Долоон согтуу овог буюу шинэ Монголчууд

1920-иод оны эхээр Монголын коммунистууд овгийн систем, удас дамжсан язгууртнууд, ангийн бүтэц зэрэг ойлголтыг иргэдийн тархи тойлгойноос арилгахын тулд овгийн буюу гэр бүлийн нэрийг үгүй болгосон аж. Хэдхэн арван жилийн дотор Монголчуудын бараг ихэнх нь өвөг дээдсийнхээ нэрийг мартаж орхив. Алтанцэцэг гэдэг нэртэй хүн гэхэд л 9000 гаруй байнаа гээд бодохоор ганцхан эцэг эхээс өгсөн нэрээ хэрэглэнэ гэдэг заримдаа тун адармаатай үүсгэх нь бий. 1990-оны дунд үеэс Монгол ардчилсан оронс болж овгийн нэрний талаар дахин санаа тавих болжээ. Хүн амын олонх нь бие биенээсээ алс хол нүүдэллэн амьдардаг нүүдэлчин ахуйтайн хувьд ганц нэр хангалттай байж болох ч маш түргэн хотжиж байгаа өнөө үед хүмүүс хамаатан саднаа мэдэхгүй хоорондоо гэрлэх зэрэг хүндрэл учирсан байна. 1997 онд хүн болгон овгийн нэртэй байхыг хуульчилсан боловч хүмүүс төдий л ойшоохгүй байсаар байв. Гэвч шинэ иргэний үнэмлэх олгож эхэлсэн нь овгийн нэртэй байх зайлшгүй шаардлагыг бий болгож, аажмаар 2.5 сая монголчууд янз бүр нэрийг авах болжээ. Гэсэн хэдий ч одоо хэр нь арван мянга гаруй хүн овгийн нэргүй байсаар байна. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэхээр иргэний үнэмлэх авах төлбөрийг багасгах зургадугаар сарын 27-ны өдөр болох сонгуулиас өмнө авахгүй бол торгох зэрэг арга хэмжээг авч байна. Тиймээс ч Батболд ийнхүү Улаабаатар хотын иргэний бүртгэлийн мэдээллийн төвд яаран ирж энэхүү Боржгон овгины моодонд нэгдэн оржээ. Монголын эртний домог ёсоор Боржигон гэдэг нь хөх чонын тэргүүн (master of blue wolf) гэсэн утгатай бөгөөд хамгийн түгээмэл нэр. Улаабаатар хотын нэгэн үйлдвэрт ажилладаг 54 настай Мөнгөнхуяг өөрийн овгоо мэддэг агаад Зуутраг гэх нэрээ албан ёсоор бүртгүүлж тун их баяртай байна гэв. Хүмүүс өөрсдийн дураар овгоо сонгож байгааг хүлээн зөвшөөрдөггүй тэрбээр чи өөр овог хэрэглэж байгаа бол өөр цустай болчихож байгаагаас ялгаагүй хэмээн тайлбарлалаа. Зарим хүн өвөг дээдсийнхээ амьдарч асан нутгийн уул усаар овгоо нэрлэж байхад нөгөө нь малчин, дархан, зохиолч гэх зэрэг ажил мэргэжлээр нэрлэх болов. Тэр бүү хэл Долоон согтуу гэсэн овог хүртэл бүртгэгджээ. Хэдийгээр хүмүүс овог нэртэй болсон ч өнөөдөр түүнийгээ хэрэглэж заншаагүй байна. Нэрийн хуудас дээр өөрийнх нь болон аавынх нь нэр л байх жишээтэй. Олон хүн найзынхаа овгийг мэдэхгүй хэвээр л. Батлан хамгаалахын сайд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа өөрийн жинхэнэ овгийг мэдэх боломжгүй байсан учир Сансар хэмээх нэрийг сонгожээ. Хойшид түүний үр хүүхдүүд энэ овгийг хэрэглэх юм. Овгийнхоо нэрийг сэргээх болсондоо бүгд л баяртай байгаа гэх боловч түүний нэрийн хуудсан дээр шинэ овог нь бас л харагдсангүй. Ялимгүй санаа зовсон тэрбээр Надад шинээр хийлгэсэн өөр нэрийн хуудас байгаа л даа. Түүн дээр миний овог бий гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button