Испаничууд нутаг буцах боллоо.

Хоёр багийн тоглолт тун өрсөлдөөнтэй болж тэнцүүхэн байсан хэдий ч тэмцээний 57 дахь минутад Португалийн хөл бөмбөгч Нуну Гомеш хожлын цорын ганц гоолыг Испанийн хаалганд оруулснаар португаличууд энэ тоглолтод хожлоо. Хэдийгээр испаничууд тоо тэнцүүлэх гэж мэрийн хичээсэн ч цаг дуусах үед ганц ч гоол хийж чадсангүй. Рауль, Торрис нар гоол оруулах сайхан боломжуудыг алдсан нь энэ зунжингаа л тэдний сэтгэлээс үл гарах хар толбо үлдэх шиг боллоо.
Португаличууд энэ тэмцээнд спортод хурд ямар их ач холбогдолтойг испаничуудад ойлгуулах шиг боллоо. Тэд ганц гоол хийсэн ч тэмцээнийг дуусан дуустал довтолсоор Испанийн багийн бүх төлөвлөгөөг нураасан юм. Португалийн залуу од Крисштиан Рональдугийн гайхамшигтайгаар бөмбөг эзэмшин сайн тоглож байсан хэдий ч тоглолтын төгсгөлд багийн дасгалжуулагч түүнийг сэлгээнд суулгасан. Тэр үүнд нь итгэж ядан байх нь тоглолтын нэг сонирхолтой хэсэг байлаа. Түүнийг дараагийн тоглолт хүртэл хэт ядраахгүйн тулд эсхүл эсрэг багийн хамгаалагчийн бараг багалзуурдаад унагачихсан болохоор нь асуудал гаргаж магадгүй хэмээн болгоомжилсон байх.b
Грек12 0ХУ А групп
Гоол Кириченко 2 мин, Булыкин 17 мин, Вризас 43 мин.
Грек Никополидус, Сейиаридис, Венетидис, Деллас, Басинас, Загоракис, Харистеас, Кацуранис, Пападопулос, Капсис, Взирас,
ОХУ Малафеев, Анюков, Бугаев, Шаронов, Евсеев, Гусев, Каряка, Радимов, Аленичев, Булыкин, Кириченко
Европ тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн их тэмцээний эхний шигшээ болох А хэсгээс нутгийн дэвжээ Португали, түүнийг намнасан Грекүүд тодров. Ахэсэгт бичигдсэн Грек, ОХУ-ын багийн тоглолт ширүүн боллоо. Нэгэнт хэсгээсээ шалгарч чадахгүй болсон оросууд грекүүдтэй ёстой эцсийн үхэр буугаа тавьж гараад тоглосон шиг тоглолоо. Португалид албан бус тоогоор 10-аад мянган Оросын хөгжөөн дэмжигчид ирсэн гэсэн. Тэгвэл Ярцевийн баг энэ фэнүүддээ хожуу боловч хэсэг зуур баярлаж хөөрөх боломжийг бэлэглэв. Тоглолт дөнгөж эхлээд хоёрхон минут өнгөрч байхад хаалгач Малафеевийн тоглолтод оруулсан бөмбөгийг Булыкин хүлээж авлаа. Оросын довтлогч бөмбөгийг хоромын зуур Кириченкод дамжуулсан. EURO-2004 тэмцээнд анхныхаа утааг үнэрлэж буй Оросын энэ залуу довтлогч огт сандралгүй хоёр грек хамгаалагчийн дундуур нэвтрэн гарч эхний бөмбөгийг хийлээ.
Зүгээр ч үгүй түүний оруулсан энэ гоол нь одоохондоо л Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн хурдан гоолоор бичигдээд байна.
Тун удалгүй тоглолтын 17 дахь минутад оросууд булангийн цохилт хийж Гусевийн дамжуулсан бөмбөгийг Д. Булыкин нисэлтэн дундаа толгойгоороо мэргэн тун сайхан гоолыг хийв. Энэ үед зэрэгцээ тоглож байсан Португали Испанийн тоглолтын харьцаа 00 байсан нь грекчүүдийг хэсгээсээ хасагдах аюулын харанга болж байв. Иймээс грекүүд сөрөг довтолгоонд орж ширүүн довтолсны үр дүнд тоглолтын 43 дахь минутад хариу гоолыг хийлээ. Хоёрдугаар үед оросууд тооны харьцааг улам илүү болгох боломж нилээд гарсан боловч тэр болгоныгоо ашиглаж чадсангүй. Агуу Орос гүрэн хөлбөмбөгийн ертөнцөд тивдээ хамгийн түрүүн нутаг буцаж буй боловч төгсгөлөө гайгүй хийж, олон сургамжийг тэмдэглэсээр үзэгчдийн суудалд шилжих юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button