Консервийн үйлдвэрийг нээлээ.

Тус үйлдвэр нь сард 250 тн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүнээ эхний ээлжинд БНСУ-д экспортлохоор хэлэлцэн тохиролцоод байгаа юм байна. Улмаар ОХУ, БНХАУ, БНАСАУ-д экспортлох бололцоотой гэж Русьмяспром ХХК-ийн ерөнхий захирал ярилаа. Yйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.М.Дерковский оролцож үг хэллээ. Дараа нь Ерөнхий сайд Н.Энхбаяр Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулан тэдний сонирхсон асуултад хариулж ярилцлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.