Өөх авах мэс заслын дараа.

Associated Press-ийн мэдээлснээр, ийм мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн бие дэх биохимийн үзүүлэлтүүд нь тэд дахин огцом таргалах, чихрийн шижин болон зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай үлдсэнийг гэрчилж байлаа. Тэрчлэн олонх нь цусны даралт ихсэх өвчтэй болж хоцордог аж. Биеийн илүүдэл өөхийг авах мэс засал гэдэг нь арьсан доорх өөхийг хусч авах ажилбар бөгөөд ийм мэс заслын дараа дотоод эрхтэн орчмын сэмжин өөхөн давхаргад ямар ч өөрчлөлт ордоггүй байна. Yйлчлүүлэгчийн галбир илэрхий сайжирдаг хэдий ч энэхүү мэс засал үнэн хэрэгтээ бүх илүүдэл өөхнөөс салгах боломжгүй юм. Тиймээс өөх авах мэс заслын дараа биеийн тамирын дасгал хийж хоолын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай аж.