэд 10.000 төгрөгийн итгэлийн мөнгө олгох амлалт түүний мөрийн хвтөлбөрийн санаанд буух тод сэдэв болж байхад Идэвхтэний хувьд сонгогчид саналаа өгөх сэдэл болохуйц мөрийн хвтөлбөрийн тодорхой санал алга байна.
Мэргэжилтнүүд тун зөв дүгнэж байна. Ноён дарга Идэвхтэний мөрийн хөтөлбөрийг шинжлэж үзэхэд эсвэл ерөнхий амлалт, эсвэл хотын тамгын гаэар хийчихмээр ажлууд л байна.
Тойргийн хүмүүсийн амьдралыг бодитоигоор сайжруулах Идэвхтэний төлөвлөгөөг харуулах 3-5 товч сэдвийг гоёмсог, санаанд буух хэлбэрээр бий болгож түгээх, мөн мөрийн хөтөлбөрт хадаас болж сонгогчдыг манай нэр дэвшигчид санал өгүүлэхүйц шинэ хурц тод сэдвийг бий болгох. Энэ нь Биокомпанит, Шувуун фабрикийг сэргээх, ажлын байр бий болгох, эмнэлэг, сургууль, спортын талбай зэрэг байж болох юм.
Ноён дарга Идэвхтэн мөрийн хөтөлбөрөө огт боловсруулаагүй бөгөөд одоо л хоёр гуравхан юм амлах гэж байгаа нь тодорхой байна. Идэвхтэн дарга тойргоо судлаагүй, сонгогчдынхоо жаргал зовлонг мэдэлгүйгээр харанхуй давхиж орсныг МАХН одоо л засах гэж байна. Н.Энхбаярын хэлснээр 30-40 жилийн цаадахыг хардаг МАХН нэг даргынхаа тойргийн мөрийн хөтөлбөрийг одоо л хийж эхэлж байгааг бид харж байна. Тэгээд хотын Засаг даргын хийх ёстой ажлыг хийхээр амлалт өгөх гэж байна. Ядарсан ард түмнээрээ ёстой нэг тоглох гэж байна.
…Өрсөлдөгчийн (Чулуунбаатарыг хэлж байна) эсрэг сөрөг кампани явуулсны үр дүн огт алга байна. Сүүлийн үед сонгогчид өрсөлдөгчийн талаар муу зүйл бараг сонсоогүй байна. Иймээс өрсөлдөгчийн эсрэг сөрөг кампанийг эрс идэвхжүүлэх (жич өрсөлдөгчийн эсрэг сөрөг кампани явуулахаар өмнө нь бэлтгэсэн баримт бичгүүд байгаа), өрсөлдөгчийн мөрийн хөтөлбөрийн үл бүтэх, хуурамч гэдгийг харуулсан, ялангуяа хүүхдэд 10000 төгрөгийн итгэлийн мөнгө өгөх амлалтыг сааруулах ухуулгын хэд хэдэн нэмэлт материал бэлтгэх
Эндээс уншигчид бид Эх орон Ардчилал эвслээс нэр дэвшигч Чулуунбаатарыг алах материалуудыг МАХН эртнээс бэлтгэсэн бөгөөд тэр нь үр дүнгээ тун бага өгч байгааг ойлгож авлаа. Одоо Идэвхтэн дарга Чулуунбаатарыг нэмж алах ажилдаа идэвхийлэн орох нь гарцаагүй юм. Мөн уг зөвлөгөөний дагуу өрсөлдөгч Чулуунбаатарын талаар муу зүйл-ийг сонсгохоос гадна мөрийн хөтөлбөрийг үл бүтэх, хуурамч гэдгийг нотлох ажил хийгдэж байна. Өөрөө мөрийн хөтөлбөргүй шахам байж хүний хөтөлбөрийн мууг дуудах ажлыг МАХН хийж эхэлж байна.
…МАХН, түүний нэр дэвшигчийн рекламаас сонгогчдын ихээхэн хэсэг буюу 35 хувь нь залхаж байна. Туүгээр ч үл барам МАХН-ын талынхны 31 хувь нь намынхаа рекламаас уйдаж байна. МАХН-аас нэр дэвшигч бусад хүмүүст ч ийм байдал нийтлэг байна.
Мэргэжлийн хүмүүс ахиад л зөв дүгнэлт хийжээ. Бид бүхэн МАХН-ын рекламаар дүүрсэн хотоо харж байна. МАХН-ын рекламаар дүүрсэн телевиз, радионоос залхаж байна. Одоо МАХН рекламныхаа зарим хэсгийг буулгаж эхлээд байгаа нь ойлгогдож байна. Тэд сайндаа биш, орос мэргэжилтнүүдийн зөвлөгөөний үндсэн дээр үнийг хийж байна.
…Иймээс нэр дэвшигчийг нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд гарах тоог багасгаж, тойруу болон далд рекламыг ихэсгэн, ердийн товч, дүн шинжилгээний материалын тоог нэмэх, нэр дэвшигчийн амьдралын хурц тод түүх, гэр бүл, сонирхдог зүйлс зэрэг эерэг талыг харуулсан хэвлэлийн материалын тоог нэмэх, түүний мөрийн хөтөлбөрийн гоёмсог, санаанд буухуйц хэлбэрээр товч илэрхийлсэн ухуулах хуудас тараах.
Хэрэв анхааралтай хүн бол МАХН-ын реклам нэлээд аядуу болсныг ажиглаж болно. Сонин хэвлэлийн ч өнгө аяс өөр болсныг бас харж болно. Энэ бол МАХН-ын мөн чанар өөрчлөгдлөө гэсэн үг огтхон ч биш. Тэд ердөө л зөвлөгөөний дагуу ажиллаж ард түмнээрээ тоглож байна.
…8 болон 10 дугаар хороо, нэн ялангуяа 5 болон 14 дүгээр хороодод цуурхал дэгдээх ажлыг хүчтэй болгох. Мөн эдгээр хороодод суртал ухуулгын болон буяны болон өглөгийн ажил зохиох.
Эдгээр хороодын иргэд асар удалгуй зохион байгуулалттай цуурхлын бай болох нь гарцаагүй болж байгаа ба буяны болон өглөгийн ажилд дарагдаж башийх нь. Ард түмэндээ зөвлөхөд мөнгийг нь аваад л байгаарай. Дашрамд хэлэхэд МАХН аюул бүхий ганц 62 дугаар тойрог дээр биш, өөр олон тойрог дээр ийм судалгаа хийснийг би мэдэж баййа. Лав л эрхэм гишүүн Т.Ганди, Н.Болормаа нар ийм судалгааны дагуу ажиллаж байгаа бололтой. Бусдыг нь түр азная. Эрхэм сонгогч та МАХН-аас нэр дэвшигчийн чинь зан ааш нэг л өөр болоод ирвэл тэд сайндаа биш, зөвлөмжийн дагуу ажиллаж байна гэж шууд ойлгож болно. Би МАХН-ын гишүүн, мэргэжлийн судлаач хүн. Намаа сайн сайхан байлгах гэж МАХН-ын одоогийн удирдлагад ийм балиар зангаа татах талаар амаа цуцтал ярьж байсан. Хэрэв МАХН-ын одоогийн удирдлагууд ичихгүй бол би ч бас ичихгүй гэдгээ бас олон удаа хэлж байсан. Хэрэв намайг худлаа хэлсэн гэж үзэж байгаа бол би шүүхэд очиход бэлэн байна. Чаддаг юм бол өгөөд үзээрэй. Сурсан зангаараа хоёрын хооронд мэдэгдэл зэдэгдэл гаргаж хөгөө чирвээ гэдгийг Н.Энхбаяр, Д.Идэвхтэн нарт сануулж байна. Та нар ч гэсэн миний занг андахгүй дээ.
(өдрийн сонин 2004.06.21 154)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button