Ертөнцөд чимээлэх Туурайн төвөргөөн

Нийслэл дэхь Чойжин ламын сүм музейгээс энэ төвөргөөн Өвөрхангай элсэн тасархай, Хархорины Эрдэнэзуу, Хөгнө хан уулын Эрдэнэ хамбын хийдэд үргэлжилж, Чингисийн хүрээ жуулчны баазад өнгөрсөн бямба гаригт өндөрлөв. Монгол, Бельги, Франц, ХБНГУ, АНУ, Швейцарь, БНХАУ, Их Британи, Итали, Норвеги, Япон зэрэг 14 орны уран бүтээлчдийн 200-гаад хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг Өвөрхангайн элсэн тасархай дахь Баянговь жуулчны баазад өнгөрсөн мягмар гаригийн үдээс хойш аяны дөрөө мулталсан юм. Тус жуулчны баазад зургаан жилийн өмнө анхны Туурайн төвөргөөн амжилттай өндөрлөж хоёр жилийн өмнө мөн эл арга хэмжээг зохиож байсан болохоор нутгийн ард иргэд наадмын сургийг сонсчихсон хүлээж байсан нь мэдээж. Элсэн тасархай болох арга хэмжээний эхнийх нь арван ханатай өргөө цагаан гэрт болсон нээлтийн концерт байлаа. ХБНГУ-ын Фрайбургийн цохиур хөгжмийн чуулгын хөгжимчид наадмын салхийг хагалж, ХБНГУ-ын Интегралс, Норвегийн Асамисимаси, Америкийн Континиум, Белгийн Эбони зэрэг хамтлагууд төгөлдөр хуур кларнит, хийл хөгжимд зориулсан бүтээлүүдээс сонирхуулав. Мөн Английн хөгжимчин, морин хийлч Час Диккие, гитар, цохиур хөгжимчин Лөү Гландфилд нарын цоглог тоглолт хүмүүсийг ёстой л хөөргөж орхисон. Концертийн төгсгөлд Монгол ардын уртын дуу, хөөмий, уран нугаралтыг сонирхуулж, Хөгжим бүжгийн коллежийн ардын хөгжмийн цөөхүүл ая эгшгээ өргөлөө. Өнөө жилийн наадамд олон орны уран бүтээлчдаас гадна манай хөдөө орон нутгаас төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Тухайлбал Баян-Өлгий аймгаас Тува хөөмийч Б.Парпизан мөн хоёр домборчин ирсэн бөгөөд тэдний тоглолт гадныхны сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button